Цусны даралтыг эмийн бус аргаар БУУРУУЛАХ 20 чухал зөвлөмж

Цусны даралт ихсэх нь эрүүл мэндэд аюултай гэдгийг хүн бүр л мэддэг. Зүрхний хэт их ачаалал нь зүрхний булчинг сулруулж, ишемийн харвалтын эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна бөөрийг ч мөн хямраадаг. Цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх шаардлагатай! Гэтэл даралт ихэссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?, гарт тань шаардлагатай эм байхгүй бол яах вэ?

Ялангуяа иймэрхүү тохиолдолд эмгүйгээр цусны даралтыг хэрхэн буулгаж болох 20 зөвлөмжийг бэлтгэлээ. Эдгээр зөвлөмжүүд нь цусны даралт ихсэх өвчин үүсэж байгаа эхний үед илүү үр дүнтэй.

Даралтаа хэрхэн хурдан бөгөөд үр дүнтэй бууруулах вэ?

Даралт ихсэх эрсдэлт хүчин зүйлсэд удамшил, илүүдэл жин, биеийн тамирын дасгал хөдөлгөөн багатай байх, эрүүл бус хооллолт, тамхи таталт, архи, стресс, чихрийн шижин, архаг өвчин, 40-ээс дээш наслалт зэрэг ордог.

Сэтгэл хөдлөм жагсаалт биш гэж үү? Тиймээс гэрт тань даралт өндөрсөх өвчтэй хүн байдаг бол гэрийн нөхцөлд даралтыг үр дүнтэйгээр бууруулах аргуудыг гэр бүлийн гишүүн бүр мэддэг байх хэрэгтэй. Эцсийн эцэст асуудал ямар ч үед, ямар нөхцөлд, хаана ч гарч болно. Даралт ихэсдэг хүмүүс түргэн тусламж ирэхээс өмнө даралтаа буулгах янз бүрийн аргуудыг хэрэглэдэг.

ЭМГҮЙГЭЭР ДАРАЛТАА ХЭРХЭН БУУЛГАХ ВЭ?

  • Хэрвээ гэр дотор даралт ихсээд байгаа бол гадаа гарч ядаж 30 минут аажуухан алхах хэрэгтэй. Гараа дээш нь өргөөд 10 удаа босож суух дасгал хий.
  • Крантны хүйтэн ус гоожуулж 5-10 минутын турш усны урсгалд хөлөө тавь. Өвдөгнөөс эхлэн хөлөө шүршээрэй. Алчуураа хүйтэн усаар норгоод олон ясны уулзвар дээр тавиарай. Хүйтэн жингээ ингэж хэдэн минут байлгаарай.

  • Мөсөөр даралт бууруулдаг. Хөлдөөсөн мөсийг нимгэн алчууранд хийж бооно. Орон дээрээ толгойгоо доош харуулан хэвтээд толгойныхоо ард хүйтэн жингээ тавьж өгнө. Яаралтай үед хэрэглэх мөсөө хуванцар саванд хийж хөлдөөгөөд тавьж болно.
  • Шилэн хүзүүний нугалам дээр мөсөн бигнүүр тавиад хатсаны дараа сэрүү оргисон хэсэгт нь гавар түрхэж өгнө.
  • Хөвөн даавуун алчуурт алимны цагаан цуу шингээгээд өсгий, хөлөө бүхэлд нь 10 минут бооно.

  • Нэмэгдэж буй шалтгаан нь ихэвчлэн мэдрэлийн хэт их ачаалал буюу стресс юм. Ийм тохиолдолд тайван байх хэрэгтэй. Гааны навчтай тайвшруулах цай уугаад орон дээрээ хэвтээд нүдээ аних хэрэгтэй. Юу ч бодохын хэрэггүй.

Эмч нар зарим тохиолдолд муурыг даралт бууруулахад тусалдаг гэж үздэг. Муурны хүржигнэх дуу нь мэдрэлийн системийг тайвшруулж өгдөг байна. Амьтдын тайван амгалан байдлаас гарч байгаа илч, дулаан энерги тайвшрахад тусалдаг байна.

  • Цэгэн массаж даралт бууруулдаг. Үр нөлөө үзүүлдэг цэг нь чихний омогний доор дэлбээний ард хүзүүн дээр байрлана. Энэ цэг дээр 10 секунд дарсны дараа хуруугаа эгэм рүү гулсуулна. Үүний дараа хөмсөгний хоорондох цэг дээр 1 минут дарна.
  • Доктор Евдокименкогийн амьсгалын дасгалууд нь цусны даралт ихсэж хэм алдагддаг өвчтөнд маш сайн тохирдог. Сандал дээр суугаад нуруугаа цэх болгоно. Гараа гэдсэн дээрээ тавиад гүн амьсгал, ингэхээр уушигаар чинь агаар дүүрээд ирнэ 1 секунд завсарлаад чадах хүртлээ амьсгалаа авна. 5 секундын турш амьсгалаа барина. Хэвлийнээсээ эхлээд уушгаараа агаарыг аажмаар гаргана. 1 минут амраад 4 болон түүнээс дээш удаа энэхүү амьсгалын дасгалыг хийгээрэй.

Үүний дараагаар өөр дасгал хийгээд үзээрэй. Өөр дасгал хийхэд амьсгал нь дээр дурьдсантай яг адилхан байх бөгөөд амьсгалаа маш аажуу, 2 дахин удаан амьсгалаарай. 1 минутын завсарлагатай 5 удаа давтана.

  • Хуванцар савтай өөр нэг энгийн амьсгалын дасгал байдаг. Хуванцар савныхаа ёроолыг нь тайрч авна. Өөрийгөө зүсэхгүйн тулд ирмэгүүдийг нь жаахан хайлуулж өгнө. Хуванцар савныхаа тайрсан хэсгийг нүүр лүүгээ харуулж тавиад хамраараа гүнзгий амьсгаа аваарай. Хуванцар савны хүзүү рүү агаар урсах учир агаарыг амаараа гаргаарай. Энэхүү амьсгалын дасгалыг дунд нь амралттайгаар 20 удаагийн давтамжтай хийнэ.

  • Иог нь даралт бууруулахад тусална. Даралт бууруулахад тустай иогийн хамгийн үр дүнтэй байрлал бол бөгтөр лаа (урвуу асана Viparita Karani) байрлал юм. Хананд хөлөө тогтоон маш хөнгөн байдлаар дасгалыг гүйцэтгэнэ. Энэ байрлалд 4 минут зарцуулагдана.
  • 2 ширхэг цэвэр сахар дээр 1 цайны халбага коньяак хийнэ. Сахараа амандаа хийгээд (уустал нь) хэдэн минут байлгана. Холилдсоных нь дараа амнаасаа гаргаад усаар зайлна.
  • Хэрэв таны цусны даралт нэмэгдэж байвал нэг аяга шээс хөөх цай ууж болно. Шээс хөөхөд каркадтай цай, өтгөн ногоон цай, багваахай цэцэгтэй цай, яншуйн үр, аньсны навч, удвал цэцэг, ногоон гоньд, алтан товч, ганга өвс зэрэг ургамалууд тустай.

  1. Зарим жимс, жимсгэнүүд нь даралтыг эмнээс илүү буулгадаг. Үүнд: – хар үрт тэсийн жимс, улаан хадир, үхрийн нүд, бүрэлгэнэ зэрэг жимс багтдаг. Даралт ихсэж эхлэхэд эдгээр жимснүүдийн шүүснээс 50 мл –аар уух эсвэл заримыг нь бага хэмжээгээр идэж хэрэглэдэг. Мөн эдгээр жимс жимсгэнийг өвлийн улиралд шаардлагатай үед уух хэмжээгээрээ хөлдөөж авах нь зүйтэй.
  2. Даралтыг хурдан буулгахын тулд байгалийн анар жимсний шүүс уувал зохимжтой.
  3. Даралтанд эмийн ургамалын бэлдмэлүүд мөн үр дүнтэй байдаг. Алдарт гурвал гэж нэрлэгддэг; долоогоны ханд, хотой өвс болон бамбай өвсний бэлдмэл даралт буулгахад хамгийн сайн үр нөлөө үзүүлдэг. Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөөд хоолны өмнө болон орой унтахын өмнө 1 х/халбага ханд ууна. Мөн цусны даралт хэмждэг багаж дээр даралт өндөрсөж байгааг зааж эхлэнгүүт эдгээр ургамлуудаар цай чанаж уух хэрэгтэй.

  1. Нимбэг болон сармисны ханд бэлтгэж хөргөгчинд хадгалаад даралт өндөрсөх хямрал ажиглагдангуут ууна. 3 ширхэг үргүй хальстай нимбэг, гурван толгой сармис жижиглэж хэрчинэ. Энэ хольцоо 1 литр буцалсан усанд хийгээд, савныхаа тагийг доош харуулан алчуураар боож 24 цаг идээшүүлж тавина. Хольцоо шүүж аваад 1 х/х-аар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна.
  2. Төлөгч өвс, ганга, хотой өвс, гаа, хунчир, чихэр өвсны үндэсийг ижил хэмжээтэй холиод буцалсан ус хийгээд 20 минутын турш халуун байлгах хэрэгтэй. Хандалсан бэлдмэлээ 100 мл-ээр өдөрт 4 удаа ууна.

  1. Олон хүмүүс даралт буулгахад Караваева компаний бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Тэрхүү бүтээгдэхүүн нь зөвхөн цусны даралт ихсэх өвчнийг эмчлээд зогсохгүй, мөн цусыг шингэлж, зүрх судасны системд үр нөлөө үзүүлдэг. Энэхүү бүтээгдэхүүний цуглуулгад нийт 24 төрлийн ургамал ижил хэмжээгээр орсон байдаг. 1,2 л буцалсан усанд 10 амны халбага бэлдмэл хийгээд 2 минут буцалгаад 2,5 цаг идээшүүлж тавина.

Бүтээгдэхүүн дэхь эмийн ургамалын жагсаалт: хус болон нарс модны гөлөг, цветы бессмертника песчаного, бяцхан хумс (календула), липы (lindens), алтан товч цэцэг, бамбай өвсны үндэс, цоор, багваахай цэцэг, травы душицы, хонгор зул цэцэг, алтан цэгцүүхэй, хотой өвс, сушеницы болотной, төлөгч өвс, ганга, шар дэр (шалфея), хамхуул навч, мать-и-мачехи, мяты перечной (халуун ногоо), таван салаа, эквалипт, сенна, яшил.

  1. Энэтхэгийн амьдралын тухай шинжлэх ухаан буюу Аюурведэд эртнээс халуун ногоог цусны даралт ихсэх өвчинд хэрэглэж байсан тухай өгүүлдэг. Үүнд синнамон, гоньд, хатаасан сармис, орегано, кардамон зэрэг орж байжээ. Даралт ихсэх үед эдгээр халуун ногоотой хольцоос 0,5 ц/х –ыг 200 мл халуун усанд хандалж ууна.

  1. Биед шингэн дутагдахаар даралт ихсэх тохиолдол бий. Цусны даралт өндөрсдөг эмгэгийг зогсоохын тулд өглөөд хоосон ходоодон дээрээ гурван аяга халуун бүлээн ус ууж зуршаарай. Ус ууж сураагүй хүнд эхлээд хэцүү байх болно, гэсэн ч бага багаар ууж эхлээд, аажмаар нэмэгдүүлж болно.

Орос хэлнээс орчуулсан: Х.ГЭГЭЭН

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait