Энерги дээшилж буйн 5 шинж тэмдэг

Олон хүмүүс амьдралын тогтсон хэв маягаас салж байна. Энэхүү нийгмийн суурь зарчим, ойлголтууд худал хуурмаг гэдгийг мэдэрч байна. Өмнөх ойлголт, зарчмууд биднийг нэгэн хэвийн загварт оруулж, хувь хүний өвөрмөц, онцлог байдлыг үгүй хийж байсан. Эдгээр өөрчлөлтүүд ямар шинж тэмдгүүдээр илрэн гарч байна вэ?

1. ХОРТ ЗУРШЛУУДААСАА САЛАХ.

Баасан гариг, амралтын өдрүүдээр найзуудтайгаа ууж, наргиж, гуанзны түргэн хоолыг хамаагүй иддэг байсан бол одоо энэ бүхэн танд таатай санагдахгүй. Хооллолтондоо анхаарч, уухаа багасгаж эхлээд байна уу? Энэ нь хуучин энергийн хэлбэлзлийн давтамжаас ангижирч эхлээд байна гэсэн үг юм.

2. НИЙГМИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ УТГА УЧИР, АЧ ХОЛБОГДОЛГҮЙ САНАГДАХ.

Сонгууль, улс төр, хотын амьдрал, ажил төрөл тийм их утга учиртай санагдахаа болино. Бүх зүйл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн, хэт төвөгтэй санагдаж эхлэнэ. Энэ бүхэн зүгээр ч нэг системийн гажуудал биш харин ч тэр чигээрээ аймшигтай жүжиг мэт санагдаж байна уу?

3. БҮХ ОРШИХУЙН ХЭЛБЭРИЙГ ЭНЭРЧ, НИГҮҮЛСЭХ.

Заавал веган буюу ногоон хоолтон болж, хорхойд ч хоргүй амьтан болох албагүй ч гэсэн та нүдээ нээж, хүн төрөлхтний сөрөг нөлөөллийг мэдэрч эхлэнэ. Та хүрээлэн буй орчиндоо аль болох бага хор хохирол учруулах арга замуудын талаар бодох болно.

4. ӨӨРИЙН БУСДАД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛЛИЙГ МЭДРЭХ.

Хүн бүр бусдад асар ихээр нөлөөлөх чадвартай бөгөөд зөвхөн ярих хэлэх төдийгөөр бус зөв үйлдэл хийх замаар олон зүйлд нөлөөлж болохыг ухаарна.

5. АВАХААСАА ИЛҮҮТЭЙ ӨГӨХ.

Таны эргэн тойронд ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдал, байгалийн бохирдол, гамшиг гэх мэт томоохон асуудлууд байгааг харж эхлэнэ. Улмаар та эдгээрийн төлөө цаг зав, мөнгөө зарцуулах нь энергийн түвшин өөрчлөгдөж байгаагийн илрэл юм.

http://keytosecret.blogspot.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait