Таны элгийг эмчлэх ШИДТЭЙ дасгал. Та өөрийгөө эрүүлжүүлээрэй

Хүний бие организмд элэгний гүйцэтгэх үүргийг тоочоод баршгүй. Олон янзын үүрэг гүйцэтгэх энэ эрхтний маань үндсэн үүрэг нь янз бүрийн саад, тээг болох явдал бөгөөд олон төрлийн хор, муудсан хүнсний хорт эд эс, уураг зэргийг биеэр тараахгүй байхыг чухам элэг л хийдэг билээ. Буруу хооллолт, архи, муу зуршлууд зэрэг нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, яваандаа өвчлүүлэхэд хүргэдэг. Ихэнхдээ элэгний дутагдлын янз бүрийн хэлбэр, элэг өөхлөх, (элэгний цирроуз үүсэх эх суурь болох өвчин) янз бүрийн гепатит зэрэг өвчнөөр элэг өвчилдөг. Хэрвээ эдгээр өвчин даамжирсан бол эм тариа хэрэглэхээс өөр аргагүй ба харин урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дасгалын тусламжтайгаар хийж болно.

Торсо твист байрлал цусны эргэлтийг сайжруулна.

Та энэ дасгалыг хийж биеэ эргэлдүүлэх нь элэгний цусны эргэлт сайжирч, хүчилтөрөгчөөр хангагдахад тусалдаг. Бие махбодийн эрчим хүчийг нэмэгдүүлж, шим тэжээлийг  хэрэгцээтэй газартаа хүрч үйлчлэхэд нөлөөлнө.

Хэрхэн хийх вэ:

  • Өөрт тухтай газараа нуруугаа эгцлэн хөлөө завилан сууна
  • Баруун гараа зүүн өвдөг дээрээ тавина
  • Зүүн гараа ардаа  тулна
  • Энэ байрлалаар 30 секунд барина. Эсрэг талаараа мөн адил дасгалыг хийгээрэй. Нэг талдаа 5 удаа хийнэ.

Элгийг хүчил төрөгчөөр хангах дасгал

Энэхүү дасгал нь элгэнд бага зэрэг даралт өгч элгийг хүчилтөрөгчөөр хангаж эрүүл байдлаа удаан хадгалахад тустай юм.

Хэрхэн хийх вэ:

  • Зөөлөн дэвсгэр дээрээ суугаад хөлөө өвдгөөрөө нугалаад  нуруу шулуун байдалтай сууна.  Зүүн хөлөө баруун өвдөгөө давуулан тавина.
  • Баруун гар зүүн хөлөн дээр байрлах бөгөөд биеэ ар тийш нь эргүүлнэ.
  • Зүүн гараараа ар талын шалан дээр тулж өгөөд толгойгоо мөн адил ар тийш нь эргүүлнэ.
  • Энэ байрлалаар 30 секунд барина. Эсрэг талаараа мөн адил дасгалыг хийгээрэй. Нэг талдаа 5 удаа хийнэ.

Таны гэдэс дотрыг амрааж элгийг бат бөх болгох дасгал.

Cтрессийн эсрэг элэгний үйл ажиллагааг сайжруулах иллэг

Энэ цэгт массаж хийж өгснөөр элгийг амрааж тайвшруулах бөгөөд  улмаар элэгний үйл ажиллагааг дэмжих болно. Илүү сайн ажиллуулахын тулд завсарлага авч амраах хэрэгтэй.

Хэрхэн хийх вэ:

  • Баруун талаараа зөөлөн гадаргуу дээр тогтвортой хэвтнэ.
  • Элгэн дээрээ 10 секундын турш бага зэрэг даралттай иллэг хийж өгнө
  • Гараа анхны байрлал руугаа буцаж аваачаад 10 секунд болно
  • Дасгалыг нэг талдаа 20 удаа давтан хийгээрэй

Хятадын уламжлалт элэг амраах дасгал.

Стресс болон таагүй байдал нь биеийн тэнцвэргүй байдал үүсгэх гол шалтгаан болдог. Энэ дасгал нь таны зовиурыг  арилгаж тайвшруулахад туслах болно.

Хэрхэн хийх вэ:

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
  • Алгаа дээш харуулан мөрний түвшинд очих хүртэл дээш өргөж өгнө
  • Буцаж эхний байрлалдаа очоод дасгалыг 50 удаа давтан хийнэ.

Элгийг эмчлэх иогийн дасгал

Энэхүү дасгалыг халасана гэж нэрлэх бөгөөд элэгний элдэв дутагдлыг үгүй болгоход тустай дасгал юм. Энэ дасгалыг хийснээр гепатитын эсрэг үйлчилгээг идэвхжүүлж, ци энергийг биеэр тарахад тусална.

Дасгалаа зөв хийхийн тулд нуруугаараа хэвтээд гараа биеэ дагуулан тэгшхэн доошоо харуулж тавина. Энэ бол үндсэн байрлал ба цаашдын хөдөлгөөнийг маш болгоомжтой, зөөлөн хийх хэрэгтэй. Эхлээд хөлөө өргөж шалтай перпендикуляр болгох ба гараараа тулж хөлөө толгой дээгүүрээ давуулан хөлийн үзүүрийг шаланд хүргэнэ. Хөл тэгш байх ёстой. Илүү их үр дүнтэй болгохын тулд гараа хооронд нь нийлүүлж барьж болох ба чадахгүй бол зовох хэрэггүй. Энэ байдлаараа нилээд хугацаагаар барих ба (100 хүртэл тоолох ч юм уу) дараа нь аажуухан үндсэн байрлалдаа орно.

Энэ дасгалыг хийж байхад юу болдог болон элгэнд юугаараа сайн байдаг хэрэг вэ?

Хэвлийн хөндийн хэмжээ багасан, хэвлий дотор нэмэлт даралт бий болно. Элэгтэй холбоотой судсаар гүйх цусны эргэлт өөрчлөгдөх ба эргэн үндсэн байрлалд орох үед цусны эргэлт шинэ хүчээр, шинээр эргэлдэж эхэлнэ. Ийм байдлаар цусны эргэлт, элэгний эд эсийн үйл ажиллагаа сэргэх ба биохимийн үйлчлэл бас сэргэдэг. Энерги ч зөв байдлаар тарж эхэлнэ. Энэ дасгалын элгэнд нөлөөлөх хамгийн чухал хэсэг нь буцаж үндсэн байрлалдаа орох үе юм. Тиймээс дасгалыг шулуун юм уу нугалсан хөлтэй хийх нь их чухал биш бөгөөд хөлөө шулуун байлгаж чадахгүй бол нугалаад хөлөө салган өвдгөө газар хүргэж болно. Үр дүн нь яг адилхан. Дасгалыг хэрхэн зөв биелүүлэх тухай видеог анхааралтай хараарай. Ялангуяа анхлан суралцагч нар заавал үзэх хэрэгтэй.

Зөвхөн энэ дасгалыг хийгээд, эм тариагүйгээр элгээ эмчилж болох уу?

Өвчний үе шатаас хамаг юм шалтгаалах ба хэрэв элэгний өвчин хүндрэх шатандаа орсон бол эмчид хандаж эм тариа хэрэглэсэн нь дээр. Дасгалаа эмчилгээний нэг хэсэг болгож болно. Хэрвээ та өвдөөгүй зөвхөн урьдчилан сэргийлэх, жижиг өвчин дарах (хоолоо хэтрүүлсэн, хатуу юм их уугаад… гэх зэрэг) зорилготой бол энэ дасгал танд хамгийн их хэрэгтэй зүйл билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *