Таны бие “мах” шингээж чадахгүй байгааг илтгэх шинж тэмдгүүд

Арааны шүлс асгарам сайхан амттай бургер, үнэр нь хамар цоргим тансаг стейкнээс татгалзана гэдэг бараг л боломжгүй зүйл. Хэдийгээр маханд уураг ихээр агуулагддаг ч байгалийн гаралтай химийн бодис, ханасан өөх тос болон бидний биенд хурдан шингэдэггүй элементүүд байдаг ажээ. Махыг хэтрүүлж идэх нь чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс авахуулаад хорт хавдартай болох томоохон хүчин зүйл болж байдаг. Ингээд таны бие мах боловсруулж чадахгүй байгааг ямар шинж тэмдгүүдээр мэдэж болохтой танилцацгаая.

Байнга өлсөх

Дөнгөж хоол идсэний дараа ч гэсэн өлсөөд байдаг бол энэ нь таны биед хэт их хэмжээний уураг байгааг илтгэж байгаа хэрэг юм. Нүүрс усны хэмжээ бага байвал цусан дахь сахарын хэмжээ буурч, таныг өлсгөөд байгаа химийн нэгдэл биеэс ялгарахаа больдог байна.

Зөвлөгөө: Хэрэв та байнга өлсөөд байгаа бол ямар ч хольцгүй таргийг жимстэй хольж уух юмуу бүхэл үрийн жигнэмэг идээрэй. Махны хэрэглээгээ 7 хоногийн турш багасгаснаар таны биеийн байдал хамаагүй дээрдэх болно.

Нүдний доогуур хар туяа татах

Хэрвээ таны нүдний доогуур хар туяа татсан бол ядарч, нойр багатай явсанаас болж байгаа гэж бүү эндүүрээрэй. Таны бие махбодь махыг сайн шингээж чадахгүй байгаа нь таны гоо сайханд сөргөөр нөлөөлж эхэлж байгаа нь энэ юм. Ходоодонд шингээгүй мах тэр хэвээрээ цусанд ордог бөгөөд “шингээгүй байгаа мах”-ыг бие гадны довтлогч гэж үздэг байна. Бидний бие гадны довтлогч биеэс өөрийгөө хамгаалахын тулд эсрэг биетийг үүсгэх ба бидний нүдэнд харагдаж буй эсрэг биет нь нүдэн доогуур үүссэн хар туяа юм.

Цусны даралт ихсэх

Хэрэв таны даралт өндөр байгаа бол энэ нь таныг махны хэрэглээгээ багасгахыг сануулж буй дохио ч байж болох юм. Боловсруулсан болон жигнэсэн бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний давс агуулагдаж байдаг. Дээрээс нь тахианы мах болон бүх төрлийн маханд ханасан өөх тос агуулагдаж байдаг нь даралт ихэсгэх нөхцөл болж байдаг ажээ. Махыг их идэх нь даралтыг ихэсгээд зогсохгүй зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлалыг ч нэмэгдүүлнэ.

Зөвлөгөө: Махны хэрэглээгээ аль болох бууруулж, оронд нь шинэ жимс, ногоог түлхүү хэрэглээрэй. Хэрэв та маханд үнэхээр дуртай бол далайн хүнс болон өөхгүй махыг сонгон авч хэрэглэх нь зүйтэй юм.

Өтгөн хатах

Удамшиж ирсэн ген болон хооллох зуршлаасаа хамаарч хүн бүрийн хоол боловсруулах систем ялгаатай байдаг ажээ. Өөхтэй махыг бидний бие шингээхийн тулд илүү удаан хугацааг зарцуулдаг учраас удаах өдөр нь өтгөн хатах нь түгээмэл. Үхэр, гахай болон хонины маханд агуулагддаг их хэмжээний төмрөөс үүдээд хүний биед өтгөн хаталт үүсдэг аж. Хорт бодисоо ялгаруулахад зайлшгүй шаардлагатай эслэг маханд огт агуулагддаггүй байна.

Зөвлөгөө: Хэт их мах иддэг хүн ходоодны хорт хавдраар өвдөх нь элбэг байдаг гэсэн судалгаа бий. 7 хоногт 100-200 грам махыг ердөө 2 удаа идэж байхыг хоолны мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн олон төрлийн ногоо, үр тариаг тогтмол хэрэглэж байх нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шүү.

Ядрах

Мах идсэний дараа гэнэт л ядарч, залхуу хүрч эхэлбэл тоохгүй орхиж болохгүй шүү. Энэ нь таны бие махбодь махыг шингээж чадахгүй, ходоодонд очоод гацчихсан гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. Мах идсэний таны ходоод хүнд оргиж, зовууртай болдог бол хоолны дэглэмээ өөрчилж ногоо, жимс түлхүү хэрэглэх цаг болжээ.

Муухай үнэртэх

Амнаас өмхий үнэртэж, биеэс таагүй үнэр ялгарах нь таны бие махыг бүрэн гүйцэд шингээж чадахгүй байгааг харуулж байна. Хэрэв та эдгээр таагүй зүйлсээс салж ер чадахгүй байгаа бол хоол боловсруулах энзим уугаарай.

Дотор муухай оргих

Мах идсэний дараа таны дотор муухай оргивол энэ нь таны бие махыг шингээж чадахгүй байгааг илтгэхээс гадна таны идсэн маханд бактери нуугдаж байгааг давхар харуулдаг. Зарим жирэмсэн эмэгтэй мах идэнгүүтээ л дотор нь муухайрах гээд байдаг шүү дээ. Энэ нь таны эрхтнүүдийн нэг хэт их ажилласнаас болоод махыг буцааж гаргаж байгаа хэрэг ажээ.

Зөвлөгөө: Хэрэв салат идсэн ч нэг өдрийн дараа гэхэд таны биеийн байдал зүгээр болохгүй бол нэн даруй эмчид хандаарай.

Source: caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *