Ханиад шуухинаа амархан хүрдэг хүүхэдтэй ээжүүдэд зөвлөж байна

Ханиад шуухинаа гэдэг нь амьсгалын замыг гэмтээдэг олон төрлийн вирусээр үүсгэгддэг,хамар битүүрэх,нус гоожих,найтаах,хоолой өвдөх,улайх, ханиалгах,бие суларч тавгүйтэх,халуурах,толгой өвдөх зэрэг шинжээр илэрдэг хурц үрэвсэлт өвчин юм. Хэрэв таны хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн, өвчин үүсгэсэн вирусын халдвар бага байх юм бол аяндаа 4-5 хоногийн дараа илааршдаг өвчин юм. Намар өвлийн улиралд дэгдэж байгаа ханиад томууны 90 орчим хувь нь вирусын гаралтай өөрөөр хэлбэл вирусээр халдварлагдсан хүний хамар амнаас орчинд тархсан шүлс, нус, цэрэнд агуулагдсан вирусүүд амьсгалын замаар,хавьтлын замаар тухайлбал эдэлж хэрэглэж байгаа алчуур, аяга таваг, тэр байтугай гар гартаа шүргээд өнгөрөх төдийд нөгөө хүний биед гараар нь дамжин нүд амны салст бүрхүүлд нэвтэрч өвчлүүлдэгээрээ онцлогтой.

Манай эцэг эхчүүд вирусээр үүсгэгдсэн ханиад томууны талаар сайн мэдлэггүйгээсээ болоод халдвар авсан эхний үед голдуу илэрдэг хүүхэд нойрмоглох,унтаа болох, бие нь сулрах, бага зэрэг халуурах,найтааж нус нь гоожих зэрэг шинж тэмдэг илэрсэн үед тохирох арга хэмжээг нь авахгүй байсаар өвчнийг нь хүндрүүлчихдэг. Хүүхэд өндөр халуурах ханиах үед нь шууд дур мэдээд өвчинд нь тохирохгүй антибиотик, цэр ховхлох эм хэрэглээд эхэлдэг эцэг эхчүүд их байдаг нь өвчин хүндэрч улмаар архаг бронхиттой болох, архаг уушигны багтраатай болох шалтгаан болдог нь харамсалтай.

Хүүхэд тань ойр ойрхон ханиад хүрээд, өглөө оройн цагаар,хэвтэж босох үед ханиалга нь ихсээд, цэр нь сайн гадагшлахгүй уушиг нь хэржигнээд, амьсгаадаад, байн байн хоолой нь сэрвэгнэж ханиагаад, ханиад томуунд сайн гэсэн эмнүүдэд төдийлөн үр дүн гарахгүй байгаа бол энэ нь хүүхдийн чинь ханиад ханиад биш харин уушигны цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл буюу эмч нарын оношоор бол архаг бронхиттой болжээ гэсэн үг. Энэ нь зvгээр нэг ханиад хvрэхээс огт өөр, хэр баргийн зvйлд намдахгvйгээр барахгvй хvйтний улиралд байнга сэдэрдэг. Уушгины гуурсан хоолойн бүх давхаргыг гэмтээдэг. Тэр нь цаашаа даамжирдаг. Улмаар насан туршийн өвчтэй болдог.

Өвлийн улирал эхлэнгүүт хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсч,ханиад томуунд сайн эм тарианы эрэл болж,хүүхдийн эмнэлэг барих талаар ярьж эхэлдэг.Үүнээс бүрэн сэргийлэх боломжтой.

1.Хүүхдээ сайн ажигла.Анхны шинж тэмдэг илэрч эхэлмэгц антибиотик биш харин миксагрипп, минигрипп, антигрипп зэрэг вирусийн эсрэг бэлдмэлүүд өгөөрэй.

2.Гарыг нь сайн угаалгаж, өөрсдөө ч гараа сайн угааж гар ариутгагч хэрэглэн халдвараас сэргийлээрэй. Учир нь ханиадны вирусүүд гараар дамждаг юм шүү дээ.

3.Хүүхэддээ шингэн их уулгаж биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдхүүнийг хоолондоо түлхүү хэрэглэн зөгийн балтай ус,нимбэгтэй цай,чацаргана ба аньсны шүүс,аарц уулга.Сармисыг хоолондоо түлхүү хэрэглэ.

4.Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ сайн хийж агааржуул.

5.Хүүхэд тань өөрөө чадахаар бол амыг нь содтой усаар байнга зайлуул.

6.Зөв хооллох хэрэгтэй.Витаминлаг хүнс байнга хэрэглэ.

7.Гаатай тос ашиглан биеийн эсэргүүцэл сайжруулах цэгэн иллэг хийж өгөөрэй.Найтаагаад эхлэнгүүт хамарт нь бага зэрэг түрхсэн ч болно.

8.Цэр ховхлох бус харин цэр шингэлэх үйлчилгээтэй кали иод зэрэг эм уулгаарай.

Архаг бронхит дан эмээр эдгэдэггүй учир эмийн эмчилгээнээс гадна утлага,бумба,шарлага,гич наах,цээжинд иллэг хийлгэх зэрэг физик эмчилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар хийлгэх хэрэгтэй.Мөн уламжлалт анагаахын Дарбу-5,Сорол -4 тангууд хүүхдийн цэрийг шингэлэн уушиг цэвэрлэхэд маш сайн үр дүнтэй байдаг юм.Манай монгол анагаах ухааны клиник нь Уушигны архаг үрэвсэлтэй хүүхдүүдэд,гэдэсний үйл ажиллагаа нь алдагддаг зовиуртай хүүхдүүдэд зориулсан 5-6 төрлийн эмчилгээ бүхий багцын эмчилгээг хийж өгч үйлчилдэгээс гадна тархины даралт, доргилтын бариа эмчилгээг мэргэжлийн эмч нар гардан хийж өгч үйлчилдэг

Танд сайн сайхныг хүсье.

АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Монгол анагаах ухааны клиник

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait