Эрүүл зөв хооллолтын 10 дүрэм

Хоол тэжээлийн талаарх зөрчилтэй, ташаа мэдээллүүд маш олон байдаг. Хэн нэгний амнаас сонссон үгээрээ дүрэм хийж хооллоод улам жин нэмээд байна гэх урам хугаралттай ч тулгарч л байсан биз дээ. Тэгвэл хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн баталсан эрүүл зөв хооллолтын үндсэн 10 дүрмийг та бүхэндээ толилуулж байна. Энэ бол хооллолтын алтан дүрэм, чиг шугамууд. Эрүүл бас илүүдэл жингүй баймаар байгаа бол үүнээс бүү хазаагаарай.

ЭРҮҮЛ НОГООНД ДУРЛА

Хүнсний ногоонд дурла. Идэж байгаа хүнд хоол бүрийнхээ талаас багагүй хувьд буюу тавагныхаа хагасыг хөнгөн чанарын эрүүл ногоогоор дүүргэ. Броколи, ногоон вандуй, Брюссель нахиа зэрэг навчит ногоонуудыг сонгох хэрэгтэй. Эрүүл хөргөгчтэй байхын тулд тавиурын нэг тал дээр бүтэн үр тариа, буурцаг,овьёос зэргийг, нөгөө хэсэгт нь эрүүл, сийрэг уураг ихтэй хүнсний ногоог байршуулаарай.

ӨГЛӨӨ БҮР ХОДООДОО БАЯРЛУУЛ

Хүн бүхний мэддэг мөртлөө хэрэгжүүлдэггүй нэг дүрэм бол өглөөний хоол. Өглөөний хоол бол хамгийн чухал, хамгийн үр дүнтэй хоол. Эрүүл өглөөний цай уух нь биемахбодийг тэжээлээр хангаж, танин мэдэхүй, ой тогтоолтын чадварыг сайжруулахад маш чухал юм. Хамгийн тохиромжтой хоол нь уураг, эрүүл өөх, зарим нүүрсустөрөгч агуулдаг. Үүнд овьёос, хивэг гэх мэт үр тариа, өндөгний цагаан, тослог багатай тараг, жимс зэрэг орно. Харин өглөө хоосон ходоодтой ажилдаа явдаг, өлөн дээрээ хоол идэж чаддаггүй хүмүүс ходоод, цөс шархлах өндөр эрсдэлтэй. Мэдээж өглөө бүр цайгаа уудаг хүнээс үр бүтээмж нь сул байна.

ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ ӨЛСГӨЖ, ШИЙТГЭ

Энэ стратеги нь зөвхөн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй бараг бүхэлдээ буцаж ирдэг. Хэрэв та өдөрт хангалттай хэмжээний калори иддэггүй бол шөнийн цагаар илүү их өлсөлтийг мэдрэх болно. Тиймээс өдрийн турш бага багаар ойр ойрхон хүнс тэжээлийг жигдхэн хэрэглэж, өөрт хэрэгтэй калорийг оройн 18 цагаас өмнө хангалттай авч сур. Үдшийн их идэлтийг өдрийн цагт жигд хуваарилж чадвал орой хэт өлсөлтийг мэдрэхгүй, хөнгөхөн зууш, чихэрлэг багатай амттанаар өөрийгөө шагнаж болно. Энэ хуваарилалт бие махбодид чинь ч үнэхээр их таалагдах болно.

АСУУ

Цайны газар, ресторанд ороод шууд л зурганд нь татагдаж, хоолоо сонгодог бол таны оронд эрүүл зөв хооллохыг хүсэгч эхлээд хоолны найрлагыг хараад илчлэгийг тооцоолох байсан. Тиймээс таны эзэмших нэг эрдэм тооцоолох. Идэж байгаа хоолондоо хяналт тавьж, түүний найрлага, сүмс, амтлагч, баглаа боодлын талаар үйлчилгээний ажилтнаас ичиж зоволтгүй асууж сур. Түүнд эрүүл, энгийн хүнс сонгохыг хүсч байгаагаа илэрхийлээрэй. Учир нь энэ таны эрүүл мэндтэй холбоотой асуудал.

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР ХЭСЭХДЭЭ Ч ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ОРОХ

Өлссөн үедээ дэлгүүрт орох нь муу санаа гэдгийг мэдэх үү. Хамгийн том алдаа бол хэт өлссөн үедээ бас яг юу идэхээ тодорхойлоогүй үедээ дэлгүүр гэх мэт олон төрлийн амтат хүнсний цуглуулга ихтэй газраар зочилсны эцэст тооцоолоогүй их калори авах эрсдэлтэй. Дэлгүүрт илүү савлагаатай, бэлэн хоол хүнс элбэг, харин бэлэн мөртлөө шинэлэг, эрүүл хоол цөөхөн байдаг. Тиймээс та долоо хоног бүр ажлаа төлөвлөдөг шигээ хэзээ хаана ямар хоол идэхээ ч бодолцох хэрэгтэй. Гэнэтийн нөхцөлд буруу хооллохоос зайлсхий. Долоо хоногт хийхээр төлөвлөж буй хоолны жор дээрээ тулгуурлан шинэ бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, мах, загас зэрэг эрүүл хүнсүүдээ базааж аваарай.

БОЛОВСРУУЛСАН ХООЛОО БАГАСГА

Савласан эсвэл урьдчилан бэлтгэсэн хоол хүнс нь танд муу биш ч сонгохоосоо өмнө хоол тэжээлийн шошгыг анхааралтай унших хэрэгтэй. Хөлдөөсөн ногоо, лаазалсан шош шиг хялбар эрүүл сонголтыг эрхэмлэж, нуугдмал нөөц өөх тос, элсэн чихэр, натри агуулсан хайрцагт хоолуудыг алгасаарай.

НАТРИ БОЛОН САХАРАА ХЯЗГААРЛА

Шилэн савтай сахар, давс зэргээ гаргаж хаялаа гээд та натри сахараас бүр мөсөн ангижирч байнаа гэсэн үг биш. Учир нь зөвхөн бэлэн биетээр биш гоймонгийн соус, макс, бяслаг зэрэг бусад бүтээгдэхүүнд дүрээ хувилсан натри, элсэн чихэр агуулагдаж байгаа учраас та аль болох найрлагыг тооцоолж сонголтоо хийж сурах хэрэгтэй .

ЗӨВХӨН КАЛОРИ ТООЛЖ БОЛОХГҮЙ

Бүх калориуд тэнцүү биш . Хүмүүс 100 калорийн жигнэмэг эсвэл бусад хөнгөн зууш идэхдээ зөвхөн 100 калори л авлаа гэж тооцоолдог бөгөөд элсэн чихэр, өөх тосны хувьд өөр юу авч байгаа талаар анхаарлаа хандуулдаггүй. Тиймээс эрүүл, шим тэжээлтэй, илчлэг багатай, чухал амин дэм, эрдэс ба эслэгээр баялаг хүнсэнд төвлөр.

БҮХЭЛ ҮР ТАРИА РУУ ШИЛЖ

Нүүрстөрөгчийн тухайд бол хүрэн нь илүү сайн байдаг. Бүхэл үр тариа (улаан буудай, бор будаа, овъёос зэрэг) нь боловсруулсан цагаан үр тариануудаас илүү их шим тэжээлт бодис, эслэг агуулсан байдаг. Зөвхөн эдгээр нүүрсустөрөгч нь эрүүл мэндэд ашигтай (агууламж нь чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг багасгана) төдийгүй чамайг цатгалан байлгахад тусалдаг. Тиймээс жингээ хасахын тулд бүхэл үр тариатай дотно нөхөрлөсөн нь дээр…

ТАВТАЙ, ТААТАЙ ХООЛЛООРОЙ

Олон хүн эрүүл хооллолт, таашаалыг харилцан адилгүй буюу харин ч эсрэгээрээ гэж үзэх нь бий. Та “хоолны дэглэм” гэсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй гэж төсөөлөөд оронд нь удаан хугацааны туршид ажиллах эрүүл сонголтууд дээр тулгуурласан амьдралын хэв маягт өөрийгөө чиглүүл. Өөрийгөө бүү албад. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийн идэх дуртай тэжээллэг хоолыг олоорой. Хоол хүнс таны хүсч байгаа зүйл байх ёстой бөгөөд энэ нь таныг тэжээж байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait