Чацарганы навч олон төрлийн өвчинд тустай

Ардын уламжлалт анагаах ухаанд чацарганын навчаар үе мөчний өвчнийг анагаадаг бол аминдэмийн дутагдлын өвчний үед чацарганын шүүс, сироп, тосыг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн чацарганын тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхижүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай байдаг.

  1. Ходоодны шарханд чацарганын тосыг өдөрт хоёроос гурван удаа цайны нэг халбагаар уувал сайн.
  2. Ходоодны хавдрын үед чацарганын жимсийг хоолны халбагаар өдөрт гурваас дөрвөн удаа идэж байх хэрэгтэй.
  3. Зүрх судасны өвчин, үе мөчний өвчний үед чацарганын навчны ханд, эсвэл цайг уух хэрэгтэй. Хандыг бэлтгэхдээ: Нэг хоолны халбага хатаасан навчийг нунтаглаад нэг стакан усанд хийж арван минут буцалгана. Тал стаканаар өдөрт хоёр удаа уух хэрэгтэй. Харин цайнд таван грамм навчийг нэг стакан буцалсан усанд хийж хандалж уугаарай.
  4. Шинэхэн жимс болон шүүсийг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай хүмүүс ууж хэрэглэж болохгүй.
  5. Шээсний замын эрхтнүүд чулуутай үед уухыг хатуу хориглоно.
  6. Чацарганын навчны ханд нь үе мөчний өвчний үед сайн нөлөөтэй (1 хоолны халбага нунтаг навчийг аяга усанд хийж 10 минут буцалгаад, хагас аягаар өдөрт 2 удаа ууна).
  7.  Амин дэмийн дутагдалтай үед 5 гр хуурай навчийг 1 аяга буцалсан усанд хийж хандална.
  8. Арьсны янз бүрийн өвчний үед чацарганын навч, мөчрийн ханд бүхий усанд орно.
  9. Навч болон үндсэнд нь судасны бөглөрөл үүсэхээс сэргийлэх зумарин хэмээх бодис ихээр агуулагдсан байдаг.
  10. Ханиад томууны үед адил хэмжээний чацарганын навч, алтан зул цэцэг, алтан цэгцүүхэй цэцгийг хандалж ууна.
  11. Чацарганын навч нь амны хөндийн янз бүрийн өвчин, үрэвсэлд сайн нөлөөтэй.
  12. Чацарганын навчны хандыг чихрийн шижин (тэр тусмаа судсанд нөлөөлөх хэмжээтэй үед), цус багадалт, ходоодны шарх болон бусад өвчин, элэгний өвчин, ханиад, даралт ихсэх зэрэгт хэрэглэнэ.
  13. Мөн холестерины хэмжээ ихэдсэн, хэт таргалалтанд сайн нөлөөтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait