Хүзүү, нүүрний арьс өргөх дасгал

Энэ арга надад богино хугацаанд нүүрнийхээ арьсыг чангалж, үрчлээнээс салахад тусалсан! Би орой бүр хийдэг!

Нүүрний арьсыг өргөх үнэтэй янз бүрийн л үйлчилгээнүүд байдаг. Салоны аргууд нь асуудлыг даруй шийддэг учир бүсгүйчүүд түүнд нь маш их татагддаг. Гэхдээ өөр нэг арга бий. Тэр бол нүүрний тусгай дасгал хийх юм. Энэхүү дасгалыг хийхэд цаг хугацаа, хүчин чармайлт их шаардагддаг, үр нөлөө нь шууд харагддаггүй ч, цаг хугацааны явцад та үр дүнг нь мэдрэх болно!

Цэвэрхэн зууван нүүр, уян зөөлөн арьстай болохыг мөрөөддөг хүмүүсийн хувьд аврагч нь болсон гэрийн нөхцөлд хийдэг дасгалууд юм. Арьсны уян хатан байдлыг сэргээхэд тустай энэхүү энгийн дасгалууд нь нүүрний үрчлээг багасгах төдийгүй, улмаар арьсыг өргөж унжсан арьсгүй болгох дасгал юм. Энэ таны мөрөөдөл биш гэж үү?

Эдгээр цогц дасгалуудыг аль болох эрт хийж эхлэх тусам илүү сайн. Энэ дасгалууд нь өөртөө анхаарал тавьдаг залуу охидод ч тохиромжтой. Дасгалаа эхлүүлэхдээ нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулаарай!

НҮҮРНИЙ АРЬС ӨРГӨХ ДАСГАЛУУД

  1. Хүзүүний булчинг чангалж, давхар эрүүг арилгах дасгал. Гараа атгаад эрүүн доороо тавиад хэлээ гаргана. Энэ байрлалд 3 секунд тогтоно. Дасгалыг 15 удаа давтаж хийнэ.

  1. Хүзүүний үрчлээг багасгах дасгал. Хүзүүгээ баруун тийш аль болох тултал нь алгуурхан эргүүлж өгнө. Энэ байрлалд 5 секунд бариарай.

Нөгөө талдаа мөн адил хийнэ. Энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтан хийвэл хүзүү нарийхан гоолиг болохоос гадна хүзүүний гүн үрчлээс мөн багасах болно.

  1. Цусны эргэлт, арьсны өнгийг сэргээх дасгал. Шүдээ хавираад доод уруулаа цорвойлго. Хуруунуудаа шанаагаа дагуулан тавь, чигчий хуруу нь амны буланд ойрхон байх ёстой.

Зөвхөн хуруунуудаараа л арьсанд хүрнэ, ингэхдээ чанга дарж болохгүй. Уруулаа аль болох сайн цорвойлгож өгөөд, нүүрний булчингаа чангарч байгааг мэдрээрэй.

  1. Хүзүүний хэлбэр засах дасгал. Толгойгоо баруун тийш эргүүлээд эрүүгээ дээшлүүл. Амаа ангайлгаад, хүзүүний болон эрүүний булчингаа чангарч байгааг мэдэр. Энэ дасгалыг нөгөө талдаа мөн адил давтаж хийнэ.

  1. Хүзүүний булчинг чангалах дасгал. Шалан дээр хэвтээд, толгой, мөрөө шалнаас 2 см зайд өргөөд, толгойгоо зүүн, баруун тийш эргүүлнэ – чиглэл бүрт 20 удаа давтаж хийнэ.

  1. Эрүүний хэлбэрийг засах дасгал. Амны буланг хөдөлгөхгүйгээр доод уруулыг бага зэрэг цорвойлгоно. Эрүүний болон хүзүүний булчинг хамгийн чангаараа чангалаад 5 секундын турш бариад суллана.

  1. Зууван нүүртэй болох дасгал. Доод уруулаа амандаа хийгээд, доод шүдэн дээрээ тавь. Уруулын булангууд дотогшоо татагдсан байна. Дээд уруулаараа шүдээ хавчиж өгнө. Долоовор хурууныхаа дээд үеийг эрүүнийхээ хонхор хэсэгт байрлуулаад арьсан дээр нь зөөлөн дарж өгөөрэй.

Амаа аажмаар ангайлгаж, хаагаарай. Эрүүгээ алгуурхан урагш нь түрээд эрүүгээ хөдөлгөх бүртээ толгойгоо арагш болго. Эрүүгээ дээш чигтэй болгоод тэр байрлалдаа 10 секунд байгаарай.

  1. Хүзүү, хацрын доод хэсгийг чангалах дасгал. Алгаа хацар дээрээ тавиад амаа тал инээвхийлсэн байдалтай нээ. Хацрынхаа булчинг чангарч байгааг мэдрэхийг хичээгээрэй.

Дараа нь хэлээ гаргаад хэлнийхээ үзүүрийг эрүүндээ хүргэхийг оролдоорой. Хэлээ тултал нь гаргаад 5 секунд байлгана.

Энэхүү дасгал нь нүүрний булчингийн алжаал ядаргааг тайлж, арьсны өнгийг сэргээдэг. Үүнийг дор хаяж 3 өдөр дараалан хийгээд, үр дүнг нь үзэхийг хичээгээрэй! Үүнээс гадна, та толинд өөрийгөө харж байгаад хөгжилтэйгээр энэ дасгалуудыг хийж байгаарай. Танд уйдах зав өгөхгүй л болов уу. Ингээд арьс тань уян зөөлөн болчихоор та илүү залуу харагдах нь дамжиггүй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait