Задь витамин В6, фолийн хүчил, магни, зэс, эслэгээр баялаг. Халуун чанартай ургамал тул хий ядаргаа болон зүрх судасны өвчлөлийг бууруулахад нэн тустай. Мөн эрт үед хэл ам, атаа жөтөө, сөрөг муу энергиэс хамгаалах чанартай хэмээн үздэг байж.
1. Судас тэлэх, зүрх судасны системийг дэмжих, цусны даралтыг бууруулах үйлдэлтэй.
2. Шарх, гэмтлийн үеийн өвдөлт, архаг үрэвслийг намдаадаг.
3. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, ходоод ба гэдэсний шүүрлийг өдөөн, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг арилгадаг.
4. Мэдрэлийн болон сэтгэцийн олдмол өвчнийг илааршихад тустай, тархийг сэргээж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг.
5. Биеийн хоргүйжүүлэх, хордлого тайлах үйлдэлтэй, элгэнд тустай.
6. Амны хөндийн эрүүл мэндийг хангах “хаан” гэж үздэг байжээ. Бактерийн эсрэг үйлдэлтэй тул амны хөндийг ариутгагч, элдэв үнэрийг арилгадаг.
7. Магнийн агууламж өндөртэй тул тархи, мэдрэлийг тайвшруулж, нойргүйдлийг анагаана.
8. Арьс, үсний гоо сайханд гаднаас маск бэлтгэн мөн хэрэглэнэ.
1. Батгатай, батганы сорвины маск: Задь үрэвслийг бууруулж, хар батгыг арилгана. Арьсны асуудлууд болох экзем, улаан батгыг эмчлэхэд нэн тустай. Хар батга ихтэй, хар батганы сорвитой бол дараахь маскийг танд тусална. сорвитой бол дараахь түрхлэгийг бэлдэж хэрэглээрэй. Уг маскинд ордог синамон нь арьсны нүх сүвийг онгойлгож гүний бохирдлыг цэвэрлэх үйлдэлтэй. Задь, синамон, зөгийн балны маск нь арьсны цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг сэргээн зөөлрүүлдэг. Гурван орцоо тохирох хэмжээгээр сайн холиод нүүрэндээ түрхэж 30 минут байлгаад бүлээн усаар угаана. Энэ маскийг 7 хоногт 1 удаа хэрэглэнэ.
2. Толгойн өвчинд задийг нунтаглаад бүлээн усанд зуурч өвдөж буй хэсэгт түрхэхэд өвдөлт амархан намдана.
3. Дотор муухайрахад нунтагласан задийг бага зэрэг кардамон эсвэл нунтаг цагаан гаатай хольж сүү болон бүлээн усанд найруулж ууна.
4. Нойргүйдэлд нунтагласан задийг шар тостой хольж шанааны дээд хэсэгт түрхэнэ.