Торхонд өргөст хэмх ургуулах арга. Бүх цэцэрлэгчдэд зориулсан гайхалтай санаа!

Торхонд өргөст хэмх ургуулах арга. Бүх цэцэрлэгчдэд зориулсан гайхалтай санаа!

Бид бүхэн шинэхэн бас даршилсан өргөст хэмхэд дуртай. Энэ амтат ногоогүйгээр нэг ч найрын ширээг төсөөлөшгүй. Гэртээ өөрийн гараар тарьж ургуулсан өргөст хэмхээс илүү амттай, эрүүл өргөст хэмх хаана ч байхгүй бизээ? Гэхдээ өргөст хэмх нь том том навчтай сунаж ургадаг ургамал тул цэцэрлэгт тарихад харьцангуй их зай, талбай шаардагддаг. Тэгвэл зай, талбай багатай бол энэ аргаар торхонд таривал маш тохиромжтой. Өргөст хэмх нь өргөн навчтай хэдий ч иш, дэгээ нь эмзэг байдаг. Тиймээс торхонд суулгаж тарихыг зөвлөж байна.

ӨРГӨСТ ХЭМХИЙГ ТОРХОНД ЯАЖ УРГУУЛАХ ВЭ

Нар сайн тусдаг газар торхоо тавиарай. Торхны ёроолд органик хог хаягдал болох навч, сүрэл, зэрлэг өвс ургамал, гадил жимс болон бусад жимс, хүнсний ногооны хальс зэргийг дэвсэж өгөөрэй. Мөн ялзарсан өтөг бууц ашиглаж болно. Болгосон хоол хүнсний зүйлс ялзардаггүй тул хэрэглэж болохгүй. Торхыг бараг дүүртэл шахуу бордоо шороогоор дүүргэж өгөөрэй.

5-р сарын сүүлээр, торхны ирмэг хүртэл шороо хийж дүүргээд усална. Ингээд өргөст хэмхнийхээ үрийг суулгаж өгнө. Нэг торхонд ойролцоогоор 9-10 үр суулгаж болно. Үрнүүдээ хооронд нь 12 – 15 сантиметрийн зайтай суулгаарай.

Үрийг суулгасныхаа дараа торхоо гялгар хальс эсвэл нэхмэл бус материалаар хучиж өгөх хэрэгтэй. Зургадугаар сарын дундуур, хэрэв цаг агаар дулаахан байвал гялгар хальсыг торхноос нь салгаж болно. Удалгүй өргөст хэмх ургаж, торхоо тойрон сүлжих болно. Салхинд өргөст хэмхээ гэмтээхгүй байя гэвэл өргөст хэмхийн ишийг торхтой нь нимгэн хөөсөн туузаар уяж болно.

Өргөст хэмхэнд зохих арчилгааг цаг тухай бүрт нь хийж байх хэрэгтэй. Бороо ороогүй бол 3-4 өдрийн зайтай тал хувин ус хийж услана. Сард нэг удаа хогийн ургамалыг нь түүж цэвэрлэж байгаарай.

Нэг торхноос гурван метрийн ор бүтээх хэмжээний ургац авах болно. Цэцэрлэгжүүлэлтийн ажилд тань амжилт хүсье!

Энэ гайхалтай санааг цэцэрлэгч найзуудтайгаа хуваалцаарай!

 

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/kak-vyrastit-ogurcy-v-bochke/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait