Викториа Секретийн сахиусан тэнгэр Ирина Шэйкийн гоо үзэсгэлэнгийн нууц

Irina Shayk – бидний цаг үеийн хамгийн гайхалтай эмэгтэйн нэг. Түүний гайхамшигтай гадаад төрх, спортын амжилт, хичээнгүй зүтгэл нь түүнийг хөдөө тосгоны нэгэн охиноос Брэдли Кооперийн сүйт бүсгүй, охин Леагийн ээж, Викториа Секретийн сахиусан тэнгэр, дотуур хувцасны Intimissimi брэндийн нүүр царай болгосон юм.

Түүний хэлснээр, түүний энэ гадаад дүр төрх нь өөрөө өөртөө шаргуу хөдөлмөрлөсний үр дүн аж. Ирина хэдий 33 нас хүрсэн ч гэсэн ямар ч хувцастай гайхалтай сайхан харагддаг.

Ирина Шэйк – 2019

Ирина Шайк өглөөд гоо сайхандаа хэрхэн анхаардаг талаараа ийнхүү хуваалцаж байна: Юуны өмнө би нүүр, хүзүүгээ мөсөөр арчдаг, зовхио ч гэсэнИнгэснээр арьс зөөлөрч, сэргэдэг. Энэ арга бол ээжийн минь надад зааж өгсөн хамгийн сайн зөвлөгөө санагдсан, тэр үед сайн тос хэрэглэх мөнгө надад байгаагүй. Өдрийн турш би нимбэгтэй бүлээн ус их уудаг. Ус сайн уух нь арьс, ходоод гэдэсний замд сайн нөлөөтэй байдаг. Би үргэлж нарны хамгаалалтын тос хэрэглэдэг. Өдөр тутмын амьдрал дээр би будалт их хэрэглэдэггүй, гэхдээ би уруулын будаггүйгээр гарах нь ховор байдаг. Энэ нь надад өөртөө итгэлтэй, сэтгэл татам мэдрэмж төрүүлэхэд тусалдаг.

Мөн тэрээр өдөрт хоёр удаа арьсаа цэвэрлэдэг – энэ бол түүний хатуу төмөр дүрэм юм. Тэрээр төрөл бүрийн маск худалдан авч гэрийн нөхцөлд арьсандаа тавих дуртай. Мөн тэрээр тэнгисийн давс, зөгийн бал, кокосын тосоор өөртөө биеийн гуужуулагч скраб хийж хэрэглэдэг. Мэдээж хэрэг, тэрээр нүүрээ чийгшүүлэхээ хэзээ ч мартахгүй: “Би маш олон чийгшүүлэгч хэрэглэж үзсэн, ингэж яваад би нэг л бүтээгдэхүүн дээр үргэлж эргэж ирдэг. Тэр бол аль ч эмийн санд байдаг Cetaphil гэдэг чийгшүүлэгч тос.

Ирина идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Гэсэн хэдий ч тэрээр зүрхэндээ хэт ачаалал өгөхийг таашаадаггүй, ялангуяа гүйх зэргээр.  Гүйнэ гэдэг бол миний хувьд хар дарсан зүүд л гэсэн үг. Jujutsu бол өөр хэрэгЖуи –житсу бөхийн спорт нь биеийн олон хөдөлгөөнийг хослуулан хийх боломжийг олгодог. Энэ стортоор би өөрийгөө байнга сорьдог. Би долоо хоногт 4 удаа хичээллэж байгаа. Би бас Пилатд дуртай.” хэмээн тэрээр өгүүлжээ.

“Би сайн гентэй хэдий ч дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон. Би удаан хугацаанд сайхан харагдахыг хүсч байна. Ихэнхдээ би өгзөг болон гартаа ачаалал өгсөн дасгал хийдэг.” Супермодель маань аялалаар явахдаа ч энгийн дасгал хөдөлгөөнүүд их хийдэг байна. Тэрээр далай тэнгисийн гүнийг судалж, тэнгисээр хөвж явах дуртай гэнэ.

Тэрээр Оросын алдартай халуун усыг бие сэргээж, целлюлитээс салах хамгийн сайн арга гэж үздэг байна. АНУ-д тэрээр иймэрхүү ууранд суухаар тогтмол очдог.

Ирина Шэйк огт хэтрүүлж иддэггүй, хоолоо маш бага хэмжээгээр иддэг. Өдөр бүр тэрээр дор хаяж 2 литр нимбэгний шүүстэй ус уух ба кофены оронд цоохор майлз болон яншуйтай смүүти уудаг байна. Ирина Шэйк хоолны дэглэм барихыг бодисын солилцоог алдагдуулдаг, цаашлаад жингийн илүүдэлд хүргэдэг гэж үздэг учраас тийм ч их сайшаадаггүй. Тэрбээр сайн идэх хэрэгтэй гэж үздэг ч хоол хүнсэндээ өөх тос, чихэр бага хэрэглэхийг хичээдэг.

“Би бодисын солилцоо сайтай генидээ талархдаг ч, энэ давуу талаараа би хоол, спорт хоёрын тэнцвэрийг олох хэрэгтэй. Би идэх дуртай, маш их дуртай. Надад нэг бургер өгвөл би үүнийг нэг зүсэм бялуутай идэж л орхино. Гэхдээ би зураг авалт эсвэл шоунд оролцохоор болвол байцааны шөлөөр биеэ цэвэрлэж, ходоод гэдсээ багасгадаг. Зуушны хувьд, би хатаасан манго, кефирыг илүүд үздэг. “

“Би Орос хүн учраас чанасан мах, төмс, банш зэрэг тамир тэнхээ сайн оруулдаг, эрүүл хоолонд дуртай. Хэрэв ням гарагт би банштай эсвэл гамбургертай оройн хоол идсэн бол долоо хоногийн бусад зургаан өдөр нь би өөрийнхөө бие дээр завгүй ажилладаг. Бүсгүйчүүддээ би ургамлын гаралтай хоол идэхийг зөвлөмөөр байна, загасны тос авахаа ч бас мартахгүй байхыг зөвлөе. Эдгээр нь арьсыг гэрэлтүүлэхэд хамгийн тустай зүйлс юм шүү.

Ирина үсээ огт буддаггүй, өөрийн өнгөөрөө байлгахыг илүүд үздэг байна. Тэрээр үсэндээ маск тавихын оронд кокосын тосоор тэжээл өгч торгомсог, гялалзсан үстэй болохыг зөвлөж байна. Тэрээр кокосын тосоо бүх үсэндээ жигд сайн түрхэж, тугалган цаасаар ороогоод халдаг малгай өмсдөг. Ингэснээр үс намирсан зөөлөн болж, чийгшил сайтай болдог байна. Өдөр тутмын амьдралдаа үсээ буржийлгаж, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүд их хэрэглэдэг учир үсээ амраах арчилгааг сайн хийдэг байна.

Ирина Шейк хар өнгөний хамгийн том фен. Энэ өнгө нь улаан хивсний болон өдөр тутмын амьдралын аль алинд нь тохиромжтой. Тэрээр өдөр тутамдаа сүлжмэл, жинс, савхи зэрэг сонгодог материалтай хувцас, намхан өсгийтэй хөлд эвтэйхэн гутал өмсдөг. Нүүр, хумсаа бараг буддаггүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо л хурц тод будалт хийдэг.

Ирина Шэйк үлгэрт итгэдэг охин байхаа больж, зөвхөн сайн хөдөлмөрлөж, эрс шийдэмгий байхыг эрмэлздэг болсон. Тэрээ зорилгодоо хүрэхийн тулд аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулах бэлтгэлтэй байх, тэдгээрийг даван туулах чадвартай болох хэрэгтэй гэж үздэг.

эх сурвалж: https://takprosto.cc/irina-sheyk-2019/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *