2023 ОНЫ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН ЗАСАЛ

8-н суудал, тэдгээрт уншигдах ном

“ГАЛ”-‘Зээрд зүсмийн адуу, улаан өнгийн эд, арьсан эдлэл зэргийг бүү ав энерги үгүйрнэ, авбаас засал хийлгэ. Улаан хөрст газар нутаглах ба худалдаж авах, ухаж ашиглах бол гэм их тул засалд шамд. Мэс ажилбар, зүү төөнүүр, эм ууж эхлэхээр бол сар бүрийн шинийн 1,5,7,9 нд гайсал их тул засалтай. Унаа мал унах болон төмрийн аюулаас болгоомжил бэртэх шалтгаан их тул барцад саадаа Сандуйн жүд уншуулж зас. Улаан идээ бүү гарга гарзын үүд нээгдэнэ. Намрын сүүл нохой сард баруун хойд зүгт хол замд явбал засал хийлгэж яв эс бөгөөс од харшина барцад их.’

Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгрүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяж буян хишгийн зүг урд зүгээс ирнэ.

Эр: 1927, 935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023, 

Эм: 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

“УС”- ‘Шар, хар өнгийн эд авах, усны амьтны болон гахайн мах идвээс энерги үгүйрнэ. Лусын хорлолд өртөх магадлал өндөр жил тул үе мөч, дотор эрхтнүүдээ анхаарах. Булаг шанданд бохир оруулах болон худаг малтвал лусын хорлолтой. Гол мөрөнд усанд орвол барцад ихтэй. Гол үерлэх үеээр болгоомжил! Энэ жил ураг барилдахыг цээрлэ эв түнжингүй болно. Зуны дунд морь сард барцад их тул сүлд дуудуул. Хонь, тахиа сард хол явбал хэл ам хэрүүл тэмцэлтэй тул засал хийлгэж яв. Тахиа сарын шинийн 15-ны өдөр үдийн хойно өмнө ба зүүн зүгт хол явбал адын хорлолтой тул засалтай. ‘

Урд зүгт буй эмийн зүгт гарч “Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ. (Энэ жил хар нохойн ам чанх зүүн зүгт харсан учир усанд суусан хүмүүс цог хийморийн зүгтээ гарахгүй эмийн зүгтээ гарч байна)

Эр: 1931,1939, 1947, 1955, 1963, 197), 1979, 1987, 1995, 2003, 201), 2019

Эм: 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2022.

“ОГТОРГУЙ”– ‘Шар өнгийн эд, нохой, цагаан унаа, зэс, төмөр, хуримын эд зэргийг авбал энерги үгүйрнэ, авбаас засалтай. Шувууны болон тарваганы махнаас бузартах тул цээрлэ. Согтуу хүнээс эд бүү ав сэвтэх гэм их. Морь сард өмнө зүгрүү явбаас гайсал буй тул засал хийлгэж явах. Шинэ гэр, байшин барьвал хэл ам, атаа жөтөө тасрахгүй тул засалд шамд. Хонь сарын шинийн 8-нд нар жаргах үед зүүн өмнө зүгт хол газар бүү яв, зайлшгүй явах бол засал хийлгэх. Холоос ирсэн зочныг гэртэй архи дарсаар бүү дайл гэрийн тэнгэр хилэгнэх жил тул эв түнжин үгүйрнэ гэрээс гадуур дайлвал зохино.’

Зүүн хойно буй цог хийморийн зүгт буй гарч “Ум пагма хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүг буй буян хишгийн зүгээс ирнэ.

Эр:1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Эм: 1926, 1934, 1942, 1950, 1958,1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022.

“ШОРОО”-‘Чулуу, газар шороо хөндөхөөр бол лус, савдаг тахь эс бөгөөс лусын хорлолтой. Шар өнгийн малгай болон хувцас бүү ав энерги үгүйрнэ. Талийгаачийн яс барих, оршуулгын газарт очих, бэлэвсэн хүний идээ идэх зэрэгт өвчин ирэх тул эдгээрийг цээрлэх. Алт мөнгө, зэс, төмөр, шавар эдлэл шинээр авахаар бол засал хийлгэ эс бөгөөс гарзны үүд нээгдэнэ. Тарвага болон араатан барьсан малын махнаас бузартах тул бүү ид. Хаврын 3 сард хол явбал барцадтай тул засал хийлгээд явах. Сар бүрийн шинийн 1,2,6,8-нд мэс ажилбар хийлгэх болон зүү тавиулбал гайсал их тул засалд шамд.’

Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, цацаж буян хишгийн зүг баруун урд зүгээс ирнэ.

Эр: 1926, 1934, 1942, 1950, 1958,1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022.

Эм: 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

“ХИЙ”- ‘Бурханд тавьсан идээ, бурханы эд хэрэгсэл шар өнгийн эд бүү ав энерги үгүйрнэ. Согтуу хүнтэй хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагын мах идвээс бузартах гэмтэй. Хийн шалтгаантай жил тул чих дүлийрэх, зүрхний хий, тархи мэдрэлийн өвчнөөс сэргийлж биеэ энхрийлүүштэй. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай жил тул газар хөндөх болон газар шорооны ажил хийх бол засалтай. Үхэр сард эрүүл мэнд, сүлд хиймор доройтох тул анхаарууштай. Бич сарын хуучны 16-нд зүүн ба өмнө зүгт хол явбал гэмтэж бэртэх магадтай тул бүү яв, явбаас засалд шамд.’

Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар пад ма мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

Эр: 1928,1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эм: 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

“УУЛ”-‘Агуй, нурсан балгаст өнжиж хоноход сэвтэнэ. Ан гөрөө хийх, бугын мах идэх, нойтон мод огтлох зэрэгт савдагын хорлолтой тул тэвч. Хар өнгийн малгай, хувцас болон хар цоохор эд авбаас энерги үгүйрнэ. Зэр зэвсэг шинээр авахаар бол засал хийлгэж ав. Савдагын хорлол ихтэй жил тул үс унах, яр шарх гарах зэргээр эрүүл мэнд доройтох магадлалтай тул савдагтүгдо номыг олон уншуул. Луу сар өмнө зүгрүү хол явбаас лусын хорлол буй тул засал хийлгэж яв.’

Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ.

Эр: 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эм: 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

“ТӨМӨР”-‘Ангийн мах идэхийг цээрлэ өвчин ирнэ. Хутга мэс, төмөр эд авахаар бол засал хийлгэж ав. Мэс ажилбар, зүү төөнүүр хийлгэх бол бич, гахай сард гэм их тул засалтай-Мэсийн хариулга. Үхэгсдийн үйлд явбаас амархан бузартана. Цагаан өнгийн хувцас болон хүзүүний зүүлт шинээр авбал энерги үгүйрнэ. Бар сард нар жаргах үед зүүн ба зүүн өмнө зүгт хол замд бүү яв зэтгэр буй яс бэртэх гэм их. Цагаан, цагаагчин өдөр баасан гариг тааруул эм ууж бүү эхэл эм хор болох ба шүдээ авахуулбал сүлд холдох тул цээрлэ.’

Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гарган хаяж буян хишгийн зүг баруун зүгээс ирнэ.

Эр:1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Эм:1925,1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

“МОД”- ‘Хөх өнгийн эд, арьсан эдлэл, хутга мэс бүү ав энерги үгүйрнэ. Нойтон мод хөндөх, хугалах зэргээс гэм ирэх тул цээрлэ. Хэл ам их гарах магадлалтай тул хэрүүл маргаанаас холуур байж ном сайн уншуул. Мод гөлөглөх үеэр лусын хорлол ихтэй тул мод чулуу, газар шороо хөндөхгүй байвал зохино. Бич, нохой саруудад баруун зүгт хол явбал барцад ихтэй тул засал хийлгэх. Туулайн мах идвээс өвчин ирэх энергитэй тул тэвч. Охин хүүхэд үрчлэн авах, эхээ гомдоох зэргээс гэм нүүрлэнэ. Сар бүрийн шинийн 4,6,9-нд эм, эмнэлгийн үйл хийхэд хатуу тул засалд шамд.’

Хойт зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

Эр: 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1989, 1993, 2001, 2009, 2017

Эм: 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *