Сонгиноор хөлдөө жин тавьж, бие дэх хорт бодисыг цэвэрлэх арга

Энэ нийтлэлийг уншсаныхаа дараа та хөлөндөө сонгинотой оймс өмсөөд унтдаг болно.

Хятадын анагаах ухаанд хөл, тэр дундаа хөлийн тавхай нь бүх биеэр дамждаг меридиануудын тусламжтайгаар хүний ​​биеийн бүх эрхтэнүүдтэй шууд хүчтэй холбогддог гэсэн итгэл үнэмшил байдаг.

Нөгөө талаас сонгино, сармис нь бактерийн эсрэг шинж чанартайн зэрэгцээ бие махбодийг цэвэрлэж өгдөг бүтээгдэхүүн юм. Ингээд та хөлийнхөө уланд сонгиноор жин тавьж биеэ энгийн аргаар хоргүйжүүлэх шилдэг жортой танилцана уу.

Та үнэхээр хятадын анагаах ухаанд итгэдэггүй гэж үү? Хүний хөлөнд дотор эрхтнүүдтэй шууд холбоотой 7000 орчим мэдрэлийн төгсгөл (меридиан) байдаг гэж үздэг та энэ талаар юу гэж боддог вэ?

Энэхүү мэдрэлийн төгсгөлүүд нь бидний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй гэдэг ч хэтэрхий бариу эсвэл хөлд таагүй гутал өмсөх зэргээр бид тэдгээр меридиануудаа анхаарч үздэггүй. Ингээд бодохоор, элсэрхэг эрэг дээр хөл нүцгэн алхахаас өөр сайхан зүйл алга.

Хэрэв та бие дэхь хорт бодисоо цэвэрлэхийг хүсч байгаа бол, хамгийн сайн арга нь хөл дэхь мэдрэлийн эсүүд болоод төгсгөлүүддээ сонгиноор жин тавьж өгөх явдал гэж зөвлөх байна. Сонгиныг нимгэн зүсээд, хөлдөө бэхлээд дараа нь оймс өмсөөрэй. Ийм жинг шөнийн цагаар хийвэл илүү зохимжтой, босож явахгүй учир танд таагүй байдал үүсгэхгүй. Ингээд унтаж байх үед чинь сонгино таны биеийг цэвэрлэчихнэ.

Сонгино бактерийн эсрэг шинж чанартай гэдгийг хүн бүр л мэддэг хэрнээ сонгино дахь фосфорын хүчил (биднийг сонгино хэрчиж байхад уйлуулдаг зүйл) нь цус руу орж, түүнийг цэвэрлэхийн зэрэгцээ дотоод эрхтнүүдээс хорт бодисуудыг нь зайлуулж, бүх бактери, микробуудыг устгадаг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Мөн түүнчлэн, сонгино нь бидний бие дэхь нян, бактерийг устгах чадвартай төдийгүй агаарт буй нян бактериудыг ч устгаж, агаарыг цэвэршүүлдэг. Иймээс ханиадны шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн үеэс гэр дэхь ханиадны вирусыг устгах зорилгоор өрөөнүүддээ сонгино хэрчиж тавих маш сайн. Нян бактери вирус устахаас гадна ханиаднаас үүдэлтэй хамрын битүүрэл ч мөн арилна.

Сонгиныг юунд хэрэглэдэг вэ:

  1. Цус цэвэршүүлэх.
  2. Бактери, микроб, эмгэг төрүүлэгчдийг устгах.
  3. Агаар цэвэршүүлэх.

Ийнхүү та бие махбодь дахь болон агаар дахь хорт бодисуудыг хямд хэрнээ найдвартай цэвэрлэж, устгахад энгийн сонгиноос илүү сайн зүйл байхгүй гэдгийг ойлгосон бизээ. Энэ аргыг хэрэглээд үзээрэй, та ямар ч өвчнөөс айлтгүй болно!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait