ЦАГААСАА эрт БУУРАЛТсан ҮСИЙГ гэрийн нөхцөлд ЭМЧЛЭХ 5 эмчилгээний арга

ЦАГААСАА ӨМНӨ БУУРАЛТСАН ҮСИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ЭМЧЛЭХ

Туршаад үзээрэй!

Та залуухан хэдий ч цагаасаа хэт эрт бууралтаад байна уу? Тэгвэл цагаан үс таны том асуудал шүү.

Асуудал нь удамшлын урьдал байдал, хоол тэжээлийн дутагдал, дааврын хэлбэлзэл, тамхи татах, орчны бохирдол, стресс, үсэндээ тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэх, архаг ханиад, хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл, бамбай булчирхайн эмгэг зэрэг зарим хүчин зүйлээс үүдэлтэй байж болно.

Энэтхэг бүсгүйчүүдийн гялалзсан өтгөн хар үсний нууц буюу тэдний хэрэглэдэг үсний гайхалтай эмчилгээг та бүхэнд танилцуулах гэж байна.

Энэтхэг бүсгүйчүүдийн цагаасаа эрт бууралтсан үсийг гэрийн нөхцөлд эмчилдэг 5 төрлийн эмчилгээг дор оруулав.

  1. Энэтхэг тошлой / Индийский крыжовник / Indian gooseberry

Энэтхэг тошлой буюу амла нь үс эрт бууралтах, шингэрэх, унах зэрэг янз бүрийн асуудлыг шийдэхэд тустай. С витамин ба антиоксидантаар баялаг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хоолны саванд кокосын тос хийгээрэй. Хатаасан Энэтхэг тошлойгоо (хэрвээ хатаасан нь байхгүй бол нунтагыг нь ч хэрэглэж болно) кокосын тос руугаа хийгээд буцалгана. Хөрөхөөр нь үс болон хуйхандаа түрхэнэ. Үүнийгээ бүх л шөнийн турш байлгавал илүү сайн, боломжгүй бол дор хаяж нэг цаг байлгаад зайлж угаана. Энэхүү үс, хуйхны эмчилгээг долоо хоногт нэгээс хоёр удаа хийвэл зохимжтой.

  1. Каррины навч / Листья карри /

Каррины навч нь хар үсний пигментүүдийг нэмэгдүүлдэг. Каррины навчыг кокосын тостой хослуулан үсний тоник болгон хэрэглэж болно.

  • Каррины цөөн хэдэн шинэ навчийг 1 хоолны халбага кокосын тосонд буцалгана. Тосыг нь сайн хутгаарай.
  • Үс, хуйхандаа түрхэнэ. Үсэндээ 30-45 минут байлгаад дараа нь угаана.
  • Энэ эмчилгээг долоо хоногт дор хаяж нэгээс хоёр удаа хийгээрэй.
  • Та мөн өдөр бүр каррины шүүс уусан ч бас болно шүү дээ.
  1. Хенна навч

Хенна нь байгалийн гаралтай гайхалтай үсний будаг юм. Энэ нь таны үсийг илүү бараан өнгөтэй болгохоос гадна үсний гялалзсан өнгө, долгионыг нь хадгалж байдаг.

Хеннагийн хэдэн навчийг нунтаглааад 3 халбага нунтаг Энэтхэг тошлой, 1 цайны халбага кофе, бага зэрэг тарагтай холиод үсэндээ жигд түрхээрэй. Түрхсэний дараа хатахаар нь зайлж угаагаад дараа нь үсээ ердийнх шигээ шампуньдаж угаагаарай. Уг процедурыг хоёроос дөрвөн долоо хоног тутамд давтаж хийнэ.

  1. Кокосын тос ба нимбэгний шүүс

Кокосын тос нь таны үсийг гайхамшигтай сайхан болгоно. Кокосын тос нь үсийг чийгшүүлж, үсний ургалтыг өдөөж өгөхөөс гадна үс, хуйхны эмзэгшилыг арилгаж, үсийг гялалзуулж өгдөг.

  • 3 халбага лемоны шүүсийг ижил хэмжээний кокосын тосон дээр хийхэд урт үсэнд ч хангалттай хүрнэ.
  • Үс, хуйхандаа түрхээд наад заах нь 1 цаг байлгаад шампуниар угаана.
  • Долоо хоног бүр түрхэж байгаарай.
  1. Розмарин ба шар дэрний навч

Хагас аяга хатаасан розмарин, шар дэрний навчийг хоёр аяга усанд буцалгана. Хэдэн цаг хандлаж байлгаад хандмалыг сайн хутгана. Үүнийг үсээ угаасныхаа дараа үсээ шавшиж зайлна. Угаахаасаа өмнө 15-20 минут байлгаарай. Долоо хоног бүр энэ эмчилгээг хийгээрэй. Энэхүү розмарин шар дэрний навчны ханд нь буурал үсийг багасгахад хамгийн тустай эмчилгээ болж чадна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://fithacker.ru/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait