ХООЛ ХҮНСНИЙ ЗОХИЦОЛДОЛГООНЫ 9 АЛТАН ДҮРЭМ. Юу идэж байгаагаа хараарай!

ХООЛ ХҮНСНИЙ ЗОХИЦОЛДОЛГООНЫ 9 АЛТАН ДҮРЭМ. Юу идэж байгаагаа хараарай!

Хоол хүнсийг тус тусад нь хэрэглэх нь хамгийн зохимжтой. Тус тусад нь гэдэг нь өөр өөр химийн орц найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг нэг дор хооронд нь холилдуулахгүйгээр, өөрөөр хэлбэл, тодорхой бүтээгдэхүүнүүдийг өөр өөр хоол хүнстэй зохицуулж хэрэглэхдээ хооронд нь зөв зай, дараалалтай хэрэглэж сурах явдал юм.

Өнөө цагт хоол тэжээлийг “эмх замбараагүй” хэрэглэдэг болжээ. Хоол хүнсийг тус тусад нь хэрэглэж заншвал ходоод гэдэсний замын ачаалал хөнгөлөгдөх сайн талтай.

ХҮНСНИЙ НИЙЦТЭЙ БАЙДЛЫН ҮНДСЭН ДҮРМҮҮД

  1. Уурагаар баялаг хоол хүнс (уураг) –ийг цардуул ихтэй хоол хүнстэй хамт хэрэглэж болохгүй. Ингэж хэрэглэх нь сайнгүй, учир нь бидний бие махбодь уураг, цардуул хоёрыг нэгэн зэрэг боловсруулж чаддаггүй. Мах, төмсийг ч бас нэгэн зэрэг боловсруулж чадахгүй, тиймээс та эдгээрийг нэг дор хамтад нь хэрэглэхээ болих хэрэгтэй.
  2. Мөн цардуул ихтэй бүтээгдэхүүнийг хүчил агуулсан бүтээгдэхүүнтэй нэг дор цугт нь хэрэглэж болохгүй.
  3. Нэг хоолонд нэгээс олон төрлийн уураг идэж болохгүй, учир нь бие махбодь нь тэдгээрийг боловсруулах гэж маш их энерги зарцуулдаг. Хэрэв та зөвхөн нэг төрлийн уургаараа дагнах юм бол эрч хүчээ хэмнэж, ядрахгүй байх боломжтой.
  4. Уурагийг хүчиллэг жимс жимсгэнэтэй хамт бүү идээрэй, учир нь уурагийг боловсруулахад шаардагддаг ферментүүд нь ихэнх хүчилд, түүний дотор жимсний хүчилээр устгагдчихдаг талтай.
  5. Өөх тосыг уурагтай хольж болохгүй. Өөх тос нь ходоодны шүүс ялгаралтад саад болоод зогсохгүй улмаар уургийн боловсруулалтыг ч саатуулдаг.
  6. Аливаа амттанг цардуул ихтэй хоолтой хамт нэг дор хэрэглэхгүй байх нь дээр. Эхлээд элсэн чихэрийг боловсруулчихаад дараа нь цардуулыг боловсруулахад оролцдог шүлсэн дэх амилазыг устгах ферментийг боловсруулах гэж их энерги зарцуулдаг. Жимсийг бас үр тарианаас тусад нь идэх хэрэгтэй, ингэж хэрэглэвэл ходоодонд исэлтийн процесс явагдахгүй байх боломжтой.
  7. Элсэн чихэрийг уурагтай хольж болохгүй. Элсэн чихэр нь ходоодны шүүсийг дарангуйлж, улмаар уурагийн боловсруулалтад саад учруулдаг. Уураг шингэсний дараа л элсэн чихэр шингэдэг.
  8. Амтат гуаг үргэлж дангаар нь идэж байгаарай. Амтат гуа бол маш хурдан шингэдэг жимс юм, хэрэв та үүнийг хоолны өмнө эсвэл дангаар нь хэрэглэвэл тэр даруй ходоод гэдэсний замын бүх хэсгүүдээр “аялаж” амархан шингэнэ гэсэн үг юм.
  9. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр идэж байгаарай, тэдгээрийг юутай ч битгий хольж хэрэглээрэй. Сүүг боловсруулахад голлох үүрэгтэй оролцдог фермент болох химиозин нь зөвхөн нялх хүүхдэд хангалттай хэмжээгээр байдаг бол насанд хүрсэн хүний ​​биед сүү шингээх чадвартай фермент бараг байдаггүй.

Эдгээр 9 дүрэм нь зохистой, тэнцвэртэй хооллолтын дэглэмийг баримтлах үндсэн суурь дүрэм юм шүү. Бие махбодын ачааллыг хөнгөвчлөхийн тулд эдгээрийг дагаж мөрдөх нь чухал. Эдгээр дүрмийг дагаж мөрдөж чадвал та гайхалтай сайхан эрүүл харагдах болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/sovmestimost-produktov-pitaniya/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *