Таргалалт, таагүй зүйлсийг үгүй хийж, Эрч хүчийг сэргээх 6 дасгал

Таныг энергиэр цэнэглэж, оюун ухааныг тань сэргээх ба анхлан хичээллэгсдэд ч сурахад хэцүү биш 6 дасгалыг та бүхэнд хүргэж байна. “Завгүй”, “ажил их” зэрэг нь ердөө л хоосон яриа бөгөөд танд өдөрт 15 минут л хэрэгтэй.

1. V-суулт

V-суулт нь нурууны гол булчингийн сунгалт болон биеийн тэнцвэрийг сайжруулах чухал дасгал болж өгнө.

  • Дээш харж хэвнэ.  Гараа хажуудаа аваад хөл шулуун байна.
  • Амьсгалаа аваад хөл болон нуруугаа дээш өргөнө.
  • Алгуурхан эхний байрлалдаа очих бөгөөд мөр болон хөлөө газарт хүргэлгүйгээр дасгалыг давтан хийнэ.
  • Дасгалыг 15-20 удаа хийгээрэй.

2. Илжигний тийрэлт

Илжигний тийрэлт дасгал нь таны биеийг төгс галбиртай болоход тусална.

  • Хөлөө өвдгөөрөө нугалж, дөрвөн хөдөлнө. Нуруу шулуун байх бөгөөд гэдсээ татна.
  • Өрөөсөн хөлөө арагш нь өргөнө. Буцаж эхний байрлалдаа очих бөгөөд өвдгөө газарт хүргэлгүй дасгалыг дахин хий.
  • Нэг талаараа 20-25 удаа хийнэ. Эсрэг талаараа мөн адил тоогоор хийгээрэй.

3. Гүүр дасгал

Энэхүү дасгал нь таны нурууны доод хэсгийн булчинг хөгжүүлэх маш үр дүнтэй дасгал юм.

  • Дасгалын гудсан дээрээ дээш харан хэвнэ. Хоёр гараа хажуудаа авна. Дараа нь өвдгөө нугална.
  • Амьсгалаа аваад биеийн тааз хэсгээрээ дээш өргөх хэрэгтэй. Таны бие шулуун нэг шугманд байна.
  • Эхний байрлалдаа буцаж очоод 12-15 удаа давтан хийнэ.

Та байрлалаа өөрчлөн нэг хөл дээрээ дасгалыг хийж болно. Таны биеийн бүх булчингууд ажиллана. Кегелийн дасгалтай адилхан нөлөөтэй. Таазны булчинг чангална. Мөн шээсний сувагт сайнаар нөлөөлдөг. Энэ дасгалыг тогтмол хийвэл дур ханах чадвар нэмэгддэг. Зурагт үзүүлсний дагуу хийгээд уртаар амьсгал авч, удаанаар гаргаад хийгээрэй.

4. Тохойгоо нугалсан Планк

Хагас хэвтээ байдалд, хөлөө тэгш байрлуулна, гараа 90 хэмээр тохойгоор нугална (эвтэйхэн байлгахын тулд алгаа хооронд нь нийлүүлж болно).

  • Толгойноос хөл хүртэл бие тэгш байрлалд байхыг мартаж болохгүй, тохойг мөрний хэмжээнд тавина.
  • Өгзөг дээш биш, гэдэс татаастай.
  • Энэ дасгал гэдэсний булчинг чангалахаас гадна цээжний болон бэлхүүсний булчинг чангалж өгнө.

5. Хажуу талаараа хэвтээд хөлөө өргөх

Хажуу талаараа хэвтээд хөлөө өргөх дасгал нь гуяны гадна талын булчинг хөгжүүлнэ. Хөлөө аль болох илүү сайн дээш өргөх хэрэгтэй.

  • Дасгалыг нэг хөлөндөө 12-15 удаа хийгээрэй.
  • Нөгөө талаараа мөн адил хийнэ

Дасгалыг хийх үедээ нуруураа битгий нумруулаарай.

6. Мөрөн дээрээ зогсох

Мөрөн дээрээ зогсох дасгал нь  бие тэнцвэрээ олох чадварыг сайжруулж гэдэсний болон нурууны булчинг хөгжүүлнэ. Мөрөн дээрээ зогсох дасгал нь сэтгэл санааг тайвшруулж, ядаргааг тайлж, хоолны системийг сайжруулж, зүрхэнд дасгал болж өгдөг.

Бонус: Таны биеийг маш сайхан амраах дасгал.

Энэ бол Аз жаргалтай хүүхэд  хэмээх дасгал юм. Дасгал биеийн доод хэсэгийг зөөлөн сунгах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ядаргаа тайлахаас гадна эрчимтэй дасгал хийсний дараа таныг тайвшруулж амраах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait