Хүмүүс ихэвчлэн артерийн судасны өвчлөлийг настай хүнд тохиолддог хэмээн боддог. Гэтэл өнөө үед тийм биш харьцангуй залуужиж 20 гаруй насны хүмүүст маш олон шалтгааны улмаас тохиолдох болжээ. Тиймээс энэ өвчний үед илрэх шинж тэмдэг танд илэрдэг бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
1. Гар болон хөл өвдөх
Явган алхах болон идэвхитэй хөдөлгөөн хийх үеэр хөл өвдөх нь артерийн бөглөрлийн шинж тэмдэг байж болно. Таны хөл хангалттай цусаар хангагдаж чадахгүй цусны урсгалд саатал бий болсон гэсэн үг юм. Эдгээр шинж тэмдгүүд нь булчингийн өвдөлт, хөл (эсвэл гаранд) булчинд илэрч болно. Өвдөлтийн байрлал нь хаана бүлэгнэл үүссэн эсвэл судасны нарийсал үүссэнээс хамаардаг.
2. Цээж хөндүүрлэх
Зүрхэнд очих цусны эргэлт удааширсанаар цээж хөндүүрлэн өвддөг. Энэ үед ухаан балартах, мэдээ алдах, бие давчдах, даралт ихсэх, бие халуу шатах зэрэг шинж тэмдэг мэдрэгдэж болно. Хүмүүс бие махбодийн болон сэтгэл санааны дарамтаас болж энэ шинж тэмдгийг анзаарч мэдэрдэггүй. Судас бөглөрөх нь маш аюултай зүрхний шигдээс үүсэхийн дохио өгч буй хэлбэр гэдгийг санаарай. Эдгээр шинж тэмдэг илэрлдэг бол эмчид хандаарай.
3. Түр зуур хараа хаагдах буюу нүд бүрэлзэх
Каротидийн артери нь нүдний болон тархийг цусаар хангадаг судас юм. Хэрэв эдгээр артериудад бөглөрөл үүсвэл нүдний хараа алдагдах эсвэл нүд бүрэлзэн харагдах орчин хязгаарлагдах үзэгдэл бий болно. Хэрэв бүрэн бөглөрөл үүсвэл тархинд цус харвах аюултай. Тиймээс энэ шинж тэмдгийг мэдэж авах нь маш чухал юм.
4. Нурууны доод хэсгээр өвдөх
Хэрэв таны нурууны өвддөг бол та үл тоомсорлон болохгүй шинж тэмдэг юм. Нурууны доод хэсгээр цусны урсгал багасч, нугаламын хоорондох диск нь хэврэгшинэ. Энэ нь ихэвчлэн артериийн судасны бөглөрөлтэй хүмүүст тохиолддог хамгийн анхны шинж тэмдэг юм. Судалгаагаар хөгжингүй орнуудад 10% нь 20иод насандаа хэвлий, нуруугаар өвдөж эхэлсэн байдаг аж.
5. Амьсгал давчдах
Титэм судас гэмтсэн үед бие махбодийнхоо хэрэгцээг хангахуйц хангалттай цусыг шахаж чадахгүй байгаа учраас амьсгал давчдах шинж тэмдэг бий болно. Судалгаагаар ихэнх хүмүүс амьсгал давчдах нь ноцтой асуудал хэмээн авч үзэлгүй орхигдуулдаг аж. Энэ нь заримдаа эмчилгээ шаардлагатай титэм судасны ноцтой өвчний илрэл байж болох учир эмчид хандах хэрэгтэй.
6. Хүйтэн хөл
Хөл байнга хүйтэн байх нь захын /Захын Артерийн Өвчин (PAD)/ судасны бөглөрөл үүссэнтэй холбоотой юм. Артерийн судасны нарийсал нь цусны эргэлтийг удаашруулсаны улмаас 4 мөчний цусан хангамж муудаж хөрөх даарах шинж тэмдэг бий болно. Үүнээс гадна, PAD нь тархины цус харвалт, зүрхний шигдээс болон зүрхний хүнд хэлбэрийн өвчний үед илэрдэг шинж тэмдэг юм.
7. Толгой эргэх ба сульдах
Харвардын Эрүүл мэндийн төвийн мэдээлснээр ядаргаа туссан үед толгой эргэх, бие сульдах шинж тэмдгээр артерийн судасны өвчин илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ нь цусны урсгал муудсаны улмаас хүчилтөрөгчийн түвшин буурсантай холбоотой байдаг. Эмч нар эдгээр шинж тэмдгүүд нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байгааг мэдээлжээ.