Нүүрнийхээ цусны эргэлтийг сайжруулах замаар залуу насаа илүү удаан хадгалах боломжтой

Францын алдарт гоо сайханчийн нүүрний массаж. Залуу сайхан арьс!

Та залуу насаа өдөрт 3 минутаар сунгаж болно! Итгэмээргүй байгаа биз? Францын гоо засалч Жоэл Сиокогын зохиосон массажны тусламжтайгаар нүүрнийхээ цусны эргэлтийг сайжруулах замаар залуу насаа илүү удаан хадгалах боломжтой болжээ.

Нүүрний арьс нь янз бүрийн хүчин зүйлүүдэд хэт мэдрэг байдаг учир бие махбодийн бусад хэсгүүдтэй харьцуулахад илүү хурдан хөгширдөг. Гэхдээ үүнд нэг давуу тал бий – арьсны мэдрэмтгий чанарыг бид зөв ашиглан, тухайлбал зөв массажилах замаар эсүүдийг сэргээн арьсыг хурдан нөхөн төлжүүлэх боломжтой. Жоел бол Рената Литвиновагийн хувийн гоо сайханч. Түүний энэхүү массажыг Рената Литвиновагийн төгс, өө сэвгүй харагддагын нууц гэлцдэг.

ЖОЭЛ СИОКОГИЙН НҮҮРНИЙ МАССАЖ

Арьсны өнгө, уян хатан байдал сайжирч зөөлөн улаа бутарсан төрхтэй болно! Үүнээс гадна энэхүү массаж нь массажилсны дараагаар түрхэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний үр нөлөөг ч нэмэгдүүлдэг сайн талтай. Уг массаж нь үндсэн гурван хөдөлгөөнөөс бүрддэг бөгөөд тус бүрийг нь нэг минут хийхэд хангалттай байдаг.

  1. Хоёр гарын долоовор, дунд болон ядам хуруунуудаар арьсан дээр нэгэн зэрэг дарж, духнаас цээж хүртэл дээш доош хөдөлгөөнөөр массажилж өгнө. Эдгээр даралттай массаж нь нүүрний бүх гадаргуу дээр жигд идэвхтэй нөлөө үзүүлдэг учир лимфийн гадагшлах урсгал нэмэгддэг, үүний үр дүнд нүүрний хаван арилж арьсны гадаргуу гөлгөр болдог.
  2. Хоёр гарын эрхий хуруу болон бусад хуруунуудынхаа өндгөөр арьсыг зөөлөн татаад, өргөж өгнө, гэхдээ хэт их сунгаж болохгүй. Нүдний эргэн тойронд маш анхааралтай байгаарай. Энэхүү массаж нь арьсны уян хатан байдлыг сайжруулж, үрчлээг мэдэгдэхүйц алга болгодог.
  3. Гараа суллаад, суларсан гараараа нүүрээ алгадна. Гэхдээ үүнийг алгаараа биш, хуруугаараа хийнэ гэдгийг анхаараарай. Иймэрхүү үйлдэл нь цусны эргэлтийг гайхамшигтай идэвхжүүлж, арьсны өнгийг сэргээж өгдөг.

Ийм богино хугацаанд хийддэг массаж тийм их үр нөлөө үзүүлж байгааг хараад та үнэхээр гайхах болно. Долоо хоногийн дараа сайхан арьстай болоод талархах болно. Энэхүү массаж нь ямар ч насны, ямар ч төрлийн арьстай эмэгтэйчүүдэд үр дүнгээ өгдөгөөрөө гайхалтай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait