Цонхны тавцан дээрх гэрийн эмийн сан: Мөнгөний модны эмийн шинж чанарууд

Цонхны тавцан дээрх гэрийн эмийн сан: Мөнгөний модны эмийн шинж чанарууд.

Гэрийн нөхцөлд хамгийн их тарьж ургуулдаг Мөнгөний мод (Crassula – толстянка) -ны амжилт, эд баялаг, хөгжин дэвжихийн бэлэгдэлийг хүн бүр л мэддэг. Гэхдээ үүний анагаах шинж чанарын талаар мэддэг нь цөөн.

Энэ ургамалын анагаах чанар зуун настаас дутахгүй. Хэрэв танай цонхны тавцан дээр өдийг хүртэл мөнгөний мод байдаггүй бол одооноос эхлэн ургуулахыг зөвлөж байна. Мөнгөний мод бол гэрт ургуулахад маш тохиромжтой төдийгүй арчилахад ч маш хялбар ургамал юм.

Хэрэв мөнгөний мод тарьдаг айлын хэн нэгэн хүн өвчин тусвал мөнгөний модны тод ногоон өнгө нь бага зэрэг бүдгэрч, навч нь шарлах юмуу харладаг байна. Тиймээс энэ ургамалыг сөрөг энерги шингээдэг гэж үздэг. Мөн тэр хүн сэргэхэд мөнгөний мод ч мөн сэргэдэг байна.

МӨНГӨНИЙ МОДНЫ АНАГААХ ШИНЖ ЧАНАРУУД

  1. Хөнгөн түлэгдэлт, зүсэлт, хөхрөлт, булгаралт, шарх

Үрүүлд дээр цөөн хэдэн навч үрээд гэмтсэн хэсэг дээрээ тавиад боолтоор ороож бооно. 5 цаг тутамд боолтыг нь сольж байгаарай.

  1. Шавжинд хазуулсан газарт

Шавжинд хазуулсан газартаа энэ ашигтай ургамалын навчны шүүсыг өдөрт 4 удаа түрхэж өгөөрэй.

  1. Пиелонефрит болон цистит

Мөнгөний модны 5 навчийг аваад 200 мл халуун ус хийнэ. Дараа нь нэг цаг шахаад шүүнэ. Өдөрт 2 удаа хоол идэхээс 20 минутын өмнө 1 х/х шүүс уувал пиелонефрит болон циститэд нэн сайн.

  1. Хоолойн өвчин

Хоолой өвдөхөд мөнгөний модны 10 ширхэг навчны шүүсийг шахаад 300 мл бүлээн усанд найруулаад хоолны дараа өдөрт 3 удаа хоолойгоо зайлна.

  1. Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа

Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шарх эмчлэх зорилгоор зузаавтар 2 навчийг хоол идэхээс нэг цагийн өмнө сайтар зажилж иднэ.

  1. Уруул дээр хомхой долооход

Хэдэн навчнаас шүүсийг нь шахаж аваад цаг тутамд гарсан хомхой дээрээ түрхэнэ. Хэрэв танд ингэх зав байхгүй бол шүүсийг нь нүүрний хөвөнд шингээгээд тууралт гарсан газарт тавьж өгөөрэй. Энэ процедурыг хоёр хоногоос хэтрүүлэлгүй хийнэ.

  1. Үе мөчний өвчинд

13-15 навчны шүүсийг шахаад өвчилсөн үе мөчүүдэд түрхээд нэг шөнийн турш байлгаарай.

Анхааруулга: Мөнгөний модонд хүнцэл агуулагддаг тул үүнийг хандлаж юмуу шүүсийг нь шахаж уухыг зөвлөдөггүй. Хэрэглэхийн өмнө эмчид хандаарай.

Мөнгөний модны ашигтай шинж чанарыг найзуудтайгаа хуваалцаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *