САЙХАН бүсгүйн хэвшил болгох ЁСТОЙ 18 зарчим

Жинхэнэ дур булаам бүсгүй

Хажууд нь байж үлгэр жишээ авмаар сайхан эмэгтэйчүүд байдаг. Таньд өөртөө итгэх итгэлийг өгч, таныг тайвшруулж байдаг эмэгтэйчүүд байдаг. Жирийн охиныг жинхэнэ дур булаам бүсгүй болоход саад болж байдаг нэгэн зүйл байдаг, тэр бол бидний зуршил болсон зүйлээсээ салж чаддаггүй зан юм. Жинхэнэ дур булаам бүсгүй болох шийдвэрт хүрсэн эмэгтэй хүн амьдралын хэв маягаа эрс өөрчилж, зан чанар, биеэ авч яваа байдлаараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж эхлэдэг.

Хэрхэн бусдын нүдэнд сайхан харагдах вэ? Хэрхэн дур булаам сайхан хүүхэн болох вэ?

Эмэгтэй хүн болгонд ямар нэг онцгой сайхан зүйл байдаг, хэрвээ та хүсвэл түүнийг нь олж харж болно: гайхалтай сайхан гоолиг бие галбиртай, хацран дээрээ хонхорхойтой, сайхан үстэй эсвэл урт хөлтэй гэх мэт. Гэхдээ бид эмэгтэй хүний хурц оюун ухаан эсвэл уужуу сайхан сэтгэлийг харахаасаа өмнө тэр хүний талаарх эерэг сэтгэгдэлийг үгүй ​​хийдэг жижиг өө сэвийг олж харах нь илүү байдаг.

Бид жинхэнэ дур булаам бүсгүйн баримтлах ёстой ​​18 зуршлын талаар өгүүлэх гэж байна энэ бүхнээс та өөртөө итгэлтэй болох, нийгэм, орчиндоо сайхан сэтгэгдэл төрүүлэх санааг авах болно.

  1. Жинхэнэ дур булаам бүсгүйн хэв маягыг бүрдүүлэх

Дур булаам бүсгүйг хялбархан тодорхойлох анхны шинж тэмдэг бол – Хэв маяг. Нуруугаа бөгтийлгөх нь танд хичнээн тохь тухтай амар байсан ч хамаагүй, бөгтийхгүй байхыг хичээгээрэй, учир нь сайхан хэв маягийг бүрдүүлэх нь хүсэл зоригтой, сэтгэлийн тэнхээтэйн баталгаа юм. Бүжиг бүжиглэж, тогтмол спортоор хичээллэвэл цэх шулуун нуруутай болдог. Нурууны булчингууд чангарсан үед танд бөгтийх нь харин ч эвгүй байх болсныг анзаарах болно.

  1. Дур булаам бүсгүйчүүд хуурамч зүйлс хэрэглэдэггүй

Дур булаам бүсгүйчүүд хэзээ ч баян тансаг харагдахыг хичээдэггүй. Хуурамч брэнд зүйлс нь эд баялгийн үзүүлэлт биш. Үүний оронд, харин ч эсрэгээрээ, хуурамч зүйлс нь эзнээ бүдүүлэг харагдуулдаг. Эмэгтэй хүн үнэтэй брэндийн биш ч, чанартай хувцас өмссөн байвал дур булаам сайхан харагддаг.

  1. Будагаа тохируулж буддаг

Дур булаам бүсгүйчүүдэд өөрсдийгөө сайхан харуулахын тулд хэдэн тонн будалт хийх шаардлагагүй байдаг. Өөртөө анхаарал халамж тавьдаг эмэгтэй хүн өө сэвээ яаж далдлахаа сайн мэддэг бөгөөд аль болох байгалийн жамаар байхыг илүүд үздэг.

Өөртөө итгэлтэй, нүүр будалтгүй эмэгтэй эрчүүдийн харцыг булаадаг. Маш чанартай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг сонгох нь чухал. Дур булаам бүсгүйчүүд ямар өнгийн уруулын будаг, тоник, гоо сайхны хэрэгслийг сонгохоо мэддэг бөгөөд өдөр тутмын будалт болоод үдшийн нүүр будалтын ялгааг маш сайн мэддэг.

  1. Хэзээ ч яарч сандардаггүй

Дур булаам бүсгүйчүүд цагаа яаж зохицуулахаа мэддэг. Цагаа зөв зохицуулж сурсан учир тэр хэзээ ч юунаас ч хожимддоггүй, юунд ч яардаггүй гэсэн үг юм. Бүх зүйлийг тооцоолчихсон байдаг тул уймарч сандрах зүйл түүнд байдаггүй.

  1. Дур булаам бүсгүйчүүд хов жив ярьдаггүй

Бусдын араас гомдоллох юмуу шүүмжлэх нь зохисгүй юм. Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй бусдын хов живийг сонсдоггүй.

  1. Намуунхан зөөлөн дуу хоолой

Дур булаам бүсгүйчүүдын дуу хоолой нь тайван, зөөлөн хэрнээ өөртөө итгэлтэй байх ёстой. Дур булаам бүсгүйчүүд хэзээ ч чих дөжрөм чанга бас аягүйрхмээр хөхөрч инээдэггүй. Дур булаам бүсгүйчүүд ярилцагчийн статусаас үл хамааран ерөнхийлөгч байсан ч эмээтэйгээ ярьж байгаа юм шиг л тайван ярилцдаг байх ёстой.

  1. Явуут дундаа юм иддэггүй

Алхаж байхдаа юм идэх нь эрүүл мэндийн хувьд таагүйгээс гадна гоо зүйн хувьд ч тийм тааламжтай харагддаггүй. Ёс зүйн талаас гараараа хооллохыг зөвшөөрдөггүй учир анхны болзоон дээрээ пизза идэх тохиромжгүй.

  1. Дур булаам бүсгүйчүүд хүн найтаахыг үл ойшоодог

Хүн найтаахад эрүүл энхийг хүсдэг шүү дээ, гэр бүлийн хүрээнд энэ нь хэвийн л зүйл. Иймээс үл таних хүн эсвэл хамт ажилладаг хүн чинь найтаах юм бол юу ч болоогүй юм шиг үл томсорлох хэрэгтэй.

  1. Цаг сайн баримталдаг хүн бүхний түрүүнд алхдаг

Цаг сайн баримталдаг хүмүүс бусдын итгэл, хүндэтгэлийг хүлээж чаддаг. Хэрэв та цаг сайн баримталдаггүй бол бусдаас цаг барихыг шаардах хэрэггүй.

Vintage alarm clock at windows with abstract Blurred photo of sky train with traffic jam on early morning, traffic tranportation concept
  1. Дур булаам бүсгүйчүүд байнга тирко өмсдөг

Ёс зүйн дүрмийн хувьд дур булаам бүсгүйчүүд бизнес уулзалт, баяр ёслол дээр трикогүй ирэх ёсгүй. Гадаа хичнээн халуун байсан ч трико эсвэл оймс өмсөх хэрэгтэй, зарим тохиолдолд өмд өмсөж болно.

  1. Дур булаам бүсгүйчүүд шүхрээ эвхэж хатаадаг

Та гэртээ шүхрээ хүссэнээрээ хатааж болно. Харин та ажил дээрээ эсвэл айлд зочилон очихдоо шүхрээ хаалттай чигээр нь өлгүүрт өлгөж юмуу тусгай тавиур дээр тавьж хатаах ёстой.

Stylish red umbrella and rubber boots indoors
  1. Айлд зочилоод хоолноос нь татгалзаж болохгүй

Айлд зочилон очихдоо гэрийн эзэгтэйн аягалсан хоолыг идэхгүй байх юмуу хундагыг чинь дарсаар дүүргэхийг санал болгох үед татгалзаж, яагаад уухгүй байгаагаа тайлбарлах нь бүдүүлэг хэрэг гэдгийг анхаараарай. Хоолноос нь заавал амсаж үзэн, шампан дарснаас нь бага хэмжээгээр ч болов уух ёстой. Гэрийн эзэгтэйн хоолны ур чадварыг магтаж байгаарай.

  1. Дур булаам бүсгүйчүүд үсээ задгайлж бүжиглэдэггүй

Концерт дээр ч, дискон дээр ч гэсэн яригддаггүй дүрмүүд байдаг: бүжгэн дээр бусдыг гэмтээхээр хүнд үнэт эдлэл зүүж болохгүй. Үсээ задгай бүжиглэх хэрэггүй. Үсээ задгай бүжиглэх үед үс чинь хамтрагчийн тань хувцасанд наалдвал эхнэрт нь хардах сэтгэгдэл төрөх тул үсээ боосон байх ёстой.

  1. Дур булаам бүсгүйчүүд цагаан өнгийн гутал өмсдөггүй

Цагаан өнгийн гуталыг зөвхөн цагаан даашинз юмуу хуримын даашинзан дээр өмсдөг. Бусад тохиолдолд та биений өнгөтэй гутал сонгож өмсвөл зохимжтой, ийм өнгө нь бараг бүх зүйлстэй зохицдог.

  1. Дур булаам бүсгүйчүүд ажлаас айдаггүй

Дур булаам бүсгүйчүүд хэзээ ч бардам зан гаргаж болохгүй, хэрвээ хэн нэгэнд түүний тусламж хэрэгтэй бол тэр өөрийн чадах чинээгээрээ тусладаг байх ёстой. Үүнд гэрийн ажил, хоол хийх ч бас орно. Жинхэнэ эмэгтэй бол бүхнийг хийж мэддэг байх ёстой.

Funny housewife with rag / wipe and cleaning spray for window. Foam / soap on glass
  1. Зайгаа барьж чаддаг

Тэрбээр бусадтай ижил тэгш байдлаар сайн харилцаатай байхыг эрмэлздэг, араас нь муулагчидтай хөөцөлдөн хэрүүл маргаан үүсгэдэггүй.

  1. Бусдад талархахаас бүү зайлсхий

Эрчүүд боловсон соёлтой аятайхан эмэгтэйчүүдэд ямар нэгэн зүйлээр туслахад бэлэн байдаг, хамгийн гол нь ийм эрчүүдэд талархахаа бүү мартаарай. Энэ нь бусад бүх хүмүүст ч бас хамаатай тул бусдад ч бас талархаарай. Хэрвээ чи би чамд баярлалаа гэж хэлмээр байгаа бол өөртөө ч бас талархахаас бүү залхуураарай. Жинхэнэ Дур булаам бүсгүйчүүд ёс суртахуунтай байх ёстой.

  1. Дур булаам бүсгүйчүүд хэлэх үгээ мэддэг байх ёстой

Хуурамч найзуудад бүхнээ дэлгэн ярих хэрэггүй. Гайхалтай үзэсгэлэнтэй, ухаалаг хувцасладаг  эмэгтэйд ч бас нууц бий, ганц ам халалтаар бүх нууцаа алдах тохиолдол ч бас байдаг. Бүдүүлэг зохисгүй зүйл ярьдаг эмэгтэй найзууд байвал гайхах зүйл алга. Заримдаа зохисгүй үг хэлэхээс илүүтэй чимээгүй байж инээмсэглэх нь дээр байдаг.

picture of smiling student with blank text bubble

Хэлж буй үг нь хүмүүсийн хоорондын харилцаанд асар их үүрэг гүйцэтгэдэг, иймээс ярианы ёс зүйн дүрмүүд нь таныг зүй бус харьцаанаас зайлсхийхэд тусална. Дур булаам бүсгүйчүүд нь заавал нарийн мэдрэмжтэй байх ёстой, ийм мэдрэмжтэй болоход тань стилистууд танд туслана, тэд жирийн эмэгтэйчүүдээс дур булаам бүсгүйчүүд юугаараа ялгарах ёстойг таньд хэлж өгөх болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/istinnaya-ledi/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait