Хамгийн шилдэг байгалийн гаралтай 10 антибиотик

Бид та бүхэнд хамгийн шилдэг байгалийн гаралтай 10 антибиотикийг санал болгоё.

1. Зөгийн бал

Зөгийн бал халдварыг эсэргүүцэх шинж чанартай бөгөөд түүний найрлага нь бактерийг устгадаг байна.

2. Алимны цуу

Энэ нь вирус, бактерийг устгадаг бодисын хүчлийг өөртөө агуулдаг. Алимны цууг тогтмол хэрэглэвэл бидний биед өвчин үүсгэгч бичил биетүүд тархахаас сэргийлдэг байна.

3. Цагаан гаа

Цагаан гаа нь илүүдэл жинтэй тэмцэх, өвдөлт намдаахад маш их үр нөлөөтэй. Та цагаан гааны цай уух эсвэл шүүс хэлбэрээр үүнийг хэрэглэж болно.

4. Сармис

Сармис нь хүчтэй антибиотик болдог бөгөөд маш сайн антиоксидантийг агуулдаг ажээ. Энэ нь бидний цусанд агуулагддаг бактериудыг устгаж, дархлааны системийг сайн дэмждэг гэсэн үг.

5. Шанцай

Шанцайн тос нь нян, бактери, мөөгөнцөрийг хүчтэй эсэргүүцэгч юм. Үүнийг жимс, цай, шүүс гэх мэт олон аргаар хэрэглэж болдог ба бүгд халдвартай тэмцэх өндөр үр нөлөөтэй. Нэмж хэлэхэд цусны даралт ихтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.

6. Сонгино

Сонгино нь хүхрийн өндөр агууламжтай учраас томуу, бронхит зэрэг амьсгалын замын өвчнийг эмчлэхэд маш сайн.

7. Оливийн навч

Тэд олон тооны вирус, мөөгөнцөр, нянг устгах чадвартай байдаг. Энэхүү хүчирхэг байгалийн антибиотикийг бүх төрлийн халдварын эсрэг тэмцэхэд ашигладаг ба ихэнхдээ цай болгон уудаг.

8. Розмари (Rosemary)

Розмари нь өөр нэгэн төрлийн байгалийн антибиотик юм. Энэ нь нян устгах үйлчилгээтэй, түүнчлэн вирусын эсрэг шинж чанартай байдаг. Энэ цай нь микробийн эсрэг тэмцэхэд тусалж, дархлааг сайжруулах ид шидтэй.

9. Куркума

Халуун чанарын амтлагч болох куркума шиг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг антибиотик гэж байхгүй. Өдөр бүр хар перцтэй хослуулан 1 халбагийг хэрэглэхэд та өвчин гэдэг зүйлийг бараг мартана.

10. Нимбэг

Нимбэг нь кали, витамин C-ын өндөр агууламжтай тул бактерийн эсрэг хамгийн үр нөлөөтэй. Энэхүү жимсийг дангаар нь хэрэглэж болох ч бага зэргийн зөгийн балтай холивол илүү үр дүнтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait