Эмэгтэйчүүдийн цээжин хэсгийг сайхан болгодог дасгал. Өдөрт ганцхан минут зарцуулахад л болно!

Япон эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц. Өдөрт ганцхан минут зарцуулахад л болно!

Магадгүй та Япон эмэгтэйчүүдийг яагаад ийм сайхан дүр төрхтэй байдаг юм бол гэж гайхаж байсан байх. Нууц нь үнэндээ маш энгийн. Өдөрт нэг минут хүрэхгүй хугацаа зарцуулдаг маш энгийн нэг дасгал байдаг бөгөөд үүний ачаар тэд ийм сэтгэл булаам дүр төрхтэй болдог байна. Энэхүү дасгал нь гар, мөрийг хөгжүүлж, биеийн цээжин хэсгийн гоо үзэсгэлэнг тодотгож илүү сайхан болгодог дасгал юм. Япон бүсгүйчүүдийн цэх шулуун нуруу, цээж, гоолиг сайхан алхаа танд төсөөлөгдөж байна уу? Тэгвэл та энэ дасгалыг сураад тэдний нэгэн адил гоо үзэсгэлэнг олж аваад гунхах боломж танд байна.

Дасгалын байрлал

Гараа аажмаар дээш нь цэх өргөөд толгойн орой дээрээ аваачаад хоёр гарын алгыг хооронд нь нийлүүлнэ. Дараа нь алгаа эргүүлээд ар талаар нь нийлүүлнэ. Гарын алгаа өмнөх байрлалд нь буцааж эргүүлээд дахин араар нь нийлүүлээрэй.

Иймэрхүү хэмнэлээр хоёр алгаа нэг талаас нөгөө тал руу нь эргүүлнэ, бие шулуун байх ёстойг мартаж болохгүй. Цээжний булчин, биеийн хажуугийн булчин болон гарын булчингууд татагдаж байгаа нь танд мэдрэгдэнэ. Гараа цэх шулуун хэвээр байлгах ёстойг бүү мартаарай.

Энэхүү дасгалыг өдөрт 2 удаа тус бүр 10 удаагийн хэмнэлтэйгээр хийгээрэй, тун удахгүй та гоолиг шулуун гартай болоод зогсохгүй гоо сайхан бие галбиртай болох болно. Ялангуяа бүсгүй хүний гар, цээжин хэсгийг илүү тодотгож, маш сайхан болгодог байна. Энэ дасгал маш энгийн байгаа биз. Өдөр бүр өөртөө хэдхэн хором зарцуулаад хийж байгаарай, үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно шүү.

Энэхүү дасгал нь гар, мөрийг хөгжүүлж, биеийн цээжин хэсгийн гоо үзэсгэлэнг тодотгож илүү сайхан болгодог дасгал юм.

Хэрвээ танд энэ дасгал таалагдвал энэ дасгалын талаарх мэдээллийг найзуудтайгаа хуваалцаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *