Цайруулах үйлчилгээтэй ӨРГӨСТ ХЭМХний МАСК хийх арга

ӨРГӨСТ ХЭМХНИЙ МАСК яаж хийдэг вэ?

Нүүрний маскыг арьсны асуудлыг хурдан шийдэж, арьсыг илүү сайхан болгох зорилгоор хэрэглэдэг.  Үр нөлөөний хувьд, чийгшүүлэх, тэжээл өгөх, залуужуулах, цэвэрлэх, цайруулах зэрэг үйлдэл үзүүлдэг олон төрлийн маск байдаг. Зун цаг бол гэрийн нөхцөлд натурал аргаар арьсаа арчлахад хамгийн тохиромжтой улирал юм. Зуны улиралд өдөр болгон ямар нэгэн зардал чирэгдэлгүйгээр гоё үр дүнтэй маск хийж болдог. Хамгийн гол нь маскаа бэлдэх орц найрлагаа л мэдэж байхад болно.

Чийгшүүлэх, сэрүүцүүлэх, чангаруулах, тэнцвэржүүлэх нөлөө үзүүлдэг хоёрхон орцноос бүрдсэн нүүрний маск хэрхэн бэлдэх талаар хэлж өгье.

Өргөст хэмх ба турмериктай маск

Өргөст хэмх нь тунгалагийн сувагуудаас тогтсон байдаг тул арьсны маш сайн тоник, чийгшүүлэгч болдог. Өргөст хэмхний энэ чанар дээр тулгуурлан зах зээлд зарагддаг тоник, тосны найрлагад ч үүнийг оруулдаг байна. Мөн үүнийг турмериктэй хослуулан жинхэнэ гайхамшигтай маск хийж болно.

Турмерик бол арьсны өнгийг сэргээх, залуужуулах маш хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн юм. Турмерикийн үрэвслийн эсрэг үзүүлдэг үйлдэл нь арьсанд маш хүчтэй антиоксидант болдог. Үүний нөлөөгөөр, арьс чийгшилтэй, гэрэлтсэн, уян хатан болно. Маск хийхдээ, дундаж хэмжээний өргөст хэмхний тал хиртэйг бэлдэнэ, үүнийхээ зөөлөн хэсгийг ½ халбага турмериктэй холино.

Орцуудаа сайн холино. Арьсаа цэвэрлээд маскаа 15-20 минутын турш тавина. Цэвэрхэн хүйтэн усаар маскаа угааж цэвэрлэнэ. Хэрэв таны арьс хэт хуурай бол та нэмэлт чийгшүүлэгч хэрэглэж болно. Турмерик нь будагч бодис агуулдаг тул болгоомжтой байж, мөрөн дээрээ алчуур тавиарай. Үдэш унтахын өмнө маскаа тавибал илүү зохимжтой.

Хэрвээ таны арьс наранд борлосон бол, энэ маскыг тавиад үзээрэй, таны нүүр биед цогцод нь тэжээл өгч цайруулна. Нүүрний арьс илүү ойр ойрхон угаагддаг учраас биеийнхээс илүү амархан цайрдаг. Энэхүү маскийг 7 хоногт 3 удаа тавиарай, нэг сарын дотор таны арьс илүү уян зөөлөн, цэвэрхэн, шинэ арьсаар солигдсон байх болно. Эхний хэрэглээний дараагаас л үзэгдэхүйц нөлөө ажиглагдаж эхлэнэ. Арьс тань эрч хүч энергээр цэнэглэгдсэн мэт, уян зөөлөн, чангарсан, илээд л баймаар (энэ нь тийм ч ач холбогдолтой биш) болсон байх болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *