Алимны цуу үс өтгөрүүлж, хаг арилгана. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн ийм гайхалтай үр дүн үзүүлэхгүй!

Алимны цуу үсийг өтгөрүүлж, хагийг арилгадаг. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн ийм гайхалтай үр дүн үзүүлэхгүй!

Өнөө цаг бүсгүйчүүд өдөр тутмын гоо сайхандаа химийн эрчимжүүлсэн найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс аль болох татгалзах болсон. Ялангуяа үсэндээ байгалийн гаралтай хор нөлөө багатай бүтээгдэхүүн хэрэглэх болсон. Алимны цуу, кокосын тос гэх мэт байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх болсон. Алимны цуу нь ямар ч химийн нэмэлт бодис агуулдаггүйгээс гадна үсэнд маш сайн тэжээл болдог байна!

Алимны цуу нь боломжийн хямд үнэтэй байдаг бөгөөд үүнийг аль ч супермаркетаас худалдан авч болно. Алимны цуунд үсийг тань гялалзуулж, намирсан сайхан болгох ашигт бодисууд олон бий.

Алимны цууг үс угаагч эсвэл зайлагч бодис болгон ашиглаж болно. Мөн шүршигч саванд ус, цагаан цуу (3: 1 харьцаатайгаар) дүүргээд, шингэнийг үс рүү болон үсний уг руу шүршиж, 10 минут байлгаад хүйтэн усаар зайлж угаана.

АЛИМНЫ ЦУУНЫ АШИГ ТУС

  1. Алимны цуу нь бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна хагийг ч арилгах үр дүнтэй. Хэрэв таны хуйх хуурайшиж загатнадаг бол алимны цуу нь тэрхүү цочролыг арилгахад туслах болно. Хуйх тань мэдэгдэхүйц эрүүлжинэ.
  2. Үсээ ширэлдүүлэхээс сэргийлж алимны цуу шүршээд үзээрэй. Үсээ самнахад чинь илүү хялбар байх болно.
  3. Бидний хэрэглэсэн хуванцар сав хаягдаж, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг. Иймд хэрэглэсэн шүршигч саваа дахин дахин ашиглаж байгаарай. Алимны цуу, ус хоёрыг 4: 1 харьцаатайгаар найруулан гар хийцийн үсний ангижруулагч хийгээд дууссан шүршигч савандаа хийгээд үсээ ангижруулж болно. Байгаль орчиндоо ээлтэй байцгаая!
  4. Үсээ алимны цуугаар зайлвал үс чийгийг илүү сайн шингээж аван, илүү их өтгөрч ургадаг байна.
  5. Алимны цууны рН нь дунджаар 5-аас 5.5 –ийн хооронд байдаг нь үсэнд хамгийн тохирох хэмжээ юм. Үсний байгалийн рН-ийн тэнцвэрийг сэргээхэд алимны цуу нэн тустай.
  6. Та шампунь, ангижруулагчийн оронд алимны цуу хэрэглэж болно, үүгээр үсээ угаахад өөр нэмэлт хэрэгсэл шаардлагагүй.
  7. Алимны цуу нь үсний ургалтыг дэмждэг тул мэдэгдэхүйц өтгөн болгодог.
  8. Алимны цуу нь үсийг шулуун болгохоос гадна илүү намирсан зөөлөн болгоно.
  9. Шампуниар угаасны дараа олон дахин сайтар зайл угаахгүй бол химийн бодиснууд нь үсэнд үлддэг. Алимны цуугаар зайлж үсэнд үлдсэн бүх химийн бодисуудыг нь амархан арилгаж болдог.
  10. Мөн алимны цуу нь үсийг салаалахаас ч сэргийлж өгдөг сайн талтай.

Үс арчилгаандаа алимны цууг ашиглаж байгаарай. Ингэж байвал үс тань илүү гялалзсан, эрүүл болно. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн танд ийм сайн үр дүнг өгч чадахгүй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *