Ордуудын зохицол: Та хоёр ямар төрлийн хосууд вэ?

Цэнхэр зүрх: Тэд гүн дурладаг ордуудын зохицол. Ямар ч ээдрээтэй зүйл байсан эмэгтэй нь тэвчиж хайраа улам бэхжүүлнэ. Гэрлэх гэж яардаггүй, аль аль байр сууриа олсон цагт гэр бүл болдог. Ихэнх нь үерхлийн ямар нэг тэмдэглэлт өдрийг марталгүй тэмдэглэдэг хосууд.

Улаан зүрх: Бусдын атаархлыг төрүүлж чаддаг сайхан хосууд байдаг. Мөнгө, нэр төр тэдэнд тийм ч чухал биш зөвхөн өөрийг нь жаргалтай байлгах хүнийг л сонгодог болохоор хэзээ ч бүр мөсөн салдаггүй. Ихэнх нь муудсан ч эргээд заавал нийлдэг хувь тавилангаараа холбогдсон хосууд байдаг.

Ногоон зүрх: Өөрсдийн харилцаагаа сайн мэддэг хосууд. Тэдний харилцаа том асуудалтай болсон ч хамтдаа ярилцаж түүнийг заавал давдаг. Жижигхэн зүйлийг том болголгүй шулуухан хурдан харилцаагаа бэхжүүлэх авдаг хүчирхэг хосууд байдаг.

Шар зүрх: Тэд их эмзэг, бие биедээ эрхлэх дуртай. Муудсан ч амархан инээгээд мартчихдаг. Тэд хайртынхаа төлөө юу ч хийхэд бэлэн гайхалтай хосууд байдаг. Тэдэнд найзууд нь юу ч гэж хэлсэн зөвхөн сэтгэлээ дагадаг болохоор үерхлийг бүрэн утгаар харуулж чадна.

ТӨГС ХОС ГЭЖ БАЙДАГ 

Амраг хосын жинхэнэ зохицолдолгоог зурхайн ордоос гадна тухайн хүмүүсийн төрсөн жил, сар өдөр зэрэг маш олон хүчин зүйлийг үндэслэн гаргах ёстой. Иймээс энэ удаа маш товч, ерөнхий зохицлын зурхай санал болгож байна.

Хонины ордын төгс хос: Арслан, Ихэр, Нум.

50/50 зохицолдолгоо: Жинлүүр, Охин.

Үл зохицолдох: Мэлхий, Матар, Загас, Хилэнц.

Үхрийн ордын төгс хос: Охин, Матар, Мэлхий, Загас.

50/50 зохицолдолгоо: Ихэр.

Үл зохицолдох: Арслан, Хумх, Хилэнц, Хонь.

Ихрийн ордын төгс хос: Хумх, Жинлүүр, Хумх, Арслан, Ихэр, Хонь.

50/50 зохицолдолгоо: Үхэр.

Үл зохицолдох: Загас, Охин, Нум.

Мэлхийн ордын төгс хос: Хилэнц, Үхэр, Загас.

50/50 зохицолдолгоо: Ихэр, Охин, Арслан.

Үл зохицолдох: Жинлүүр, Матар, Хонь.

Арслангийн ордын төгс хос: Ихэр, Жинлүүр, Нум, Хонь.

50/50 зохицолдолгоо: Матар, Хилэнц, Охин.

Үл зохицолдох: Үхэр, Хумх.

Охины ордын төгс хос: Арслан, Матар.

50/50 зохицолдолгоо: Охин, Хумх, Загас, Үхэр.

Үл зохицолдох:Нум, Ихэр, Хонь.

Жинлүүрийн ордын төгс хос: Ихэр, Хумх, Арслан, Нум.

50/50 зохицолдолгоо: Үхэр, Матар, Мэлхий.

Үл зохицолдох: Загас.

Хилэнцийн ордын төгс хос: Загас, Мэлхий, Матар, Охин.

50/50 зохицолдолгоо: Жинлүүр.

Үл зохицолдох: Хумх, Арслан, Хонь, Нум.

Нумын ордын төгс хос: Арслан, Загас, Ихэр, Хонь.

50/50 зохицолдолгоо: Хилэнц, Матар, Охин.

Үл зохицолдох: Мэлхий, Загас.

Матрын ордын төгс хос: Охин, Үхэр, Ихэр, Загас.

50/50 зохицолдолгоо: Хонь, Мэлхий, Жинлүүр.

Үл зохицолдох:Жинлүүр.

Хумхын ордын төгс хос: Ихэр, Жинлүүр, Нум.

50/50 зохицолдолгоо: Хонь, Мэлхий, Охин.

Үл зохицолдох:Хилэнц, Үхэр, Арслан, Матар.

Загасны ордын төгс хос: Мэлхий, Хилэнц, Үхэр, Матар, Охин.

50/50 зохицолдолгоо: Ихэр.

Үл зохицолдох: Нум, Хонь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *