Наранцэцгийн тосноос хавьгүй илүү амт, чанартай 7 төрлийн ургамлын тос!

Ердийн наранцэцгийн тосноос хавьгүй илүү амт, чанартай 7 төрлийн ургамлын тос!

Наранцэцгийн тос нь бараг бүх айлын гал тогоонд байдаг бүтээгдэхүүн юм. Мэдээж энэ ургамлын тосонд зарим чухал бодисууд агуулагддаг.  Зарим төрлийн тос нь наранцэцгийн үрнээс боловсруулан гаргаж авсан тосноос ч илүү эрүүл төдийгүй, бүр илүү ч амт чанартай байдаг.

Ингээд бид та бүхэнд наранцэцгийн тосыг бүрэн орлохуйц 7 төрлийн тосыг танилцуулахаар бэлтгэлээ!

УРГАМЛЫН ТОСНУУД

  1.  Тэмээлжний үрийн тос

Энэхүү тосыг Тэмээлж хэмээх ургамлаас гаргаж авдаг. Энэ тос нь маш амттай тос байдаг учир үүгээр салат амтлахад тохиромжтой. Мөн тэмээлжний тос нь наранцэцгийн тосноос хэд дахин илүү эрүүл тос байдаг. Нэг удаа хэрэглэж үзээд л та энэ тосонд дуртай болно.

  1. Хуш модны самрын тос

Хуш модны самрын тос нь Е витаминаар асар баялаг төдийгүй ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй. Энэхүү тос нь дархлааг сайжруулахаас гадна оюуны болон бие бялдрын чадавхийг нэмэгдүүлдэг онцгой ач холбогдолтой тос юм.

  1. Гичний тос  

Гичний тосонд өөх тосонд уусамтгай бүх төрлийн витаминууд агуулагддаг. Витамины агууламжийн хувьд наранцэцгийн тосноос хамаагүй илүү. Гичний тос нь ер бусын, хурц амттай.

  1. Маалингын тос

Маалингын тос нь арьс болон үсийг эрүүл байлгадаг F витамин, мөн арьсыг тань аль болох удаан хугацаанд залуу байлгахад тустай Е витамин болон ханаагүй омега-3 тосны хүчлүүд хамгийн ихээр агуулдаг хүчирхэг антиоксидант юм.

  1. Хулууны үрний тос

Энэхүү ургамлын тосны найрлагад элэгийг хамгаалж, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулдаг олон тооны биологийн идэвхт бодисууд агуулагддаг. Энэхүү тос нь дархлааг сайжруулж, арьсны өнгийг сэргээдэг.

  1. Эрдэнэ шишийн тос

Эрдэнэ шишийн тосонд ханаагүй тосны хүчлүүд (F витамин) болон Е витамин ихээр агуулагддаг. Эрдэнэ шишийн тосыг залуу, эрүүл биеийн эликсир гэж нэрлэж болно.

  1. Оливийн тос
Чидун жимсний тос нь омега-9 болон омега-3 тосны хүчил агуулдаг хамгийн ашигтай ургамлын тосонд тооцогддог. Мөн бодисын солилцоог идэвхжүүлдэг эрүүл тос юм. Энэхүү тос нь олон ашигтай шинж чанартайгаас гадна оле, линол, пальмитик, стеарины хүчил, Е, К витаминууд агуулдаг.

Байнга хэрэглэдэг наран цэцгийн тосоо дээр дурьдсан ургамлын тоснуудын аль нэгээр нь сольж хэрэглээд нэг үзээрэй. Та хоолондоо ер бусын амтыг нэмээд зогсохгүй эрүүл мэнддээ ч хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *