Завгүй, хүндхэн өдрийн дараа яаж хурдан унтаж амрах вэ? Маш энгийн 1 минутын дасгал хийгээд бат бөх нойрсоорой

Завгүй, хүндхэн өдрийн дараа яаж хурдан бөгөөд бат бөх унтаж амрах вэ? Маш энгийн нэг минутын дасгалыг хийгээд үзээрэй.

Хүндхэн өдрийг өнгөрүүлсэний дараа сайн амрахаас илүү юм гэж юу байх вэ? Гэсэн хэдий ч өнөөгийн завгүй нийгэмд заримдаа бид маш их ядарсан байдаг тул өдрийн төгсгөлд бие махбоди маань тайвширч хангалттай амарч чаддаггүй. Бие махбодь маань тайван бус байгаагаас дараагийн галзуу өдрийн өмнө хангалттай унтаж амарч чаддаггүй. Сайн унтаж амрахгүйгээр дараагийн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой гэж үү? Үнэхээр хэцүү шүү дээ.

Бид та бүхэнд хэдхэн минутын дотор тайвширч, бат бөх нойрсох маш энгийн дасгалыг танилцуулах гэж байна. Туршаад үр дүнг нь үзээрэй.

Нойргүйдэлээс хэрхэн ангижрах вэ

Нойргүйдлээс ангижрахийн тулд бие махбодийг тайвшруулах йог хийж болно. Хамгийн энгийн байрлалд ганцхан минут зарцуулж хийдэг энэхүү иогын дасгал нь бодисын солилцоог сайжруулж, өглөөний хавагналтыг арилгаж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг.

Гэхдээ зөвхөн иогын дасгал хөдөлгөөнөөр нойргүйдэлтэй тэмцээд нэмэргүй юм. Хурдан гүн нойрсохын тулд аль болох тайван байж, өнгөрсөн өдрийнхөө сэтгэл зовинолыг тайвшруулахад туслах нэмэлт арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

  1. Эхлээд нуруугаараа дээш харж хэвтээд хөл гараа тааз руу чиглүүлэн өргөөд, бага зэрэг налуулаад нэг минут орчим байлгаарай. Хугацаа хэмжигч ашиглах юмуу эсвэл дотроо 60 хүртэл тоолж болно.

  1. Дараа нь нуруугаа амраагаад, биеийн ерөнхий байрлалаа өөрчлөхгүйгээр хөл гараа идэвхтэй хөдөлгөөрэй. Илүүдэл чийг, өөх тос биеэс гадагшилж эхэлдэг тул гар, хөлийн судасны лугшилт мэдрэгдэж болно.

  1. Одоо мөрөө хөдөлгөөд, тайван байдалд шилжээрэй.

  1. Энэ дасгалыг ямагт жигд, хэмнэлтэйгээр хийж байгаарай. Зөв процедурын дараа таны нойр хүрч эхлэнэ – энэ бол ердийн мэдрэмж юм. Та тавтай сайхан нойрсоорой, бат бөх сайхан амраад өглөөг аз жаргалтайгаар угтаарай.
Young woman falling asleep in bed with drink in hand

Одоо та нойргүйдэлээс хэрхэн салах аргыг мэддэг боллоо. Энэ техникийг хадгалж аваад туршиж үзээрэй. Мөн үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait