Таван салааны талаарх таны огт сонсоогүй байж болох 5 баримт!
Хүүхэд байхаасаа л бид: “унаж, гэмтсэн бол шарх шарбархайн дээрээ таван салаан навч тавь” гэдэг үгийг сонсож ирсэн. Гэхдээ хөгжилтэй нь энэ зөвлөгөөг шинжлэх ухааны баримттай гэдгийг хэн нотолсон юм болоо?
Таван салаа нь зөвхөн анагаах чадалтай ургамал биш юм. … Ардын уламжлалт анагаах ухаанд олон төрлийн хууч өвчинд хэрэглэсээр ирсэн. Энэ ургамалын навч, үрийг голчлон хэрэглэдэг байсан ч, үндэсийг нь хэрэглэх нь ховор байжээ. Чухам яаж хэрэглэдэг байсан талаар ба бүхэнд сонирхуулая!
ТАВАН САЛААГ АНАГААХ УХААНД
- Шарх эдгээнэ
Таван салааны шүүс нь шархнаас идээ бээр гарах процессыг түргэсгэж, үрэвслийг намдаадаг. Таслан авсан навчийг арьсны гэмтсэн хэсэгт тавивал, зүссэн, шалбарсан шархыг хурдан эдгэхэд маш их нэмэртэй байдаг.
- Хоол боловсруулалтыг сайжруулна
Ходоод, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дараах жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна: 250 мл буцалж буй усанд 3 х/халбага хатаасан навч хийж хандлаад хэрэглэнэ.
Өдөрт хоолны өмнө 1 цайны халбагаар 3 удаа буюу 8-аас доошгүй цагийн зайтай ууна.
- Ханиад эмчилнэ
Таван салаа нь ханиад, томуугийн хамгийн тохиромжтой эмчилгээнд тооцогддог. Жишээлбэл, өндөр халуурахад ургамлын гаралтай цай бэлтгэн уулж болохоос гадна элхарш, бага зэрэг бөөрөлзгөнө нэмээд таван салааны сироп хийж ууж болно.
- Өтгөн хаталтыг эмчилнэ
5 ц/х таван салааны үрийг 1/4 литр буцалсан усанд хийгээд, нэг цагийн турш идээшүүлж хандлаад, хөрөхөөр нь шүүгээд хоолны өмнө 2 ц/х-ыг ууна.
- Никотины донтолттой тэмцэхэд хэрэглэнэ
Таван салааны навч нь никотины донтолтыг бууруулдаг: навчыг нь хандлаж тавиад өдөрт гурван удаа ууна.
Энэ ургамал нь ашиг тусаас гадна олон эсрэг заалттай байдаг. Ходоодны хүчиллэг ихэссэн үед таван салааны эмчилгээ хийлгэж болохгүй. Цусны тромбоз байгаа эсэхийг мэдэхийн тулд эхлээд цусны шинжилгээ хийлгэх нь зүйтэй.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/