БАЙЦААТАЙ ӨРГӨСТ ХЭМХ ДАРШЛАХ
Өргөст хэмх даршлах янз бүрийн арга байдаг. Хамгийн сонгодог хувилбар нь өргөст хэмхийг янз бүрийн амтлагч, халуун ногоотой цуунд даршилах арга. Бид энэ удаад байцааны шүүсэнд дарах арга танилцуулах гэж байна.
Энэ аргаар даршилсан өргөст хэмх нь өвөрмөц исгэлэн амттай болох бөгөөд шимт бодисууд болоод аминдэмүүд нь алдагдахгүй сайн талтай. Үүнийг эмчилгээний чанартайгаар өдөрт нэг шилийг ууж хэрэглэдэг.
Өвлийн улиралд хэрэглэх байцаатай дарсан өргөст хэмх
ОРЦ:
- 2 кг өргөст хэмх
- 1 байцаа
- 300 мл алимны шүүс
- 4 хумс сармис
- 2 х/халбага элсэн чихэр
- 2 х/халбага давс
- Багц гоньд
БЭЛТГЭХ:
- Байцаагаа угаагаад, задлах хэрэгтэй. Байцааны навчыг буцалж буй усанд хийж хэдэн минут зөөлрүүлнэ. Гаргаж ирээд усыг . хатаана.
2. Хийх өргөст хэмхээ бэлдэнэ. Угаагаад, буцалж буй усанд хийнэ, буцалсан уснаас нь аваад хүйтэн ус руу шилжүүлж хийнэ. Дараа нь өргөст хэмхнүүдээ шүүлтүүрт хийж усыг нь шүүнэ.
3. Байцааны навч бүрт нэг өргөст хэмхийг боож өгнө. Эдгээрийг шилэндээ өөрийн хүссэнээр хий, хааш яаш замбараагүй хийсэн ч болно. Гэхдээ та шилэнд нягт нямбай байрлуулбал хэлбэр дүрс нь алдагдаж, задрахгүй байх талтай.
4. Шилэн саванд сармисаа бас гоньдоо мөчирөөр нь хийж өгнө. Дарах бэлдэц: давс, элсэн чихэрийг буцалж буй усанд уусгаад дараа нь алимны шүүс нэмнэ.
5. Өргөст хэмхэн дээрээ дарах бэлдэцээ дүүргэж хийж өгнө. Ариутгасан таглаагаар таглаад хөртөл нь доош харуулж тавина. Харанхуй сэрүүн газар хадгална.
Өвөл хэрэглэх байцаатай өргөст хэмхний жорыг өөрчилж хийж болно. Байцааны навчны оронд усан үзэм хийдэг жор бас байдаг. Энэ жор бас л онцгой сайхан амттай болдог.
Иймэрхүү даршилсан өргөст хэмхийг хоолны дуршил сайжруулах зорилгоор, салатны нэмэлт орц болгох, хоолны нэмэлт хачир болгох зэргээр хэрэглэж болно. Ялангуяа энэ жорын дагуу бэлтгэсэн даршилсан өргөст хэмх үхрийн махтай маш сайхан зохицдог.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/