НАРСНЫ БОРГОЦОЙН чанамал БРОНХИТ, уушигний өвчинд тустай

Хүүхэд наснаас минь эмээ маань намар-өвлийн улиралд нэгэн гайхалтай амттан уулгадаг байсан юм. Түүнийг уусанаараа бид өвдөх нь ховор байлаа. Ханиад хүрсэн бол хоёр хоноод л эдгэнэ. Хавар болохоор бид нарсны боргоцой түүхээр ой руу явдаг байлаа. Өвөл өвдөхгүйн тулд, ханиад хүрэхгүйн тулд нарсны боргоцойгоороо чанамал хийж хэрэглэдэг байлаа.

Нарсны боргоцойн чанамал

Нарсны боргоцойгоор маш сайн амин дэмээр баялаг чанамал хийх гайхалтай жорыг танилцуулж байна. Нарсны боргоцойн чанамал нь дархлааг сайжруулж, амьсгалын замын халдвараас сэргийлэхээс гадна ядарч сульдах зэрэгт тустай юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөөний цайнаас 20 минутын өмнө өдөрт 1 х/х (хүүхэд 1ц/х) чанамал хэрэглэнэ. Өвдсөн үедээ бүрэн эдгэх хүртлээ өдрийн 1 х/х-аар 3 удаа ууна. Бие сулбайн, эцэж ядарсан, ерөнхийдөө бие их суларсан тохиолдолд энэхүү чанамалыг цайндаа сахарны оронд хийж хэрэглэж болно. Нарсны боргоцой нь бөөр, элэг, цөсний архаг хуучтай хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд, 6 хүртэлх насны хүүхдүүдэд эсрэг заалттай учир хэрэглэж болохгүй.

Хамгийн чухал асуулт: Нарсны боргоцойг хэзээ түүх ёстой вэ?

Нарсны боргоцойг өдөр шөнө тэнцэх өдрөөс (3 дугаар сарын 20) нар буцах үе (6 дугаар сарын 21) –ийн хооронд түүх ёстой. Хамгийн тохиромжтой үе нь 5 дугаар сарын эхнээс дунд үе хүртэл байдаг.  

Боргоцой нь залуу бөгөөд нов ногоон өнгөтэй байх ёстой!. Мөн 4 см-аас урт байж болохгүй, мөн хумсаар хатгах юмуу хутгаар огтлоход хялбар байх ёстой. Боргоцойгоо түүсэн өдрөө л хурдан боловсруулж дарахгүй бол харлаж муудан чанараа алддаг.

Чанахын өмнө боргоцойгоо усан дотор хийж тоос шороог нь угааж зайлна. Тохиромжтой саванд бага температурт (80-90 хэмд) чанамалаа хийнэ, эс тэгвээс боргоцой задарна. 2 кг боргоцойноос 1.5–2 л бэлэн бүтээгдэхүүн гарна. Ингээд шууд жор бэлтгэх заавартайгаа танилцая.

ОРЦ:

80 ш нарсны боргоцой (ойролцоогоор 800гр)

  • 1,5-2 л ус
  • 1-1,5 кг элсэн чихэр

БЭЛТГЭЛ

  1. Боргоцойнуудаа угаагаад, савандаа хийж, усаар дүүргэнэ. Боргоцойнуудаа бүрэн далд ортол усаа дүүргэж өгнө.
  1. Боргоцойнуудаа 40 минут чанаад 10-12 цаг идээшүүлж тавина. Цаг нь болохоор 3 давхар маарлиар шүүж авна (хичнээн хэмжээний элсэн чихэр хэрэгтэйг олж мэдэх хэрэгтэй).  Боргоцойнуудаа бүү хаяаарай.

  1. Нэг халбага шингэнд 1 халбага элсэн чихэр буюу шингэнтэйгээ ижил хэмжээний элсэн чихэр хийнэ гэсэн үг. Ингээд уг сиропоо зөөлөн гал дээр хагас цаг хэртэй буцалгана.

  1. Чанамал бэлэн болохоос 20 минутын өмнө боргоцойнуудаа хийж өгнө. Хагас литрийн шилэн саванд 8-12 ширхэг боргоцой орно гэж тооцно.
  1. Ариутгасан хуурай шилэн саванд бэлэн болсон чанамалаа шүүж хийгээд сайтар таглаж тавина.
  1. Чанамалыг амсаж үзвэл чихэрлэг хэрнээ исгэлэн, яг зөгийн бал шиг, гэхдээ боргоцойн хурц амт үнэр байна.

Хэрвээ танд чанамал чанах зав байхгүй бол шинэхэн нарсны боргоцойн дээрээ зөгийн бал дүүргэж хийгээд чанамал болгож болно. Саваа нарны шууд тусгал тусахааргүй цонхны тавцан дээр тавина. Сиропоо өдөр бүр сэгсэрч байх хэрэгтэй. 2-3 сарын дараа бэлэн болно. Дараа нь шүүлтүүрээр шүүгээд шингэн хэсгийг нь аваад, боргоцойгоо ялгаж авна. Хэрэглэх хэмжээгээрээ хөргөгчинд хийж хадгална.

Зөвхөн боргоцойноос гадна нялх найлзуурыг нь мөн маш их ашиг шимтэй гэж үздэг. Үүгээр уушигнаас цэрийг маш хурдан гаргах гайхалтай ханд хийж болно. Бронхит болон уушигний бусад төрлийн эмгэгт маш их тустай юм.

ОРЧУУЛСАН: Х.ГЭГЭЭН

Эх сурвалж: takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait