Цусны резус фактор гэж юу вэ? Резус сөрөг цустай эмэгтэй амьдралдаа нэг л хүүхэд төрүүлэх боломжтой

#РЕЗУС_ФАКТОР гэж юу вэ?

Хүний биеийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь цус гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Бидний сайн мэдэх цусны 4 бүлгийг #ABO бүлгийн тогтолцоо гэдэг. Түүнээс гадна цусны улаан эсүүдийн гадаргуу дээр резус фактор хэмээх уураг нийлэгжин байрлана. Ази хүмүүсийн 99 хувь нь энэхүү факторыг агуулдаг бол 1 хүрэхгүй хувь нь сөрөг буюу резус факторгүй байдаг. Үүнээс хамааруулан цусны #резус (Rh) бүлэг гэсэн ойлголт гарч ирнэ. Хэрэв резус эерэг бол Rh(+), резус сөрөг бол Rh(-) гэж тэмдэглэнэ. Дэлхийн хүн амын дунд резус бүлгийн тархалт янз бүр байна. Тухайлбал, африк гаралтай америкчуудын дунд Rh(-) бүлгийн цустай хүмүүс тэдний 5-10%-ийг бүрдүүлнэ. Азийн орнуудад Rh(-) бүлгийн тархалт харьцангуй бага ч 3 сая 200 мянган хүн амтай Монгол улсын хувьд 30’000 орчим хүн Rh(-) бүлгийн цустай байх боломжтой гэсэн үг. Хэрэв резус сөрөг цустай ээж жирэмсэн болсон тохиолдолд тэдэнд онцгой халамж анхаарал шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

[Резус сөрөг цустай эмэгтэй амьдралдаа нэг л хүүхэд төрүүлэх боломжтой.] Учир нь эрэгтэйчүүд голчлон Rh(+) цустай байдаг. Анхны төрөлтийн үед эхийн хэвлийд Rh(+) ураг бүрэлдсэн үед ээжийн цусанд тухайн резус факторын эсрэг бие урагт нөлөөлөх хэмжээнд нийлэгжихгүй тул хүүхэд хэвийн төрөх боломжтой. Хоёр дахь жирэмслэлтийн үед дахин Rh(+) ураг бүрэлдэхэд эхийн биед урьд нь үүссэн эсрэг бие шууд үүсч ургийн цусыг задалснаас нярай хүүхэд дөнгөж төрөөд нас барах юмуу 4, 5 сартайдаа ураг шалтгаангүй эндэж болно.

Дээрхи шалтгаантай хүнд хэлбэрийн үед цус задрах эмгэг хүүхдийг эхийн хэвлийд байхад үүссэн ч жирэмслэлт гүйцэд тээгдвэл нярай төрөнгүүтээ энддэг. Зарим тохиолдолд цус орлуулан сэлгэх арга хэмжээг авдаг. Орчин үед анти-резус-иммуноглобулин нэртэй тусгай вакциныг төрсний дараа эсвэл төрөлтийг таслан зогсоосны дараа хийх замаар урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.

Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө цусны бүлгээ заавал тодорхойлуулах ёстой. Цусны бүлгээ мэддэг хэрнээ резус факторыг огт мэддэггүй, үзүүлдэггүй. Үүнийг заавал мэдэж байх ёстой. Хэрэв резус сөрөг фактортой бол амьдралдаа жирэмслэлтээс маш сайн хамгаалж байх хэрэгтэй.

Эх сурвалж: БИОЛОГИЙН СУРГАЛТ https://www.facebook.com/biologycourse/posts/2046188515474923/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *