Бие махбодийг цэвэрлэх нэг өдрийн мацаг. Эрүүл төдийгүй бас амттай!

“Бие махбодио үр дүнтэй цэвэрлэх, өлсөхгүйгээр жингээ хасах боломжтой” эсэх талаар олон эмэгтэйчүүд сонирхдог. Тэгвэл тиймээ, боломжтой шүү гэж зөвлөх байна!

Бид бие махбодийг цэвэрлэдэг дараах дэглэмийг мөрдөж үзэхийг танд санал болгож байна. Сард ердөө ганцхан өдрийг л мацаг барьдаг өдөр болгоход хангалттай!

Нэг өдрийн мацаг барихад хорт бодис их хэмжээгээр гадагшилж, дархлааны систем идэвхижин, холестрины хэмжээ буурч, илүүдэл өөх багасахаас гадна бодисын солилцоо сайжирч, зүрх, судасны үйл ажиллагаа ч сайжирна.

Нэг өдрийн мацаг барьсны дараа хоол идэх дадал зуршил ч огцом өөрчлөгдөнө. Нэг өдрийн мацаг барьсны ачаар програмчлагдсан буруу дадал зуршлуудаасаа салж хоолны хэрэгцээгээ зөв ялгаж сурдаг.

МАЦАГ БАРИХ ӨДРИЙН ДЭГЛЭМ

  1. Өглөө нь хэдэн дусал нимбэгний шүүстэй нэг аяга ус уугаарай.
  2. Өглөөний цайндаа жимсний салат бэлтгээрэй. Гүзээлзгэнэ, улаан/хар бөөрөлзгөнө, нэрс, интоор, алим, лийр зэргийг ашиглаж болно. Дуртай самараа цацаж, тослог багатай тарагаар амтлаж идээрэй.
  3. Үдийн хоолны өмнө нэг аяга нимбэгтэй ус ууна. 15 минутын дараа нэг гадил, нэг атга хулууны үр идээрэй.
  4. Үдийн хоолноор оливийн тосоор амталсан шош идээрэй.
  5. Үдээс хойш нэг аяга нимбэгтэй ус уугаад 15 минутын дараагаар зууш бэлтгэж идээрэй. Зуушиндаа өргөст хэмх, улаан манжин, цоохор майлз, үзэм оролцуулж болно.
  6. Оройн хоолондоо жигнэсэн загас идэж болно. Энэ загасаа жигнэсэн ногоотой идвэл зохимжтой.
  7. Унтахаас нэг цагийн өмнө хэдэн дусал нимбэгний шүүстэй ус уугаарай.
  8. Хоол, зуушны порц ерөнхийдөө бага байх ёстой. Нимбэгтэй ус нь ашиг тус ихтэй хэдий ч ходоод арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, ходоодны шүүсны хүчиллэгийг нэмэгдүүлдэг сөрөг талтайг анхаараарай.

Хэрвээ уг “дэглэм”-ийг долоо хоног мөрдөж чадвал ходоод өөрийн байгалийн хэмжээндээ хүртэл агшиж цаашид хэтрүүлэн идэхэд сонирхолгүй болно. Долоо хоногт нэг удаа мацаг барих дэглэмийг илүү үр дүнтэй баримтлахыг хүсвэл тодорхой дүрмийг заавал дагаж мөрддөг.

Агуу мэдрэмжийг хүсдэг хүмүүст энэ мацаг барих дэглэм маш үр дүнтэй. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зохистой хооллож байхаа бүү мартаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *