Таны хүзүүний өвчинг ор мөргүй арилгах ОНЦГОЙ үр дүнтэй 4 дасгал

Хэрэв таны хүзүү хөшиж өвддөг бол эдгээр 4 төрлийн массажны техник энэ зовиуриас ердөө нэг минутын дараа ангижруулах болно.

1. Алчууртай массаж

Алчуураар массаж хийснээр хүзүүний булчинг суллаж уян хатан байдлыг буцааж өгнө. Үүний зэрэгцээ, алчуур нь зөөлөн бөгөөд хүзүүндээ хэт их даралт өгөхөөс сэргийлнэ.

  • Алчуураа хүзүүнийхээ ард тавь. Алчуурны зүүн үзүүрийг баруун гараараа аваад цээжнийхээ дагуу доош тат. Дээрх зураг дээр үзүүлсэн шиг алчуур зүүн тийш эргэж байхын тулд алчуурын баруун үзүүр духан дээгүүр байрлах бөгөөд зүүн гараараа бариад зүүн тийш нь татаж өгнө. Толгойгоо зүүн тийш эргүүлж, даралтыг сулруулж  хөдөлгөөнийн хэд хэдэн удаа давтан хийнэ. Нөгөө талдаа мөн адил хийнэ. Алчуурыг хэтэрхий хүчтэй татаж болохгүй мөн огцом хурц хөдөлгөөн бүү хий.

2. Хүзүүний арын булчингийн дасгал

  • Зүүн гараа зүүн чихнийхээ ард байрлуулна. Хуруугаараа зөөлөн дарж өгнө. Толгойгоо алгуурхан удаанаар баруун тийш эргүүлнэ. Гар хөдөлгөөнгүй дарсан чигтээ байх бөгөөд зөвхөн толгойгоо хөдөлгөх хэрэгтэй. Дасгалыг эсрэг талдаа мөн адил хийнэ.
  • Дасгалыг хийхдээ эргэлдэх хөдөлгөөн хийж болох бөгөөд энэ нь таны тархины цусны эргэлтийг сайжруулж зовиурыг багасгах болно.

3. Хоёр талын булчинд хийх дасгал

Нуруу эгцхэн сууна. Хүзүүнийхээ хоёр талд гарынхаа алгыг тавина. Толгойгоо бага зэрэг арагш нь болгоод зүүн тийш нь хазайлгана. Ингэcнээр зүүн талын мөрний булчин шахагдаж танд хэцүү мэдрэмж төрж болно. Баруун талруугаа мөн адил шахаж өгнө.   Хоёр талруугаа шахаж өгөхдөө алгуурхан дээш харах хөдөлгөөн хийж өгөөрэй.

4. Дагзны булчингийн иллэг 

Дагзны булчин чангарснаас болж толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зовиур бий болдог.

Зурагт үзүүлсэн байдлаар дагзны зүүн болон баруун талд зөөлөн даралттайгаар хоёр гараараа иллэг хийгээрэй.

Хоёр гараараа дагзнаас барьсан чигтээ толгойгоо зөөлхөн урагш нь болгож эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Ингэж өгснөөр дагзны булчин суларч зовиур багасах болно.

Бонус: Хүзүүний сунгалтын дасгал

Нуруу эгц босоо болон суугаа байдлаас дагзнаасаа хоёр гараараа бариад толгойгоо урагш бөхийлгөж бага зэрэг даралттай хийж өгснөөр маш сайн сунгалтын дасгал болно.  Энэ байрлалаа хэсэг хугацаанд бариад арагш нь зөөлөн өргөж  өгнө.

Суугаа болон босоо байрлалаас хүзүүгээ аль нэг тал руугаа хазайлган хэсэг хугацаанд бариад зөөлхөн эхний байрлалдаа очно. Энэ нь хүзүүний сунгалтын дасгал болно.  Эсрэг талруугаа мөн адил хийнэ. Өөрт сайхан мэдрэмж төрөх хүртлээ үргэлжлүүлэн хийнэ.

Та энэ дасгалыг хийхдээ илүү сайн үр дүнд хүрэхийн тулд гараа оролцуулан зөөлөн даралттай хийж болно.

Танд эрүүл энхийг хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait