8 хоногийн дотор нүүрний бүх үрчлээсийг арилгах болно!

Эмийн сангаас авах боломжтой хямдхан хэдий ч хүчирхэг зүйлс: 8 хоногийн дотор нүүрний бүх үрчлээсийг арилгах болно!

Эмийн сангаас хямд үнээр худалдаж авах боломжтой зарим бүтээгдэхүүнүүд үнэтэй тосноос илүү үрчлээнээс хамгаалах үр дүнтэй байдаг. Хэрвээ та аль болох боломжийн байдлаар арьсаа зөв арчилахийг хүсч байвал эдгээр зөвлөмжүүд танд туслах болно. Үүнийг анхааралтай уншаад, арьсанд тань тохирох хэрэгслийг сонгоорой.

Үрчлээний эсрэг үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүнүүд

  1. A болон E витамины комплекс

A болон E витамины комплексийг өглөө болон оройд нүдээ тойруулан түрхээрэй. Хоёр долоо хоног хэрэглэхэд үр дүн нь ажиглагдаж эхлэнэ. 2 долоо хоног хэрэглээд 1 сар завсарлана. Эдгээр витаминуудыг нүүрний маскандаа нэмж хийгээд хэрэглэж болно, мөн 1 капсулаар 10 өдөр (1 сар завсарлана) дараалан уувал арьсны өнгө сэргэж, үс, хумсны ургалт сайжирдаг.

  1. Ретинолын тосон түрхлэг

Ретинолын тосон түрхлэг нь батганы эсрэг үйлчилгээтэй А аминдэмийн нийлэг аналог юм. Гэхдээ энэхүү тосыг хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, залуужуулах тос болгон хэрэглэдэг. Мөн түүнчлэн энэ нь арьсны өнгийг сэргээж, улайлтыг багасгах нөлөө үзүүлдэг.

  1. Геморройн эмчилгээний зориулалттай лаа болон тосны стандарт бус хэрэглээ

Геморройн эмчилгээнд ашигладаг лаа болон тос нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг байна. Эдгээрийг гоо сайхандаа хэрэглэвэл гүн үрчлээг ч тэнийлгэж чаддаг. Үүний нууц нь эдгээрт акулын элэгний тос болон эд эсийг нөхөн төлжүүлэх, сэргээх үйлчилгээтэй бусад бодисууд агуулагдаж байдагт оршдог байна. Эдгээр тос, лаа нь бас арьсны хаванг ч арилгадаг. Геморройн эмчилгээнд ашигладаг лаа болон тосыг дараах байдлаар ашиглахыг зөвлөж байна: лааг аяганд хийгээд савтай халуун усан дээр зөөлрүүлээд нүдний доорх арьсанд болон нүүрэндээ бүхэлд нь түрхэж хэрэглэж болно. Холливудын одод хүртэл энэхүү гоо сайхны нууцыг нойргүй шөнийн дараа арьсаа сэргээх, нүдний доорх хөхрөлтийг арилгахад хэрэглэдэг байна.

  1. Вьетнам гавар

Арьсыг төгс чангалдаг. Үр нөлөө нь үүнд агуулагддаг олон найрлагат бодисын нөлөөгөөр бараг түрхсэн тэр даруйд харагддаг. Вьетнам гаварт агуулагддаг онцлог ургамалуудыг нэрлэвэл; гааны болон гаварын тос, шоргоолжны  хүчил, сармис, эвкалипт, батраш, шанцай, сарнайн ханд, газрын тосны вазелин – энэ нь бас бальзамын найрлагад ордог. Гаварыг түрхэхдээ нүдний эргэн тойрондоо хүргэхээс зайлсхийгээрэй.

  1. Аспиринан гуужуулагч

Үүнийг арьсаа цэвэрлэх, сэргээх зорилгоор ашигладаг. Аспириныг дэвтээмэгц (яг нэг дусал усаар) нунтаг болно, түүн дээр нь 1 халбага зөгийн бал нэмээд, холих хэрэгтэй. Холимогийг нүүрэндээ түрхээд 10 минут байлгаж байгаад, гуужуулах маягаар массажлаж өгнө, дараа нь сайтар зайлж угаана. Энэхүү долоо хоног тутамд нэг удаа тавьж арьс цэвэрлэх маск нь арьсны улайлтыг ч арилгадаг.

  1. Цайрын тосон түрхлэг

Нүүрний бүх арьсандаа нимгэн түрхэж хэрэглэнэ. Гэхдээ цайр нь арьсыг маш их хуурайшуулдаг гэдгийг санаарай, иймээс энэ процедурын дараа чийгшүүлэгч түрхэхээ мартуузай, ялангуяа ам, нүдний доод хэсгээр, гол төлөв үрчлээ их үүсдэг хэсгүүдээ сайн чийгшүүлээрэй.

  1. Гидрокортизоны тосон түрхлэг

Энэхүү эмчилгээний тос нь нүдний булангийн цацраг үрчлээсийг сайн арилгадаг. Энэ тос нь үрчлээг багасгах үр дүнтэйгээс гадна арьсны чийгийг сайн хадгалдаг. Нууц нь юу вэ гэхээр: үрчлээс бол арилахгүй, зүгээр л арьсыг “тэнийлгэж татсан” жижиг хаван маягын зүйл үүсдэг байна. Хөгшрөлтийн эсрэг үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч мөн ижил ийм маягаар үйлчилдэг юм шүү.

Та үргэлж дэлбээлж буй цэцэг мэт сайхан, гоо үзэсгэлэнтэй байгээ! Эдгээр зөвлөмжийг ашиглан урьд өмнө шийдэж чаддаггүй байсан арьсны асуудалуудаа эмийн санд байдаг энгийн зүйлсээр шийдэж болохыг та харах болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *