Артерийн судас цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн

Артерийн судсаа цэвэрлэж, зүрхний шигдээсээс сэргийлэх нь хамгийн эрүүл арга юм. Хүн эрүүл амьдрахын тулд эрүүл хооллох хэрэгтэй бөгөөд өөрийн бие махбодийн онцлогт тохирсон хоол хүнсийг сонгож хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.

Цусанд шим тэжээл, амин дэм шингэхэд тусалдаг артерийн судсыг цэвэрлэх үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр зүрхээ эрүүлжүүүлж, өвчнөөс сэргийлэх боломжтой.

1. Спаржа /хэрээн нүд/

Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахаас гадана цусны даралт буулгаж, судас нарийсах өвчнөөс хамгаална. К вимаминаар баялаг учир цусны бүлэгнэлтийг хэвийн байлгаж, хор гадагшуулах үйлчилгээтэй.

2. Авакода

Энэ ногоо нь загасны махнаас илүү Омега-3 аар баялаг атлаа тослог багатай учир хүний цусан дэхь холестериний хэмжээг тэнцвэржүүлдэг. Авокадод хүний биед хэрэггүй зүйл нэг ч байдаггүй. Артерийн судасны хананд наалдсан хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулах ба элэг эрүүлжүүлэхэд хамгийн тохиромжтой ногоо юм.

3. Цэцэгт байцаа /брокколи/

К амин дэмээр баялгаас гадна үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй каемпферол хэмээх бодис агуулдаг учраас бүх төрлийн үрэвслийг дарах шидтэй. Д амин дэмийн шаардлагатай хэрэглээг дангаараа хангадаг ба лютейн хэмээх бодис нь артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад тусалдаг.

4. Куркуму /tumeric/

Цагаан гаатай нэг төрлийн ургамал ч халуун ногооны шинж чанар нь илүү. Үүнийг хоолоо амтлах зорилгоор байнга хэрэглэсэнээр та артерийн судасны хана гэмтэх асуудалтай хэзээ ч тулгарахгүй.
5. Анар: Эмч нар цус багадалттай хүмүүсийг анар жимс хэрэглэхийг зөвлөдөг. Анарт байдаг ашигтай бодисууд нь судасны ханыг уян хатан байлгах, цусны эргэлтийг сайжруулж залуужуулах үйлчилгээтэй.

6. Илжгэн чих

“Хор саармагжуулагч” л гэсэн үг. Артерийн судасны жинхэнэ “хогийн шүүр” юм. Мөн илжгэн чих жимс гэдэс дотор, элэгний үйл ажиллагааг тогтворжуулж, нүдний хараа сайжруулан арьсны өнгө засдаг тустайн дээр хорт хавдрыг зогсоох үйлчилгээтэй. Хорт хавдрын ямар ч үе шатны үрэвслийг даамжруулахгүйгээр зогсох бета-каротиноор маш баялаг, мэдээж бета-каротин хор тайлах гайхалтай үйлчилгээтэй учир хүний бие организмын үйл ажиллагааны эмгэгийг засан эмчилдэг.

7. Ногоон цай

Өдөрт нэг аяга ногоон цай уухад судасны бөглөрөл өвчнийг насан туршдаа мартана. Мөн антиоксидант ихээр агуулсан учраас дархлааг дэмждэг. Тамхи татах үед хүний биед үзүүлдэг хортой нөлөөг багасгаж утаа угаар, химийн бодис зэргийн хорыг артерийн судасны хананаас хөөн зайлуулдаг байна.

8. Корица /cinnamon/

 

Корица нь бие мах бодийг ерөнхийд нь цэвэрлэхээс гадна цусан дахь чихрийн агууламжийг багасгана. Цусан дахь чихрийн хэмжээг бууруулснаараа өөхний хуримтлалыг задалдаг. Тиймээс зүрх, элэг, цөс зэрэг эрхтэнд ачаалал бага очдог байна.

9. Спирулина /мушгиа замаг/

Спирулинаг хэрэглэх үед биеийн байдал, энерги мэдэгдэхүйц нэмэгддэг. Биед шаардагдах шимт бодисуудаар хангаж, биеийг цэвэрлэж, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиад, хомхой, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчин үүсгэгч вирусууд болон бүх төрлийн хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалтыг бий болгодог. В амин дэмүүд, Д,К,Е амин дэм, кальци, хром, зэс, магни, фосфор, кали, цайр зэрэг маш олон амин дэмийг агуулдаг бөгөөд биеийн дотоод хүчил, шүлтийн орчинг тэцвэржүүлж цусны эргэлтэнд маш сайн нөлөө үзүүлдэг.

10. Цангис жимс

Энэ жимсийг Птеростильбен гэдэг хүчтэй антиоксидант, хавдрын эсрэг үйлчилгээтэй химийн субстанци агуулагддаг Пектин- Уусдаг фибер нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээх ач холбогдолтой байдаг байна. Тиймээс байнга хүнсэндээ хэрэглэж, шүүсийг нь ууж заншвал зүйтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *