Эрч хүч, энергиэ нэмэгдүүлэх 17 ЧУХАЛ арга

Амьдралаа тэнцвэртэй байлгаарай!

Хүн бүр өөрийн гэсэн энергитэй байдаг. Энэ нь хувь хүний дотор орших энергийг хэлж байгаа бөгөөд, мөн тухайн хүн энергээ гадагш цацруулж гадаад ертөнцөд ч өгдөг гэсэн үг юм.
Амьдралаа сайн сайхан байлгахын тулд хувь хүн энергиэ өндөр түвшинд байлгах ёстой, дотоод энерги тань хангалттай өндөр байхаас гадна таны өгч буй энерги эерэг байх ёстой. Ингэж чадвал эв зохицол бий болж, бүх зүйл сайн сайхан болоод зогсохгүй таны сайн сайхан жинхэнэ аз жаргал болж чадна.

Өөрийн энергиэ тэгш сайхан нэмэгдүүлэх аргуудыг танилцуулая. Эдгээр арга, үйл, хандлагын тусламжтайгаар аливаа хүний амьдрал эрч хүч, эерэг энергээр хөглөгдөн, сайн сайхан зүйл хийх урам зоригоор дүүрэн байх болно. Эрчим хүч, энерги гэх мэт нэр томъёо таниас хол байгаа мэт, таны арга биш юм шиг санагдаж байна уу?

Сүнслэг байдлаа хөгжүүлэх дадал өдөр бүр чамтай хамт байдаг. Өдөр бүр та сайн зүйл хийх эсвэл сөрөг зүйл хийх гэсэн сонголтуудтай тулгарч байдаг бөгөөд эцэст нь та хийсэн зүйлийнхээ үр шимийг хурааж авдаг.

Энергийн хөгжлийг амтат бялуутай зүйрлэж болно. Дотороо дүүрэн байдгийг та мэднэ, бялууны гадаад байдал нэлээд тэсвэртэй санагдаж байгаа байх. Энэ доторх дүүргэсэн зүйлийн талаар та нилээд удаан таамаглаж болно, гэхдээ та туршиж амсаж үзэхгүй л бол амтыг нь мэдрэхгүй, ямар таашаал өгөхийг нь мэдэхгүй – зүгээр л нэг бялуу харагдана. Энергиэ сайжруулах аргуудын талаар олж мэдээрэй, магадгүй тэдгээр аргуудын аль нэг нь таны сэтгэлд хүрч мэдэх юм.

Энергиэ хэрхэн сайжруулах вэ?

  1. Хоолоо сой.
  2. Амьсгалын дасгал хий.
  3. Ганцаар бясалга.
  4. Тодорхой хугацаагаар дуугүй бай.
  5. Далайн эрэг дагуу, ууланд алх. Байгалийн гоо үзэсгэлэнг харан баяс, түүний талаар эргэцүүлэн бод.
  6. Аминч бус, бүтээлч бай
  7. Сайхан чанар, сайн үйлсийнхээ төлөө хүндэтгэл хүртэх ёстой хүмүүсийг магтан сайшааж байгаарай.
  8. Зүрх сэтгэлээсээ инээмсэглэж баясан хөгжилд.
  9. Хэн нэгэнд тусла.
  10. Даруу бай.
  11. Залбирал үйлд.
  12. Эрч хүчээр дүүрэн байлгах зөв зохистой хоол хүнс хэрэглэ – байгалийн үр тариа, будаа, шар тос, жимс жимсгэнэ, хүнсний ногоо.
  13. Үдэш 10 цагаас өглөөний 2 цаг хүртэл унтаж амар – энэ цагуудад мэдрэлийн систем бүрэн амарч, сэргэдэг. Энэ маш чухал шүү.
  14. Массаж нь таныг найрсаг сайхан ааш зантай болгодог. Өөртөө массаж хий.
  15. Хүйтэн усанд ор.
  16. Бусдын тусын тулд өөрийн цаг заваа зарцуул. Цаг хугацаа бол бид бүхний хэнд маань ч үнэтэй зүйл.
  17. Өөрийнхөө сайн сайхны төлөө явуулж байгаа шалгуур гэж ойлгон шударга бус байдлыг ч хүлээн зөвшөөрөх үе бий.

Энэ жагсаалт цааш ч үргэлжилнэ. Өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө амьдралыг сайхан энергээр цэнэглэж дүүргэх олон арга бий.

Энэ талаар эргэцүүлээрэй, хэрэв таны амьдралд ямар нэгэн зүйл буруу болвол та оюун санаагаа зөв удирдах хэрэг гарна. Магадгүй энэ нь бидний материаллаг ертөнцийн асуудал байж болох ч бид бүгд үүнийг илүү нарийн зүйл гэдгийг мартдаг.

Хүн бүрт эерэг тал бий, бид эерэг тал руугаа илүү их татагддаг тул үүнийгээ хөгжүүлэхгүй байх шалтгаан байхгүй бизээ. Эрч хүчтэй, тэнцвэртэй байгаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait