Халуун давстай усанд хөлөө дүрвэл БИЕ сэргэдэг

Орчин үеийн эрчимтэй амьдралд хүмүүст чөлөөт цас тун бага болохоор хамгийн боломжтой спортын төрөл бол явган явах юм. Бие махбодид ач тустай. Мөн булчин ажиллаж, цусны эрсэлт сайжирна. Явган явах нь эмэгтэй хүний алхаа гишгээнд ч нөлөөлнө. Зөв сайхан явах талаар бүр XVII зууны эхээр шинжилгээ судалгааны зохиолууд бий болсон байдаг. Иймд эмэгтэй хүнд зөв сайхан явж сурах нь маш чухал юм. Үүний тулд та өөрийгөө дасгалжуулахыг зөвлөв.

Нэг. Хөлийн хурууг гадагш бус өлмийгөө эгц тавьж зогс. Явахдаа газарт эхлээд хөлийн өсгий буюу гутлын өсгий хүрнэ. Хөлийнхөө хурууг бага зэрэг өргө.

Хоёр. Өөрийнхөө өндөрт зохицуулж хол ч биш ойр ч биш дунд зэргийн алхаагаар яваарай.

Гурав. Өндөр өсгийтэй гутал өмсдөг хүүхнүүдийн хөл нь өвдгөөрөө нугарвал маш муухай харагддаг.

Дөрөв. Нуруу цэх, толгойгоо дээр байлгаж, гараа тохойгоор бага зэрэг нугална. Нэг гартаа хүнд зүйл (хүнсний зүйл бүхий цүнх) барьж явж хэрхэвч болохгүй. Үүнээс болж бие эвдэрдэг. Ингэхгүйн тулд цүнхтэй зүйлээ байн байн нэг гараас нөгөөд шилжүүлэх, хүнд ачааг хоёр гартаа тэнцүүхэн хувааж баривал сайн.

Тав. Алхаа чинь хөнгөхөн, намалзсан зөөлөн бөгөөд нэлээд хурдан байх ёстой. Түүнчлэн хэт өндөр өсгийтэй гутал өмсөхгүй байхыг зөвлөх байна. Учир нь ийм гуталд хөл хэвийн биш байдаг. Явгаар хол явахад зөвхөн нам өсгийтэй гутал л өмсөж бай. Гэртээ гэрийн зөөлөн шаахай өмсвөл бүр илүү сайн.

Хөлөө байнга зөв зүйтэй арчлах нь бидний алхаа гишгээнд ч сайн нөлөө үзүүлдэг. Долоо хоногт нэг удаа нэлээд халуун давстай усанд 20 мин орчим хөлөө дүрж угаалга хийхийг зөвлөе. Эвэршсэн хэсгийг уушгин чулуугаар үрж, уландаа тослог ихтэй тос эсвэл ердийн өөх түрх. Ялангуяа хөлөө онцгой цуцсан үед хийвэл бие бүр дахин сэргэх шиг л болдог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait