Богино үс зохих эсэхийг харандаа шугам ашиглаад мэдэж болно

Өөртөө богино үс зохих эсэхийг харандаа шугам ашиглаад мэдэж болно.

Магадгүй “Богино үстэй болмоор байна” гэж хэлж үзээгүй нэг ч охин хүүхэд байхгүй байхаа. Зуны улиралд бид зөвхөн илүүдэл жингээс гадна бидний үсэн дээр хуримтлагддаг “сөрөг энерги”-ээс ч мөн салах хэрэгтэй гэж зарим шинжээчид үздэг байна.

Холливудын одод бас ар араасаа урт буржгар үсээ тайруулцгаасан. Рианна, Скарлетт Йоханссон, Виктория Бекхэм зэрэг одод үсээ богиносгон тайрч шинэ дүр төрхийг бий болгосон нь зөвхөн гадаад төрхийг нь сэргээгээд зогсохгүй хэдэн насаар залуу харагдуулах болсон юм.

Та үсээ тайрмаар байна уу?

Хэрвээ та гадаад төрхөө өөрчилж, үсээ богиносгон тайрмаар байгаа хэдий ч өөртөө богино үс зохих эсэхийг тодорхойлж мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн нийтлэлд анхаарлаа хандуулна уу!

“5.5 сантиметр” хэмээх энгийн хэрнээ үр дүнтэй дүрмийг алдарт стилист, брэнд зохиогч Жон Фрида гаргаж ирсэн. “Нүүрний доод эрүүний өнцөгөөр нь тухайн хүнд богино үс зохих уу эсвэл урт үстэйгээ байх нь дээр үү гэдгийг тодорхойлж болно” гэж стилист Жон Фрида тайлбарлаж байна.

Ингээд, өөртөө богино үс зохих эсэхийг шалгахын тулд харандаа, шугам авч, бидний зөвлөгөөг дагаарай.

  1. Харандаагаа (үзгээ) эрүүн доороо хэвтээ байдалтай бариад, шугамаа чихний доод үзүүрээс босоо чиглэлтэй байрлуулаарай.
  2. Харандаа болон шугамыг огтлолцуулаад чихнээс огтлолцол хүртэл хэдий хэрийн зай байгааг хэмжинэ. Хэрэв энэ хэмжээс нь 5.5 сантиметрээс бага бол үсээ богиносговол танд зохино, хэрэв илүү гарч байвал урт үсээ тайрах гэж бүү яараарай.

Жишээ болгож бид Мишель Уильямс, Ким Кардашьян нарын зургийг бэлтгэлээ. Эхний хүний хувьд богино пикси үс засалт илүү сайхан зохиж байна, гэхдээ хоёрдахь хүний хувьд хамгийн тохиромжтой сонголт бол мөрөө хүрсэн болон илүү урт үс зохимжтой болох нь харагдаж байна.

Нийтлэл танд таалагдаж байна уу? Энэ тухай найз нөхөддөө хэл. Магадгүй та хэн нэгэнд үснийхээ уртыг шийдэхэд нь, зуны улиралд шинэ дүр төрхтэй болоход нь туслаж чадах ч юм билүү.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *