Зуны улиралд ЖИН ХАСАХ 7 хоногийн дэглэм

Зуны улиралд ямар хоол идэх ёстой вэ? Халууны улирал эхлэхээс өмнө жингээ хасах гэсэн оролдлого чинь нэг л үр дүнгээ өгөхгүй байгаа бол та гуниглаад хэрэггүй. Өвлөөс илүү зуны улиралд жингээ хасах нь илүү хялбар байдаг, учир нь зуны халуун нь хоолны дуршил бууруулдаг, мөн далайн эрэг дээр сайхан усны хувцас өмсөөд биеэ наранд шарах хүсэлдээ хөтлөгдөн дасгал хөдөлгөөн сайн хийдэгтэй ч холбоотой байх. Талбайгаас шинэхэн хураасан ногоо хэрэглэж байвал амин дэмээ хангалттай авч чадна. Амин дэмийн хангалттай нөөцтэй болсон бие эрүүл байна. Гэхдээ жимс жимсгэнийг хэтрүүлэн идэж болохгүй, ялангуяа үдээс хойш хэтэрхий их идвэл тийм ч сайн биш юм.

Зуны улиралд богино хугацаанд жингээ хэрхэн бууруулах талаар олон зөвлөмжүүд байдаг. Бид танд 7 өдрийн хоолны дэглэмээр 5-7 кг жин хаях аргыг санал болгож байна. Хэрэв та дэглэмээ барингаа спортоор хичээллэх юмуу оройн цагаар алхаж байвал биеэ тань чангарч, харвин болоод целлютаасаа салж чадна.

1 ДЭХ ӨДӨР – ХҮНСНИЙ НОГОО

Хүнсний ногоогоо өдөрт 5 удаа хооллохоор хувааж бэлдэх хэрэгтэй. Үдийн хоолондоо үндсэн хэсэг болох ногоонуудаа иднэ. Энэ үндсэн хэсэгт өргөст хэмх, улаан лооль, байцаа, амтат чинжүү, бусад цардуулгүй хүнсний ногоо байж болно. Эдгээрийг дангаар нь болон оливын тосоор амтлаж салад хэлбэрээр идэж болно. Давсгүй хэрэглэвэл зохимжтой.

2 ДАХЬ ӨДӨР – ЖИМС

Шинэ жимсээр хооллоно гэж ойлгоорой. Хэрвээ танд маш их өлсөх мэдрэмж төрж байвал нэг аяга кефир юмуу амт оруулаагүй тараг ууж болно. Орой нь алим, цитрус жимс идвэл зохимжтой. 16 цагаас хойш гадил, тоор, усан үзэм идэж болохгүй.

3 ДАХЬ ӨДӨР – ЖИМСГЭНЭ

3 дахь өдөр нь дан жимсгэнээр хооллоно, тухайлбал: бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс гэх мэт, интоорыг бүх л өдрийн туршид хэрэглэж болох бөгөөд хүссэн хэмжээгээрээ цэвэр ус ууж болно.

4 ДЭХ ӨДӨР – ИСГЭЛЭН СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН

Бүх л өдрийн туршид исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Кефир буюу айраг, цэвэр тараг гэх мэт. Хэрвээ өлсөх мэдрэмж их төрөөд байвал багахан хэмжээний тослог багатай гэрийн бяслаг зөөхийтэй хамт идэж болно.

5 ДАХЬ ӨДӨР – ХҮНСНИЙ НОГОО

Эхний өдрийн цэсийг давтана. Хальстай нь чанасан юмуу жигнэсэн төмс нэмж хэрэглэж болно, гэхдээ зөөхий, цөцгийн тос хэрэглэхгүй гэдгийг санаарай.

6  ДАХЬ ӨДӨР – ЖИМСГЭНЭ

Гурав дахь өдрийн цэсийг давтана.

7 ДАХЬ ӨДӨР – ШҮҮСЭнэ өдөр мацаг барина. Өдрийн туршид зөвхөн алим, амтат жүрж, лууван, улаан манжингийн шахаж гаргасан шинэхэн шүүс л ууж болно.

Аливаа хоолны дэглэм барьж байгаа үедээ та биеийнхээ байдлыг анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг санаарай. Ходоодны хүчиллэг ихэссэн үед хүнсний ногоо, жимс жимсгэнээр дэглэм барих нь танд сөрөг нөлөөтэй гэдгийг анхаараарай. Түүнчлэн та энэ дэглэмийг долоо хоногоос илүү хугацаанд мөрдөж болохгүй гэдгийг анхаарна уу. Учир нь хүний бие махбодид хангалттай хэмжээний өөх тос, уураг хуримтлагдсан байх ёстой тул дэглэм барьж байгаа нөхцөлд энэ хэмжээг дундажаас доош оруулж болохгүй. Энэ дэглэмийг барихаар нилээд хэдэн кг жин хасагдаж, цүлхэгэр гэдэс алга болдог. Гэхдээ дэглэм барихдаа маш бага хэмжээний илчлэг авч байгаа учир хүчтэй хөдөлгөөнт дасгал хийх хэрэггүй.

Зуны улиралд бие махбодио идэвхитэй байлгаж илүү их алхаж, дугуй, скүүтэр унах юмуу усанд сэлэх хэрэгтэй.

эх сурвалж: https://takprosto.cc/letnyaya-dieta/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait