Цайр бол хүний биеийн өсөлт хөгжил, дархлааны систем эсийн хуваагдал, эсийн хөгжил болон бодисын солилцоог хурдасгах хамгийн гол түлхүүр элемент юм.
Эсийн хөгжлийн процесс хурдацтай байх нь Хүүхдийн өсөлтийг дэмжих түүнчлэн шархыг хурдан эдгээх сайн талуудтай.
Иймд жирэмсэн эх, бага насны хүүхдэд цайр эрдсээр баялаг ундны ус хоол тэжээлийг өгөх нь өсөлтийн эмгэгээс бүрэн сэргийлж чадна.
Zinc буюу Цайрны ач тус
Цайр нь бие организмд нэн хэрэгцээтэй бөгөөд хvний бие махбодийн дархлааг тогтворжуулж, 200-гаад төрлийн ханиад томууны вирусээс сэргийлдэг байна. Цайр дутагдлын шинжийг амархан мэдэж болно. Бие дэх шарх, үрэвсэл удаан аньж эдгэх, ядрах , биеийн эсэргүүцэл мууддаг бол цайр дутагдалтай хүүхэд өсөлт удаашрах, дархлаа сулрах, гэдэсний өвчин тусах нь түгээмэл байдаг байна. Цайр нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул яр шархыг хурдан эдгээж, арьсыг нян бактериас хамгаална.
Цайр нь цэвэршилтийн үеийн таагүй байдлыг арилгаж, цэвэршилтийг удаашруулна.
Цайртай хамт A, С амин дэмүүдийн чанар, үйлчлэл нь илүү үр дүнтэй болохыг дархлал судлаачид тогтоосон тул та С витаминтай цайрыг хэрэглээрэй.
Тархинд цайр, төмөр хамгийн ихээр агуулагддаг. Цайрын дутагдал нь тархины хөгжил, уургийн нийлэгжилтэд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр шалтгааны улмаас жирэмсэн болоод хөхүүл эхэд цайр дутагдах нь ургийн мэдрэлийн системд нөлөөлж төрөлхийн мэдрэлийн гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр болдог. Цаашилбал цайр дутагдалтай хүүхэд сурах чадвар буурч, суралцах идэвхгүй болдог.
Тиймээс цайраар баялаг ундны ус хоол тэжээлийг өдөр тутам хэгэрлэх нь шизофрени, Вильсон /Вильсоны өвчин гэдэг нь тархи, элэг болон бусад чухал эрхтэнд зэсийг хуримтлуулж хордуулдаг маш ховор өвчин/ зэрэг тархины эмгэгээс урьдчилан сэргийлнэ.
ZINC POWER буюу Цайрын савх бүтээгдэхүүн нь усыг цайраар баяжуулж Ph 7 – 9,8 бүхий шүлтлэг ус болгоно.
Цайраар баяжуулсан ус тогтмол ууснаар эрүүл мэндэд үзүүлэх үр дүнгийн хувьд :
– Биеэн дахь холестриний хэмжээг багасгана
– Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ
– Үс ургалтыг дэмжинэ.
– Дархлааг дэмжинэ
– Архи тамхины хордлогыг тайлж улмаар хөгширөлтийг удаашруулна.