Гаварны ашиг тус, анагаагч шинж чанар

Хуучин цагт энэхүү Вьетнамын “Одтой гавар” –ыг хүн бүр л хэрэглэж үзсэн байдаг! Гэвч бидний эцэг эхчүүд ч мэддэггүй байсан нэг зүйл бий…

20-30 жилийн өмнө Звездочка гэж бидний нэрлэдэг байсан Вьетнам гавар нь манай орны айл бүрийн эмийн санд байж байдаг байлаа. Энэхүү гайхамшигт тос нь байгалийн гаралтай 4 төрлийн тос агуулсан байдгийг хүмүүс тэр бүр мэддэгүй. Үүний найрлагад башир цэцэг буюу бидний нэрлэж заншсан хадаасан цэцэг, шанцай, гааны ургамал, эвкалипт агуулагддаг байна.

Хэрэв ханиад хүрсэн бол хамрынхаа доор “Одтой” гавар түрхэнэ. Толгой өвдвөл чамархайнд түрхэнэ. Мөн шумууланд хазуулснаас болж загатнаж байгаа газартаа өдөрт хэд хэд түрхвэл загатнасан тааламжгүй мэдрэмж арилна.

Гэхдээ энэхүү гаварны эдгээх шинж чанарууд үүгээр зогсохгүй. Бид таныг үүний онцгой зааварт анхаарлаа хандуулахыг хүсч байна. Үүний дагуу та шүдний өвчин, ханиад, томуу, тэр ч байтугай радикулитыг эмчлэхийн тулд биеийн ямар цэгүүдэд гавар түрхэх ёстойг мэдэж аваарай.

ГАВАР ТҮРХЭХ ЦЭГҮҮД

Анхаар!: Энэхүү гаварыг хэрэглэхийнхээ өмнө үүний найрлагад орсон зүйлүүдээс харшилдаг эсэхээ сайтар шалгаарай. Үүнийг хоёр нас хүрээгүй хүүхдүүдэд хэрэглэхийг хориглодог юм шүү.

  1. Шүд өвдсөн үед дараах 4 цэгт түрхэнэ.

  1. Нүүрэн дээрх дараах 3 цэг нь нус гойжсон хүндхэн ханиадыг давахад тустай иллэг хийгддэг цэг юм. Эдгээр цэгт гавар түрхээд массажилвал үйлчилгээ нь илүү сайн байдаг.

  1. Ангиныг хэдхэн түрхлэгээр эмчилнэ.

  1. Өвдөгний үений өвдөлтийг намдаахын тулд дараах цэгүүд дээр түрхэнэ.

5.  Дараах 6 цэг дээр түрхэж ханиадтай тэмцэж болно.

6.  Радикулит өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэхийн тулд дараахь 4 цэгийг олж түрхэнэ.

Таны харж байгаагаар, үнэтэй эмэнд мөнгөө үрэх шаардлагагүй … Эдгээр зөвлөмжүүд нь таны гэр бүлийн төсвийг хэмнээд зогсохгүй, тааламжгүй ханиаднаас салах, тэр ч байтугай ядаргаатай шүдний өвчнөөс ангижрахад туслах болно. Энэхүү гайхамшигтай гавар нь урьд өмнө айл бүрт байдаг байсанд гайхах зүйл алга.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait