Цөсөө өвтгөхгүй, чулуужуулахгүйн тулд баримтлах ёстой хоолны дэглэм

Цөсний хүүдий нь хүний ​​биеийн баруун талд, элэгний дор байрладаг. Энэ нь харьцангуй бага хэмжээтэй (тахианы өндөгний хэмжээтэй) хэдий ч маш чухал эрхтэн юм. Цөсний хүүдий нь элэгнээс байнга ялгарч байдаг цөсийг хуримтлуулж, хадгалдаг бөгөөд тодорхой хугацааны дараа  бидний хоол боловсруулах үйл явцад оролцож байдаг.

Бидний бие махбодь өдөрт 1-ээс 1.8 литр цөс ялгаруулж байдаг. Энэхүү шүүрэл нь хоол боловсруулах үйл явцыг дэмжиж, нойр булчирхайн ферментийн үйл ажиллагааг нэмэгдүүлэн, илүүдэл холестерол, хуримтлагдсан хорт бодисыг биеэс зайлуулдаг.

Хэрэв цөсний боловсруулалт болон гадагшлах урсгал алдагдах юм бол дотор муухайрах, гэдэс дүүрэх, ходоодонд хий хуримтлагдах, баруун талаар өвдөх, гэдэс түгжрэх эсвэл суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүнс тэжээлийн дутагдал нь цаг хугацаа өнгөрөх тусам цөсийг чулуужуулдаг, цөсний хүүдийд үүссэн чулуу нь цөсийг гадагшлахад саад учруулж, улмаар бөглөрөлд хүргэн  хүчтэй өвдөлт өгдөг.

Цөсний ялгаралт багассан үед баримталх ёстой хоолны дэглэм

  1. Өглөөний хоол, үдийн хоол, оройн хоолыг цатгалдтал их биш, харин дунд зэрэг идэж байх.
  2. Давс, элсэн чихрийн хэрэглээг аль болох хязгаарлах.
  3. Хоолны дэглэмдээ холеретик хоол хүнс өдөр бүр оруулж байх.
  4. Хэтрүүлэн их идэхгүй байх.
  5. Ус ахиу ууж байх. (өдөрт 8 аяга хүртэл).
  6. Малын гаралтай өөх тосны хэрэглээгээ багасгах.
  7. Халуун болон хүйтэн хоол хориглох. Зөвхөн халуун бүлээн хоол идэж байх.

Цөсний хүүдийгээ үргэлж эрүүл, хэвийн байлгахын тулд дараахь дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай: Элэгээ хэвийн байлгах, хэт их идэж уухаас аль болох зайлсхийх, гипотерми буюу биеийн дулаан алдагдах өвчнөөс сэргийлэх, бүрэн, тогтмол хооллох, стрессээс зайлсхийх. Сайн унтах, амрах, спортоор хичээллэх зэрэг нь ходоод гэдэсний замд сайнаар нөлөөлдөг.

Доторын эмч нараас хоол боловсруулах тогтолцоо хэрхэн ажилладаг, үүнтэй холбоотойгоор янз бүрийн асуудал тулгарахад юу хийх хэрэгтэй, мөн эсрэг заалттай биш юм бол ямар холеретик эмийн ургамал хамгийн сайн гэх зэрэг зөвлөгөөг аваарай.

Эрүүл хоол тэжээл хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүчтэй зэвсэг гэдгийг маш сайн санаарай. Хорт хавдрын нийт тохиолдлын 30-40 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой байдаг юм шүү.

Ийм шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн дотрын эмчид хандах нь зүйтэй. Гэсэн хэдий ч бид энэ удаад эм, дусаагуургүйгээр энэ өвчинтэй хэрхэн тэмцэх талаар өгүүлэх гэж байна!

Цөсний урсгалыг өдөөдөг хоол хүнс хэрэглэж байвал цөсний урсац идэвхжиж, түүний зогсонги байдал идэвхитэй хөдөлгөөнд орж, чулуу үүсэх нөхцөл бүрдэхгүй.

Цөсний урсгалыг өдөөдөг бүтээгдэхүүн

Бүх цөс ялгаралтийг өдөөдөг бүтээгдэхүүнүүдийг хоёр бүлэгт хувааж үздэг. Эхнийх нь, элэгний цөс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг (холеретик эм) бол хоёрдугаарх нь, цөсний хүүдийнээс цөсийг гэдэс рүү ороход тусалдаг (холекинетик). Холеретик эмийн зарим нь цөс боловсруулалт ба цөсний шүүрэл нэмэгдэлт хоёрын аль алинд нь нөлөөлдөг.

  1. Эрүүл өөх тос

Эрүүл өөх тос (ханаагүй тосны хүчил) нь бие махбодь дахь хортой липидийн хэмжээг бууруулдаг, энэ нь цөсний хүүдийд чулуу үүсэх магадлалыг бууруулдаг гэсэн үг юм.

Ургамлын тос (чидун, газрын самар, эрдэнэ шиш, наранцэцэг, маалинга) нь цөс боловсруулалтад эерэгээр нөлөөлдөг холецистокинин дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг.

Мэргэжилтнүүд үүнийг өдөрт 2-3 цайны халбагаар өлөн ходоодон дээрээ уухыг зөвлөж байна. Чидун жимсний тосонд бага зэрэг нимбэгний шүүс нэмж хурц амттай, эрүүл саладны сүмс хийж  болно.

  1. Жимс, хүнсний ногоо

Шинэхэн жимс, хүнсний ногоо, тэр тусмаа С витаминаар баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь цөс боловсруулалтад эерэг нөлөө үзүүлэхээс гадна цөсний хүүдийд чулуу үүсэхээс сэргийлдэг.

Эмч нар цөсний асуудалтай хүмүүст бүх төрлийн цитрус жимс, тэс жимс, аньс, хатаасан гүйлс, алим, чавга, гадил, гүзээлзгэнэ, инжир зэргийг зөвлөж байна. Мөн улаан лооль, ногоон гоньд, бууцай, цоохор майлз, лууван, хүрэн  манжин, буржгар байцаа, хулуу зэргийг хэрэглэж байх хэрэгтэй.

А аминдэм болж хувирдаг каротин агуулдаг хулуу, лууван, амтат чинжүү нь цөсний хүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг. Цагаан байцаа, хүрэн манжин нь цөс цэвэрлэх шинж чанартай бөгөөд цөс үүсэхэд идэвхтэй оролцдог.

  1. Халуун ногоо

Цөсний хүүдийн эмгэгт эмч нар халуун ногооны төрлийн зарим амтлагчыг зөвлөдөг. Үүнд турмерик ч бас орно. Турмерик нь үрэвссэн цөсний хүүдийн үрэвслийг багасган, цөсний гадагшлах явцыг хурдасгаж, өвдөлтийг намдаадаг байна.

Хатаасан цагаан гаа нь хоол шингээгч шүүрлийн гадагшлах урсацыг хурдасгадаг. Гэхдээ энэ амтлагч нь элэгний ноцтой өвчний хувьд эсрэг заалттай байдаг. Цөсний урсгалыг өдөөдөг ногоонд бас шанцай багтдаг. Тайвшрах зорилгоор өдөрт нэг аяга шанцайн ундаа уухад хангалттай.

Идрээ цэцгийн үндэс болон навчинд цөс ялгаруулалтийг нэмэгдүүлэх нөлөө бий. Иймээс та зүгээр л chicory буюу идрээ цэцэгтэй кофе худалдаж авч болно. Мөн гаат ургамлын цай нь цөс ялгаруулалтийг өдөөх нөлөө үзүүлж, спазмыг тайвшруулдаг.

  1. Хивэг

Цөс өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд яагаад хивэгийг байнга хэрэглэх ёстой гэж?

Хэрэв элэг юмуу цөсний хүүдийн аль нэг нь өвчилсөн бол хивэгийг хоолондоо нэмэлт тэжээл болгон хэрэглэх хэрэгтэй. Үр тарианы хальснаас бүрддэг хивэг нь ходоод гэдэсний замын механик идэвхижлийг нэмэгдүүлдэг эслэг их хэмжээгээр агуулдаг.

Хивэг нь өтгөн хатахаас сэргийлэхээс гадна хорт бодисыг биеэс зайлуулахад маш их тустай юм. Хивэг нь олон төрлийн аминдэмүүд, түүнчлэн зэс, магни, кали болон бусад чухал элементүүдийг агуулдаг.

Та хивэгийг хоол хүнсээр авч болно, эсвэл хоол хооронд тараг, кефир зэрэг бусад сүү, сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болно. Өдөрт 1 халбага буюу хамгийн ихдээ 50 граммаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэвэл зохимжтой.

  1. Кофе

Амьдралыг өглөөний кофегүйгээр төсөөлж чаддаггүй хүмүүст сайн мэдээ: энэхүү кофе хэмээх хүч тамир оруулагч ундаа нь цөсний хүүдийд чулуу үүсэхээс хамгаалж өгдөг. Өдөрт 4 ба түүнээс дээш аяга кофе уудаг хүмүүс цөсний чулуу үүсэх эрсдэлд тогтмол кофе хэрэглэдэггүй хүмүүсээс 45%-иар бага өртдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Кофеин нь цөс ялгардаг цөсний хүүдийн агшилтыг өдөөдөг. Гэхдээ болгоомжтой байгаарай, кофе нь зөвхөн цөсний хүүдийд чулуу үүсэхээс сэргийлдэг ч, цөсний хүүдийд аль хэдийнэ чулуу үүсчихсэн байгаа бол цай ууж байх нь илүү зохимжтой, учир нь кофе нь цөсний өвдөлтийг нэмэгдүүлдэг.

Архаг холециститын үед кофе нь хүлээн зөвшөөрөгдсөн ундааны жагсаалтаас хасагддаг. Юм идсэний дараа сүүтэй сулхан кофе уух үед өвдөлт мэдрэгдэхгүй байж болно.

  1. Цөсний урсгалыг өдөөдөг ундаа

Цөсний сувгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд алимны цуу эсвэл нимбэг суурилсан эрүүл ундаа хэрэглэж байхыг зөвлөж байна. Энэ төрлийн ундаанууд нь цөсний ялгаралтийг сайжруулдаг тул унтахаасаа өмнө ууж байх хэрэгтэй.

Зарим ногооны шүүс (хүрэн манжин, байцаа, Иерусалим артишок, тунхуу, хар улаан лууван) -нд цөсний ялгаруулалтийг нэмэгдүүлэх нөлөө байдаг. Эдгээр ногоонууд нь цөсний сувгийн эмгэгийг эмчлэх эмчилгээний цэсэнд багтдаг. Усан үзмийн шүүс мөн ижил төстэй нөлөө үзүүлдэг.

Дотрын нэмч нар зөгийн балтай ундаа ууж байхыг зөвлөдөг. Зөгийн балтай ундаа нь цөсний шүүрлийг өдөөж, түүний ялгаралтыг сайжруулдаг. Хүссэн үр дүнд хүртэлээ өдөр бүр унтахаасаа өмнө ууж байхыг зөвлөдөг.

Цөсний ялгаруулалтийг нэмэгдүүлэх нөлөө бүхий бүтээгдэхүүн, ургамал хэрэглэж байхаас гадна биед цөсний шүүрлийг хэвийн болгоход хангалттай хэмжээний шингэн хуримтлагдсан байх ёстой. Үгүй бол цөс нь өтгөрч, зогсонги байдалд хүрдэг. Уух ёстой шингэний хэмжээ нь өдөрт 1.5-2 литр ус байх ёстой юм.

  1. Ургамлын гаралтай бэлдмэлүүд

Мөнх цэцэг, эгэл марал, цоор болон эрдэнэ шиш нь элэгний хорт бодисыг төгс цэвэрлэж, цөсний шүүрлийг идэвхжүүлдэг. Сүлжээ эмийн сангууд нь 1, 2, 3 гэж дугаарласан холеретик ургамлын гаралтай бэлдмэлийг санал болгох болсон.

Эдгээр бэлдмэлүүдийн цөсний бөглөрөлийг арилгадаг гол бүрэлдэхүүнд алтан товч цэцэг, эгэл марал, төлөгч өвс, гаа, яншуй, хумсан цэцэг орж байгаа юм. Гэхдээ цөсний хүүдий болон цөсний замд чулуу байхгүй тохиолдолд цөсний ялгаруулалтийг өдөөх эмийн эмчилгээг зөвшөөрдөг. Үгүй бол таны элэг цанхтаж магадгүй юм.

Цөсний ялгаралтад саад болж байдаг бүтээгдэхүүнүүд

Цөсний ялгаруулалтийг өдөөх бүтээгдэхүүний өргөн сонголттой адил цөсний зогсонги байдалд нөлөөлж, цөсний замын хөдөлгөөнийг бууруулж байдаг бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнд: загас, махны болон мөөгний шөл, малын өөх тос, шарсан мах, архи, тамхи, халуун ногоотой, давслаг хоол, шар будаа, нарийн боов, вандуй, мөөг, самар, буурцагт ургамал, хийжүүлсэн ундаа орно.

Цөсний ялгаралт багассан үед баримталх ёстой хоолны дэглэм

  1. Өглөөний хоол, үдийн хоол, оройн хоолыг цатгалдтал их биш, харин дунд зэрэг идэж байх.
  2. Давс, элсэн чихрийн хэрэглээг аль болох хязгаарлах.
  3. Хоолны дэглэмдээ холеретик хоол хүнс өдөр бүр оруулж байх.
  4. Хэтрүүлэн их идэхгүй байх.
  5. Ус ахиу ууж байх. (өдөрт 8 аяга хүртэл).
  6. Малын гаралтай өөх тосны хэрэглээгээ багасгах.
  7. Халуун болон хүйтэн хоол хориглох. Зөвхөн халуун бүлээн хоол идэж байх.

Цөсний хүүдийгээ үргэлж эрүүл, хэвийн байлгахын тулд дараахь дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай: Элэгээ хэвийн байлгах, хэт их идэж уухаас аль болох зайлсхийх, гипотерми буюу биеийн дулаан алдагдах өвчнөөс сэргийлэх, бүрэн, тогтмол хооллох, стрессээс зайлсхийх. Сайн унтах, амрах, спортоор хичээллэх зэрэг нь ходоод гэдэсний замд сайнаар нөлөөлдөг.

Доторын эмч нараас хоол боловсруулах тогтолцоо хэрхэн ажилладаг, үүнтэй холбоотойгоор янз бүрийн асуудал тулгарахад юу хийх хэрэгтэй, мөн эсрэг заалттай биш юм бол ямар холеретик эмийн ургамал хамгийн сайн гэх зэрэг зөвлөгөөг аваарай.

Эрүүл хоол тэжээл хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүчтэй зэвсэг гэдгийг маш сайн санаарай. Хорт хавдрын нийт тохиолдлын 30-40 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой байдаг юм шүү.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/zhelchegonnye-produkty/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait