Хамгийн ихээр зохицдог ЗУРХАЙН ОРДууд

Хэрэв та зурхайд итгэдэг бол танд энэ нийтлэл хэрэг болох болно. Өөрийн хамтрагчтайгаа хэрхэн зохицдог тухай мэдэх нь үргэлж сонирхолтой байдаг. Зарим нь бие биедээ муугүй тохирдог, зарим нь огт тохирдоггүй, зарим нь төгс зохицдог. Харин өнөөдрийн нийтлэлээр хамгийн ихээр зохицдог ордуудыг танилцуулж байна.

1. Загас ба хилэнц

Энэхүү ордны хосууд бие биенээ гүнзгий түвшинд мэдэрдэг. Тэд туслалцаа, дэмжлэг хэрэгтэй үедээ огт ярилцахгүйгээр хоёр биенээ мэдэрч чаддаг. Мөн хоёр биенийхээ бүхий л нууцыг мэддэг бөгөөд харилцааны дээд түвшиний итгэлцэлтэй.

2. Хумх ба ихэр

Тэд бол төгс хос ба хэзээ ч бие биенээсээ уйддаггүй. Учир нь үргэлж хоёр биенээ нөхөж байдаг. Үүнээс гадна тэд сэтгэл зүйн түвшинд хүчтэй холбоотой байдаг тул бие биенийхээ санаа, бодлыг уншиж чаддаг.

3. Матар ба үхэр  

Энэ ордны хосууд бол мөрөөдөх дуртай ба бие биенээ биширдэг. Тэд сэтгэл зүйн хувьд бие биенээ төгс мэдэрдэг бөгөөд өдөр бүр шинэ мэдрэмжийг бие биенээсээ авч чаддаг.

4. Нум ба хонь

Тэд орон дотроо төгс зохицдог хос. Азаар тэд зөвхөн бэлгийн харилцаандаа төгс байхаас гадна хоёр биенээ нөхөж чаддаг.

5. Хилэнц ба мэлхий

Энэхүү ордны хосууд сэтгэл хөдөллөөр амьдардаг бөгөөд энэ нь тэдэнд зөвхөн эерэгээр нөлөөлж байдаг. Ямар ч хэрүүл, маргаан тэдний харилцаанд цаг тавьж чадахгүй. Тэд бол хамгийн халамжтай хос.

6. Жинлүүр ба ихэр

Үүнд хамгийн гол үүрэг гүйцэтгэж буй зүйл бол тэд оюуны түвшинд бие биенээ мэдэрч чаддаг. Тэд хэзээ ч хоёр биенээсээ уйдахгүй бөгөөд үргэлж шинэ санаа, ярилцах шинэ сэдэв олж байдаг.

7. Охин ба үхэр

Энэ төрлийн хосууд хамгийн эв найрамдалтай. Тэд бие биенээ мэдэрч, нөхдөг учир нэгнийгээ хуурах бодол огтхон ч төрдөггүй байна.

8. Арслан ба нум

Эдгээр хосууд хүчтэй оюуны чадамж, сэтгэл зүйн хувьд хамгийн төгс зохицдог. Тэд харилцаагаа амжилттай зохиохоос гадна, найз нөхөддөө зөв зөвөлгөө өгч, зааж чиглүүлдэг.

9. Мэлхий ба загас

Энэ хосууд анх танилцсан үеэ эргэн дурсаж, өөрөсдөөрөө бахархаж чаддаг. Эргэн тойрны хүмүүс нь тэднийг харилцаагаа хөгжүүлж буйг нь харж бахархадаг.

10. Үхэр ба мэлхий

Биеийн болон сэтгэл санааны холбоо нь тэднийг бат бөх, удаан хугацааны харилцаа бүтээхэд тусалдаг. Эдгээр хосууд үргэлж харилцан ойлголцож, дэмжлэг үзүүлдэг бөгөөд удаан харилцах тусам тэдний харилцаа улам бат бөх болж байдаг.

11. Хонь ба хумх

Хамгийн ихээр эрсдэл гаргах дуртай хос. Тэд хамтдаа байхдаа хэзээ ч уйдахгүй. Учир нь тэд үргэлж эрсдэл гаргаж, шинэ адал явдал хайсаар байх болно.

12. Загас ба үхэр

Мөрөөдөх дуртай загасны ордныхонд буйр суурьтай үхрийн ордныхон бат бөх тушиг тулгуур болж өгдөг. Зурхайчид эдгээр ордуудыг төгс удаан харилцааг үүсгэж чаддаг гэж үздэг.

13. Арслан ба хонь

Эдгээр хоёр хосууд бүтээлч хосууд юм. Тэд амьдрах сонирхолтой, дүүрэн эрч хүчтэй юм.

14. Охин ба матар

Охины орд хичээл зүтгэлтэй бол матарын орд ажилсаг юм. Энэхүү хоёр ордны зохицол санхүүгийн сайн сайхан байдалд хүрэх бөгөөд харилцан хүндэтгэл нь аз жаргалтай гэр бүлийн үндсэн суурь болдог.

15. Нум ба хумх

Эдгээр ордуудын төлөөлөгчид ижил төстэй үнэт зүйл, зарчмуудтай байдаг. Тэд шинийг санаачлагч, мөрөөдөгч байдаг учир хамтдаа бие биенийхээ мөрөөдлийг бий болгож чаддаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait