Туулай жилтэй хүмүүс ямар засал номыг хийлгэх вэ?

Туулай жилтнүүд жил орж байгаа. Эдгээр хүмүүс ямар засал номыг хийлгэх вэ?

-Туулай жил 2011, 1951 онд төрсөн 13, 73 настнуудын хувьд хүү махбодтой жил байх нь. 13-ны жил ороход хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Ингэхдээ зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчтэй болсон нь бий. Иймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиулна.

Харин 1999, 1939 онд төрсөн 25, 85 настнуудын хувьд нөхөр махбодтой жил буюу “Жаргал зовлон ээлжилдэг жил”. Энэ нь ажил үйлсэд нь их нөлөөтэй. Би 25-ны жил нь орж байгаа хүмүүсээс “Ажил үйлс бүтэмжтэй юу” гэж асуухаар “Үгүй ч юм шиг. Тэгсэн атлаа бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг” гэж нийтлэг хариулна шүү. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуулаарай.

Мөн 1987, 1927 онд төрсөн 37, 97 настнуудын хувьд дайсан махбодтой жил. Хийморь доройтон, бие өвдөх, гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуулна.

1975 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил бөгөөд үүнийг “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтгуулаарай.

1963 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтгуулаарай.
Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна.

👉Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *