Хонины СҮҮЛЭН САЛО ХИЙХ жор

Хонины сүүлний тосны судалгааны зарим дүнгээс

Эрт дээр үеэс манай ард түмний дунд хонины сүүлийг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нялх хүүхдэд хөхүүлөх, арьсанд нь түрхлэг хийх, биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан хий ихэдсэн үед , булчингийн ядаргаа, толгой, гар, хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тэр хэсэгт нь тосолж анагаадаг заншилтай байжээ.

Мөн хонины сүүлийг хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, дархлаа сайтай байдаг.Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага,чанарын онцлогтой нь холбоотой нь тодорхой юм. Тиймээс ч хонины сүүлний тосны химийн найрлага шинж чанарыг нь судалж тодорхойлсон болно. Хонины сүүлний уургийн агууламж нь их байна. Сүүлний өөхийг махны машинаар жижиглэхэд тосны гарц өндөр байна. Илчлэг нь 822,5 ккал байгаа нь хонины сүүл нь тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд орж байгааг харуулж байна. Сүүлний тосны хайлах температур 380С буюу нам температурт байгаа нь ханаагүй тосны хүчил нилээн хэмжээгээр агуулж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Хонины СҮҮЛЭН САЛО ХИЙХ жор

Оросын ард түмний хоол хүнсэнд САЛО гэх амтлаж, давсалсан гахайн өөх зүй ёсны нэр хүндтэй. Салоны тухай дуу хүртэл байдаг. Харин Монгол хонины сүүлээр сало хийж туршиж үзсэн нь олон хүний магтаал хүртлээ. Иймээс жорыг нь оруулья!

  • 1 кг хонины цэвэрлэсэн, бүрэн гэссэн сүүл.
  • 300гр давс. Давсыг ихдэнэ гэж битгий санаа зовоорой. Сүүл өөрөө их хэмжээгээр давсийг уусгаж авна. Дараа нь илүүдлийг нь угаагаад хэрэглэнэ.
  • Хар перец, лаврын навч, корриандар, сармис, элсэн чихэр амлагчаар орно.

Давс, хар перец, корриандараа хольж холимог бэлтгээд өөрийн хүссэн хэмжээгээр зүсэж бэлдсэн сүүлээ бүх талд нь наалдахаар бүрхэж, цэвэр шилэн савандаа өрж хийнэ. Савандаа хийгээд 1 цаг орчим амраана.

Энэ хугацаанд 500 гр ус, 150 гр давс, 100 элсэн чихэр, сармис, үрлэн хар перец, корриандар, лаврын навч хольж буцалган шингэн бэлдэнэ. Шингэнээ савтай амталсан сүүлэн дэрээ хийж таглаад 5-7 хоног сэрүүн харанхуй газар хадгалаарай. Миний туршлагаар сармис их байх нь илүү амтлаг болдог. Сайхан хооллоорой!

А.Батзориг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait