”Ибупрофен”-ийг хэрэглэж болохгүй шалтгаанууд

Ибупрофен зүрх зогсох эрсдэлийг 31 хувиар нэмэгдүүлдэг

Дэлхий дахинаа алдартай өвчин намдаагч эм болох ибупрофен нь зүрх зогсох эрсдэлийг 31 хувиар нэмэгдүүлдэг талаар судлаачдын гаргасан дүгнэлтийг “European Heart Journal” сэтгүүлд нийтэлжээ.

Стероидын бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлүүд ч энэ эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг билээ. Эрдэмтэд Данид 2001-2010 онд зүрх зогссон гэсэн шалтгаанаар ирсэн 29 мянган өвчтөнүүдийн мэдээллийг нягталж үзсэн байна. Үүн дээр 1995 оноос эхлэн стероидын бус үрэвсэлийн эсрэг бэлдмэлүүдтэй жорыг нэмж мэдээлжээ.

Тэгтэл зүрх нь зогссон эмгэг илрэхээс өмнөх нэг сарын хугацаанд өвчин намдаагч эм хэрэглэсэн хүн 3000 гаруй байжээ. Тэдгээрийн 54 хувь нь ибупрофены төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн бол 22 хувь нь диклофенакийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн байв.

Ибупрофен нь зүрх зогсох эрсдэлийг 31 хувь, диклофенак нь 50 хувиар нэмэгдүүлж байлаа. Учир нь эдгээр өвчин намдаагчид цус өтгөрүүлж, судасны бөглөрөл үүсгэхээс гадна артерын судас нарийсгаж, артерын даралтыг нэмэгдүүлж, шингэн хуримтлуулдаг байна.

“Олон нийт ибупрофен, диклофенакийг хэрэглэх нь аюулгүй гэсэн ойлголттой байдаг. Учир нь эдгээр эм бэлдмэлийг ямар нэгэн жор, зөвлөмж, хязгаалалтгүйгээр худалдан авч болдог” гэж Копенгагены их сургуулийн эмнэлгийн зүрх судасны эмч, доктор, профессор Гуннар Гисласон мэдэгджээ.

”Ибупрофен”-ийг хэрэглэж болохгүй шалтгаанууд

Дэлхий нийтээрээ ибупрофен, диклофенак зэрэг өвчин намдаах үйлчилгээтэй эм, лаа, тосон түрхлэгийг өргөнөөр хэрэглэх болсон. Хэдийгээр эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, уламжлалт эмчилгээ зэргээр өвчнийг эмчилж болох боловч маш их цаг хугацаа зарцуулдаг гэх шалтгаанаар олон хүн өвдөлтийг тэр дор нь үгүй болгодог эмийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэсээр байна.

Хaрин эдгээр эмүүд ямар хол нөлөөтэйг огтхон ч сонирхдоггүй. Эдгээр өвчин намдаах эм болон лаа зэрэг бүтээгдэхүүн нь өвчнийг хурдан хугацаанд дарах боловч уг гарал, үрэвсэл, учир шалтгааныг олж эмчлэх чадваргүй байдаг.

Үүнээс гадна өвчин намдаах эмийг тогтмол эсвэл их хэмжээгээр хэрэглэх нь ДНК-г гэмтээх, цусны даралтын хэлбэлзэл, цусны цагаан бөөмийн өөрчлөлт, үргүйдэл, зүрхний шигдээс, ойр ойрхон ханиад томуу тусах мөн сонсгол муудах зэрэг маш олон тооны өвчин эмгэгийн шалтгаан болдог.

Жишээлбэл: 2004 онд ибупрофентэй ижил үйлчилгээтэй “VIOXX” эмийг хэрэглэснээс үүдэн 30 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр нас барж зах зээлээс эргүүлэн татаж байжээ.

“Lancet” эрүүл мэндийн сэтгүүлийн хийсэн судалгаагаар нийт зүрхний шигдээсээр нас барсан хүний гуравны нэг нь өвчин намдаах үйлчилгээтэй эм хэрэглэснээс зүрх нь зогссон байдаг гэсэн тоо гаргажээ.

Тиймээс зөвхөн  архаг үе мөчний өвчин болон хорт хавдрын үед өвчин намдаах эм хэрэглэхийг зөвлөж байна.

Бусад тохиолдолд уламжлалт үрэвсэл дарах аргуудыг сонгож, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Тухайлбал: 

  • Цагаан гааны бэлдмэл нь сарын тэмдгийн үеийн өвдөлт болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой өвдөлтүүдийг намдаах үйлчилгээтэй байдаг байна.
  • Базилик ургамал мөн Омега-3 бэлдмэлийг үрэвсэл дарахад хэрэглэж болно.
  • Цагаан гааны нунтаг болон интоор бөөрөлзгөнө зэрэг антиоксиданд бүтээгдэхүүн  үе мөчөөр өвдөх мөн ходоод өвдөх үеийн өвдөлтийг эдгээнэ.
  • Эдгээрээс гадна хүн орхоoдой, чидун жимс зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь ач тустай.

Эх сурвалж: www.naturalnews.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *