Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах 7 арга

1. Гүйлтийн зайгаа уртасга

Их калори шатаахыг хүсч байвал урт зам туулах хэрэгтэй. Хэрэв та ихэвчлэн богино зайд гүйдэг бол туулах замаа уртасгаарай. Жин хасахыг хичээж буй бол фитнесийн шинэ зорилт тавьж, хуваарь зохиохыг зөвлөж байна.

2. Давтамжтай гүйцэтгэ

Жигд хурдтай гүйснээр бодисын солилцоо идэвхжиж, илүү их калори шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 минут, дараа нь 1-2 минут шогшин гүйх хэрэгтэй. Үүнийг 5-6 удаа давтсанаар төгс гүйлт болох бөгөөд биеийн тэсвэртэй байдлыг сайжруулж, хүчийг нэмэгдүүлэх болно.

3. Эрч хүчтэй байдлаа нэмэгдүүл

Хангалттай жин хасахын тулд гүйх үедээ эрч хүчтэй байх хэрэгтэй. Сэтгэл санаа тань өөдрөг байвал бие махбод үүнийг сайнаар хүлээн авч илүү хол зайд гүйхэд тусална.

4. Хооллох дэглэмээ хяна

Өдөр бүр гүйснээр хүссэн зүйлээ идэж болно гэсэн үг биш. Жин хасах ч бай үгүй ч бай эрүүл хооллолт бол зайлшгүй байх ёстой зүйл. Та хол зайд гүйж, хангалттай калори шатаадаг ч гэсэн эрүүл хооллохгүй бол хүссэн жиндээ хүрч чадахгүй. Тиймээс зөв хооллолтын дэглэм бариарай.

5. Хүнсний ногооны хэрэглээгээ ихэсгэ

Өдөр тутмын хүнсэндээ түлхүү ногоо хэрэглээрэй. Ингэснээр хоол боловсруулах үйл явц сайжирч, биеийн энерги нэмэгдэн жингээ хасахад тань туслах болно. Үндсэн цэсэндээ салат навч хэрэглэж байхыг зөвлөж байна.

6. Гүйлтэндээ сэтгэл ханамжтай бай

Заримдаа гүйх уйтгартай, хэцүү санагддаг бол сэтгэл ханамжтай гүйж сурах хэрэгтэй. Гүйлтийг хүнд даалгавар мэт хүлээж авахын оронд хөгжилтэй аргаар өөрийгөө зоригжуулаарай. Өөрийн эрүүл мэнддээ төвлөрч, гоо сайхнаа бишрэн, эргэн тойрноо анзаарч, сэтгэлээ баясгах цаг. Мөн хөгжим сонсонгоо гүйхийг зөвлөж байна.

7. Амжилтаа тэмдэглэ

​Хасагдаж буй биеийн жингээ тэмдэглэ. Цаг тутам, өдөр бүр жингээ  үзэх  хэрэггүй. Харин долоо хоногт нэг удаа жингээ үзвэл үр дүнг илүү мэдрэх ба зорилгодоо ч хурдан хүрнэ. Таны амжилтад хүрэх түлхүүр бол амжилтаа жагсаан тэмдэглэх юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait