Овьёосны тураах дэглэм: 7 хоногт 4-7 кг өөхөндөө баяртай гэж хэлээрэй!!!

Дэлхий нийтэд эрүүл бас хамгийн богино хугацаанд өндөр үр дүнд хүргэдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, 7 хоногт 4-7 кг өөхөндөө баяртай гэж хэлэхэд туслах овьёсоны дэглэмийг танилцуулж байна.

Өвлийн улиралд овьёосны дэглэм барих гэж байгаа бол өдөрт нэг эсвэл 2 удаа гол хоолныхоо тоонд овьёостой хоолыг оруулах хэрэгтэй.

Хоолны дэглэмийн төлөвлөгөө нь 2 үе шаттай байдаг.

1-р үе шат: эхний долоо хоногийн туршид өдөрт 3 удаа хооллох хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн овьёос л идэх бөгөөд жимс, эсвэл зуушаар амталж болно.

2-р үе шат: Дараагийн долоо хоногт өдөрт 2 удаа хооллох бөгөөд ингэхдээ эрүүл, өөх тос багатай бусад төрлийн хоолнооос сонгон идэж болно. Энэ үедээ жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Овьёосны дэглэмийн үед юу иддэг вэ?

Хоолонд хэрэглэгдэх овьёосны хэмжээ ½ аяга байна. Өглөө болон өдрийн хоолны гол орц нь овьёос байна. Хамтад нь бага хэмжээтэй, тослог багатай сүү, тараг, жимс нэмж хэрэглэхийг зөвшөөрдөг.

Өглөөний цайндаа ихэвчлэн шинэхэн жимс хольж хэрэглэхийг зөвшөөрдөг бол өдрийн хоолондоо самар болон хүнсний ногоо хэрэглэх боломжтой.

Оройн хоолондоо тахианы мах, загас, жижиг стек, эсвэл шарсан цацагт хяруул бага хэмжээгээр идэж болно. Энэ нь амттан эсвэл, махан хоол идэх хүслээ дарж, бага хэмжээний илчлэг авах боломжийг олгодог.

Эрүүл мэндэд ямар ашигтай вэ?

Овьёос нь үр тариа бөгөөд хамгийн эрүүл хооллолт, жингээ хасах зөв арга байх болно. Усанд дэвтээсэн хагас аяга хивэг 3гр уураг агуулдаг боловч, сахаргүй тул жин нэмэхгүй.

Овъёос нь кальцийн өдөр тутмын хэрэгцээний 2 хувийг, төмрийн 6 хувийг агуулдаг. Тэд калориор бага, 1.5 грамм өөх тос агуулдаг.

Овьёос идэх нь зүрхний өвчин, арьсны хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Овъёосын бүх тариа нь цусны даралтыг бууруулж, хоол боловсруулахад тусалдаг.

Овьёосны дэглэмийн эрсдэл

Хэдийгээр хивэг хамгийн эрүүл, хурдан жин хасах хүнс боловч хоолны дэглэм бүрт эрсдэл байдгийг мартах хэрэггүй. Та эрүүл мэндийн хувьд онцгой шалтгаан байгаа бол энэ дэглэмийг барихаасаа өмнө эмчээс зөвлөгөө авах нь зөв.

Овьёос нь хоолны дэглэм гэхээсээ илүү маш бага илчлэгтэй хооллолт бөгөөд зарим хүмүүст илчлэгийн тоо хэт бага байх нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй гэж эмч нар үздэг.

Энэ дэглэмийн илчлэг бие организмд тань хүрэлцэхгүй ядрах, сульдах зэрэг таагүй мэдрэмж үүсвэл хооллолтондоо эмчээс зөвлөж буй ногоо, жимс, жимсгэнэ, тослог багатай эрүүл хоол нэмж, илчлэг болон хоолны төрлөө нэмэгдүүлж болно.

Эцэст нь: Эрүүл биетэй, илүүдэл жингээсээн эрүүлээр салахыг хүсч байгаа хүмүүст овьёосны дэглэм бол хамгийн зөв сонголт. Энэ дэглэмийг зөв барьсан хүн 7 хоногт 4-7 кг хасч чаддаг нь батлагдсан. Та овьёосны дэглэмийг барих үедээ өдрийн эсвэл өглөөний дасгалыг өөртөө хэвшүүлэхийг хичээгээрэй. Энэ нь өдөр бүр шатдаг калорийн тоо хэмжээг нэмэгдүүлж, биеийн жингээ тэнцвэржүүлж, булчингийн массын алдагдлыг багасгахад овьёосны дэглэмтэй төгс хослох болно.

2-3 долоо хоног овьёосны дэглэмийг баримталсныхаа дараа илчлэгийнхээ хэмжээг нэмэгдүүлсэн ч өглөөний эсвэл өдрийнхөө хоолонд овьёосыг байнга хэрэглэж хэвших нь таныг галбираа хадгалахад тустай.

6 хоног эдгээр дэглэмээр хооллож, 7 дахь хоногт нь жингийн дэглэмд хориглогдоогүй эрүүл хүнсээр хүссэнээрээ хооллож болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait