Бурхан багшийн айлдсан үргэлжийн үйл явдалд чухал хэрэгтэй тарни тогтоолууд

1. Эрхи адислан үржүүлэх тарни.

– Ум самвара самвара, вимана сара махаа жава хуум, ум смара смара, вимана скара махаа жава хуум.

Хэмээн буян үйлдэхийнхээ өмнө долоон удаа уншвал үйлдсэн буян бүгд бум болж арвижихыг “Огоот зориулахуй хүрдэн” судраас зарлиглажээ

– Ум рүжи рамани пра варда я суаахаа.

Хэмээн долоон удаа уншин эрхрүүгээ үлээгээд аливаа тарнийг тоолох аваас олон мянган сая тоолсонтой тэнцэхүйц тустай хэмээн “Эрдэнэ дэлгэрэх орд харш” хэмээх тарнийн номд Бурхан багш айлдажээ.

2. Эргэл хийхэд тоолвол олон бум эргэл хийсэнтэй тэнцэх тустай тарни.

Ум намо вангавадэ радаа гэдү раажаа я, датаа гадаа я, архадэ самяг сам буддха я, дадяатаа ум раднэ раднэ, махаа раднэ радна вижа яэ суаахаа.  Мөн мөргөл хийхэд ч мянгаар үржихийг ч зарлигласан байна.

3. Мөргөлийн тарни.

Намо манжу шрий яэ. Нама сү шрий яэ. Нама үд дама шрий яэ суаахаа. Энэ тарнийг уншин мөргөх аваас гурван аймаг савын номыг уншсантай тэнцүү тустай бөгөөд өдөр бүр уншин мөргөх аваас нэг мөргөхөд мянга мөргөсөнтэй тэнцүү буяныг хураахыг айлдажээ.

4. Махны тарни. 

Ум ави рахэ жара хуум. Мах идэхийн өмнө энэ тарнийг тоолон идвээс мах идсэний гэм арилахад тустай бөгөөд тухайн амьтаны төрөл дээшилж сайн төрлийг олно гэж айлдажээ.

5. Үржүүлэх тарни.

Ум дүрү дүрү рүжаяа мүшэ суаахаа.  Алив буян үйлдсэний дараа энэ тарнийг долоон удаа уншвал хураасан буян бумаар үржин арвижих тус эрдэмтэй гэжээ.

6. Улны тарни.

Ум кхрэ жара гхана хуум хрий суаахаа. Энэ тарнийг өглөө босоод 3 удаа уншиж өөрийн ул болоод унаа хөсөгний дугуйруу нулимах аваас тэр өдөр санамсаргүйгээр гишгэгдэж үхсэн амьтаны төрөл дээшлэхэд тустай хэмээн айлдажээ.

7. Ваэшаалид орохуйн тарни.

Ум э хо. Шүддэ шүддэ, вихо шүддэ шүддэ, ахирам винарам шүддэ рам, а а аа суаахаа. Ум висди вирасди суаахаа.  Энэ тарнийг уншиж санах аваас халдварт өвчин, аюул зовлонгоос гэтлэхэд тустай бөгөөд муу заяанд төрөх үйл нимгэрнэ хэмээн айлдажээ.

8. Тахилын тарни.

Намо радна драяа я, намо вангавади, важра саара, пра мардана датаа гадаа я, архадэ самяг сам будда я, дадята ум важрэ важрэ махаа важрэ, махаа дижа важрэ, махаа видя важрэ, махаа води жидда важрэ, махаа води мандо пасам крамана важрэ, сарва карма ааварана, вишодана важрэ суаахаа.

Тахил өргөхдөө энэ хүү тарнийг уншвал арван зүгийн хамаг бурхад, бодьсадвын өмнө үлшгүй их тахилын үүлэн далайн хур буухыг зарлиглажээ.

9. Биеийн бохирыг хаяхад унших тарни.

  • Шүлс хаяхад: Ум аа шээшма, аа харэ вяа суаахаа.
  • Цэр хаяхад: Ум аа кхарэда, аа харэ вяа суаахаа.
  • Нус нийхэд: Ум аа вигина, аа харэ вяа суаахаа.
  • Биеийн хирийг арилгахад: Ум аа мала, аа харэ вяа суаахаа.
  • Өтгөнийг гаргахад: Ум аа вида, аа харэ вяа суаахаа.
  • Шээхэд: Ум аа мүүдра, аа харэ вяа суаахаа.
  • Биеийн бусад бохирт: Ум үзишда, аа харэ вяа суаахаа.

Хэмээн тус тусын тарнийг тоолон биеийн бохирыг гаргавал тэдгээрээр хооллогч дүрстэй, дүрсгүй олон амьтад идэж уух боломжийг олно. Үргэлж тоолж үйлдэж байваас түмэн хуврагт өргөл барьц үйлдсэнтэй тэнцүү буян хураахыг “Үл хөдлөхүй дандар” -аас айлдажээ.

10. Ном болоод суврага шүтээн дээгүүр гарахаас өөр аргагүй болох үед.

Ум важрэ вэгама, акрама хуум. Хэмээх тарнийг тоолон өөрөө ном шүтээний доогуур гарч байна хэмээн бодвол гэмгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *