Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хүсэлгүй болох мэдрэмжийг та мэдэрч байв уу? Ямар үед урагшлах хүч чадал байхгүй болж, бууж өгөхийг хүсдэг юм болоо? Хэдий та ганцаараа биш ч гэсэн гэхдээ л энэ мэдрэмжийг тэсвэрлэшгүй. Амжилтанд хүрэх замдаа хүн бууж өгөх ч эрхтэй байдаг. Бид таныг зорилгынхоо төлөө үргэлж урагшлаж байх ёстой 12 шалтгааныг нэрлэж байна.
Зорилгоосоо хэзээ ч ухралгүй, бууж өгөхгүй байх 12 шалтгаан
- Та амьд л байгаа бол бүх зүйл боломжтой
Хүнд бууж өгөх ганц л эерэг шалтгаан байдаг. Энэ бол үхэл. Тиймээс, та амьд л байгаа бол зорилгынхоо төлөө явах ёстой.
- Бодит бай
Эхний удаад амжилтанд хүрэх итгэл найдвар бараг байхгүй. Та олон алдаа гаргах болно, гэхдээ алдаанаасаа суралцахаа бүү мартаарай.
- Чи хүчтэй
Эр хүн бодсоноос хавьгүй хүчтэй. Та ч бас ялгаагүй. Амжилтанд хүрэх замд юу ч таныг зогсоох ёсгүй. Тэр ч байтугай олон мянган ялагдал.
- Өөрийгөө харуул
Юу хийж чадахаа энэ ертөнцөд харуул. Та зөвхөн бууж өгөх үедээ л ялагдал хүлээнэ.
- Өмнө нь ийм зүйл болж байсан болов уу?
Хэрэв хэн нэгэн үүнийг хийж чадсан л бол та ч бас чадна. Тийм хүн дэлхийн цорын ганц хүн байсан ч гэсэн. Хийх боломжтой бүхэн таны хүрч чадах цэг гэж ойлгоорой.
- Мөрөөдөлдөө итгэ
Хэзээ ч өөр зүйлд бүү урваарай. Танаас өөр хэн ч таны хувь заяаг удирдан чиглүүлж чадахгүй. Хэрэв та өөртөө итгэхгүй бол хэн ч таны төлөө бүхнийг хийхгүй.
- Таны гэр бүл, найз нөхөд
Хайртай хүмүүс тань танд амжилтанд хүрэх урам зориг өгөх болтугай. Хэзээ ч битгий бууж өг, учир нь танд хайртай хүмүүс чинь байгаа.
- Чамаас ч илүү дор, хэцүү нөхцөлд байгаа хүмүүс ч бий
Энэ дэлхий дээр яг одоо таниас илүү хүнд нөхцөлд байгаа олон хүмүүс бий. Хэрэв та өглөөний гүйлтээ болих гэж байгаа бол алхаж чаддаггүй хүмүүсийн талаар нэг бодоод үзээрэй.
- Эх дэлхийгээ илүү сайхан болго
Амжилтанд хүрсэн хойноо эх дэлхийгээ болон өөрийгөө хүрээлж буй хүмүүст анхаарал тавихаа бүү мартаарай.
- Та аз жаргалыг хүрэх ёстой
Хэрэв та өөрийгөө аз жаргалыг хүртэх гавьяатай хүн гэж өөртөө үргэлж хэлж байвал амжилтанд хүрэх замд чинь хэн ч таныг зогсоож чадахгүй.
- Бусдад урам зориг хайрла
Та амжилтанд хүрчихсэн эсвэл амжилтанд хүрэх замдаа явж байгаагийн аль нь ч байсан бусад хүмүүст бэрхшээлээ даван туулахад нь тусалж байгаарай. Та хэн ч биш байхыг бас ялалтын зам хичнээн хэцүү болохыг мэднэ.
- Та аль хэдийн амжилтын үүдэнд иржээ
Үүр гэгээрэхийн өмнөхөн хамгийн харанхуй байдаг. Хэрвээ танд цааш явах хүч чадал үлдээгүй мэт санагдаж байвал амжилтаас тань руу шидэж байгаа чулуу гэж ойлгоорой.
Зорилгоосоо хэзээ ч буцалгүй, бэрхшээл бүхнээс шантралгүй, бууж өгөхгүй байх эдгээр 12 шалтгаан нь хамгийн хэцүү мөчүүдэд ч гэсэн сэтгэлийн хүч чадлаа хадгалахад тань тусална. Ямар ч байсан зорилгынхоо төлөө яв, чамайг үргэлж дэмжиж байдаг хайртай хүмүүс чинь хамт байна, бас чамайг хүлээж байгаа мөрөөдөл чинь ч бий шүү дээ!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc